Санхүүгийн тайлангийн
шинжилгээг хийх үед ихэнх хүмүүс компанийг ашигтай ажиллаж буй болон санхүүгийн
тал дээр асуудалгүй байгаа эсэхийг харахын тулд компаний орлогын тайлан дээр
анхаарлаа хандуулах төлөвтэй байдаг. Гэхдээ мөнгөн гүйлгээний тайлангаас ч
багагүй мэдээллийг авч болно. Хэрвээ та мөнгөн гүйлгээний тайлангийн бүтцийн талаар мэдлэгтэй бол дараа компаний санхүүгийн
тайланг шинжлэх үедээ доорх шинжилгээний аргаас ашиглаарай.
Нэгж
хувьцаанд ногдох мөнгөн урсгал
НХНМУ*= (ҮАМУ**-ОЭХОНА***)/ЭБЭХ****
*- нэгж хувьцаанд ногдох мөнгөн урсгал
**- үйл ажиллагааны мөнгөн урсгал
***- онцгой эрхтэй хувьцаанд олгох ногдол ашиг
****- эргэлтэнд буй энгийн хувьцаа
Компаний нэгж хувьцаанд ногдох мөнгөн урсгал нь шинжээчид
компани одоогийн
үйл ажиллагаагаараа ирээдүйн өсөлтөө санхүүжүүлэхэд хэр зэрэг боломжтой байна
вэ гэдгийг харуулж өгдөг юм. Өөрийн дотоод өсөлтөө санхүүжүүлэх боломжтой
компаниуд гадаад өр, эздийн өмчийн зах зээлд анхаарлаа хандуулах шаардлагагүй
юм. Тиймээс энэ нь зээлийн хэмжээг бага байлгахад тусалдаг төдийгүй хувьцаа
эзэмшигчид таатай хүлээн авдаг.
Мөн НХНМУ нь ирээдүйн ногдол ашгийн төлбөрт хуваарилагдах
боломжит мөнгөн хөрөнгийг харуулдаг. Мэдээж ногдол ашиг төлөгдөх эсэхийг авч
үзэхийн зэрэгцээ компаний өсөлтийн төлөв байдал, санхүүжилтийн хэрэгцээ зэргийн
талаар судлах хэрэгтэй ч НХНМУ нь мөнгөн гүйлгээний тайланг судлаж буй хүмүүст
мөнгөн хөрөнгө нь ногдол ашиг төлөх боломжтой эсэхийг маш сайн мэдээлж өгдөг.
Бусад мөнгөн урсгалын хэмжилтүүд шиг НХНМУ нь хэд хэдэн
цаг хугацааны мөчлөгийг хамарсан байвал илүү бүрэн мэдээллийг харуулдаг.
Тиймээс дүгнэлт хийхдээ нилээн хэдэн жилийн өгөгдлийг ашиглаарай.
Чөлөөт
мөнгөн урсгал
Чөлөөт мөнгөн урсгал нь одоогийн үйлдвэрлэлийн хүчин
чадлыг хадгалахын тулд гарах капиталын зардлыг/үндсэн хөрөнгөтэй хобоотой
зардал/ бүртгэсний дараа үйл ажиллагааны мөнгөн урсгалаас хэдий хэмжээний
мөнгөн хөрөнгө үлдэж буйг харуулдаг. Өөрөөр хэлбэл:
ЧМУA= ҮАМУ- Капиталын
зардал
(Санамж: Ихэнх компаниуд одоогийн өсөлтөө
хадгалахад шаардагдан гарсан капиталын зардлаа тусгадаггүй, тиймээс шинжээчид
чөлөөт мөнгөн урсгалыг олохдоо нийт капиталын зардлыг ашигладаг. Энэхүү арга нь
капиталын зардлыг нийт капиталын хувиар тооцон олдог.)
Чөлөөт мөнгөн урсгал нь компаний
санхүүгийн уян хатан байдлыг харуулдаг ба их байх тусам хөрөнгө оруулалтын
боломж гарч ирэхэд компани илүү уян хатан байна гэсэн үг. Орлогын тайлан дээр
тусгагдсан зарим мэдээлэл, жишээлбэл үйл ажиллагааны болон цэвэр орлого зэрэг
нь компаний менежментийн баг хийж чадахаар байхад чөлөөт мөнгөн урсгалыг олоход
маш хэцүү байдаг. Ийм учраас ихэнх шинжээчид компаний ашиг ба боломжит өсөлтийг хэмжихдээ чөлөөт мөнгөн
урсгалыг тооцоолдог.
Өр, зээл дэх мөнгөн урсгал
Мөнгөн гүйлгээний тайлангаас
гарган авдаг хэд хэдэн хэмжилтүүдийн бас нэг нь өр зээл дэх мөнгөн урсгал юм.
Үйл ажиллагааны мөнгөн урсгалыг өр, зээлд харьцуулсан нь аливаа бизнесийн бий
болгож буй мөнгөн урсгал нь зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцээтэй байна уу
гэдгийг шинжээчид харуулж өгдөг. 1 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөхүйц
мөнгөн хөрөнгө бий болж буйг зээлийн үргэлжлэх хугацаанаас олж болно.
ӨҮХОМУ1 = ҮАМУ/ Богино
хугацаат өр
1-
Өрийн үргэлжлэх хугацаагаар олох
мөнгөн урсгал (Cash Flow
to Maturing Debt)
Нийт өрийн мөнгөн урсгалаар олж
болдог бас нэгэн харьцааны томьёо нь:
Нийт өрийн мөнгөн урсгал= ҮАМУ/ Нийт
өр
Дүгнэлт
Мөнгөн гүйлгээний тайлан бол тооцоололт
нь хамгийн сайн хийгддэг хэмээн дүгнэгдсээр ирсэн чухал санхүүгийн тайлан юм.
Мөнгөн гүйлгээний тайлангаас гарах тооцооллууд нь үйл ажиллагааны болон цэвэр
орлого зэрэгтэй харьцуулахад олоход илүү хэцүү учраас санхүүгийн тайланг
хэрэглэдэг олон хүмүүс түлхүү сонгодог. Нэгж хувьцаанд ногдох мөнгөн урсгал,
чөлөөт мөнгөн урсгал мөн өр, зээлийн мөнгөн урсгал зэргийг мөнгөн гүйлгээний
тайланд өгөгдсөн мэдээлэл дээр үндэслэн тооцоолох боломжтой бөгөөд тооцоолол
бүр компаний санхүүгийн тогтвортой байдлыг маш сайн илэрхийлж чаддаг.
Эх сурвалж: www.investopedia.com
Орчуулсан: Баасанбат, Э.Шүр
No comments:
Post a Comment