Амжилттай арилжаалагч болохын тулд та 2 чухал чадвартай байх хэрэгтэй: зөв
зах зээлийг олж харах чадвар ба зах зээл танд ашгаа өгөх үеийг алдалгүй барьж авч
чаддаг байх чадвар. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах чадварыг тань
хөгжүүлэхэд тусалдаг олон төрлийн техникүүд, стратегиуд
загварчлагдсан байдаг. Уламжлалт арилжааны ойлголт нь алдагдлаас
өөрийгөө хамгаалж байх зохистой арга замыг сонгохыг зөвлөдөг ба энэ нь одоо бид
танд танилцуулах гэж буй “зогс” захиалга юм. Онолд “зогс” хэмээсэн олон төрлийн
ойлголтууд байдаг бөгөөд тэдгээр нь салшгүй хэд хэдэн асуудлуудтай байдаг. Гэвч
алдагдлаа хязгаарлахын оронд опционыгашиглаж түүнийг даван туулж болох тухай юм.
Алдагдлыг зогсоох захиалгыг хэрэглэхийн сул тал
Хувьцааны үнэ урьдчилан тооцсон оролт гаралтын цэг дээр өсдөг. Зогс гэсэн
захиалга нь зах зээлийн захиалга болж хувирдаг. Яг энэ үед зогс гэсэн захиалга
нь яг л гайхамшигтай хэрэгсэл мэт харагддаг. Та арилжааг ойлгож эхлэх ба хэрвээ
зах зээл таны эсрэг хөдөлж эхэлвэл, таны зогс гэсэн захиалга таныг арилжаанаас
харамсалтай гэгч нь гарч явах шалтгаан тань болдог.
Харамсалтай нь зогс гэсэн захиалга нь та машины тормозыг огцом гишгэхтэй яг л адил. Аюултай үед тормоз ажиллаж эхлэхэд
хэзээ хэрхэн машин зогсох талаар танд өчүүхэн л удирдлага байдаг. Өөрөөр хэлбэл
зогс гэсэн захиалгад үнэ хүрэхэд, энэ нь зах зээлийн захиалга болдог ба бараг л
бүх зүйл өрнөх бололцоотой.
Зогс захиалгад угийн байдаг алдаа дутагдлыг гарган ирж, танд зогс захиалга
нь яг хэрэгтэй болоход тэдгээрийн чадваргүй байдал нь таныг үнэхээр алдагдлаас
хамгаалдаг. Саяны дурьдсан арилжаанд тохирох 3 нөхцөл байдал байдаг. Хурдацтай
зах зээлээс үл хамааран, эрэлт нийлүүлэлт дэх ерөнхий өөрчлөлт эсвэл бэхжсэн
зах зээлдэх зогс захиалга нь арилжаанд оролцогчдыг далд хийж орхидог.
Хоёр дахь шийдэл
Та зогс захиалга болон опционуудыг тал талаас нь ажиглахад, опционууд нь
зах зээл дэх байр суурийг тань хамгаалахад туслахуйц зарим шинж чанартай
байдаг. Хурдацтай хөдөлгөөнд орж буй зах зээлд зогс захиалга болон опционуудыг
хэрхэн хэрэглэдгийг харцгаая.
Хэрвээ та зогсох захиалгыг идэвхтэй зах зээлд хэрэглэж байгаа бол та өөрийн
зогс захиалгад өгсөн үнээрээ хувьцаагаа зарж чадна гэсэн баталгаа байхгүй. Ихэнх
тохиолдолд зогс захиалга нь мөнгөө алдаж
эхлэх үед таныг зах зээлээс хурдан гаргахаар загварчлагдсан байдаг таны эсрэг
хэрэгсэл юм. Таны захиалгад өгсөн үнээс илүү муугаар зүйлс эргэх тохиолдолд энэ
нь илүү сайн арга болж хувирдаг.
Жишээ нь: Хэрвээ та 880$-оор алтыг худалдан авах гэрээ хийж, алтны үнэ 870$ хүрсэн тохиолдолд зогс гэсэн захиалгыг өгсөн гэж
төсөөлье. Та 10 доллароос илүүгүй алдагдлыг хүлээх баталгаат үнэд өөрийгөө
байгаа хэмээн итгэдэг. Гэсэн хэдий ч таны зогс гэсэн захиалга идэвхтэй зах
зээлд таны эсрэг эргэж эхэлвэл энэ нь зах зээлийн захиалгыг бүрэн өөрчилдөг ба
та алтны үнэ 865$ болох
хүртэл зах зээлээс гарч чадахгүй тохиолдол ч байдаг. Үр дүн нь таны төсөөлж
байснаас 50% илүү алдагдал.
Нөгөө талдаа хэрвээ та ижил идэвхтэй зах зээлд зогс захиалгын оронд опционыг
хэрэглэвэл, 870$ гэсэн
сонголтын үнэнээс доош алдагдлыг хүлээхгүй баталгаажих боломжтой.
Эх сурвалж: www.investopedia.com Орчуулсан: Б.Анар
Эх сурвалж: www.investopedia.com Орчуулсан: Б.Анар
No comments:
Post a Comment