Нийтэлсэн: Ben McClure
Орлого, ашгийн хурдацтай өсөлт нь корпорацийн төлөөлөн удирдах
зөвлөлийн хувьд хамгийн чухал байж болох ч хувьцаа эзэмшигчдийн хувьд үргэлж
тийм байдаггүй. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй эсвэл байр сууриа олсон компаниудад
их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хандлагатай байдаг ба энэ нь тэдгээр
компаниудын хурдацтай өсөлтийн хөшүүрэг нь болж өгдөг хэдий ч хөрөнгө
оруулагчдын хувьд тэрхүү өсөлтийг бодитой мөн тогтвортой эсэхийг шалгах
хэрэгтэй.
Өсөлтийн хүч
Бид өсөлттэй
хувьцаануудад хөрөнгө оруулдаг. Учир нь эдгээр компаниуд хувьцаа эзэмшигчдийн
мөнгийг авснаар бидэнд өөр зүйлд хөрөнгө оруулснаас илүү өгөөж өгдөг гэдэгт
итгэдэгт байгаа юм.
Үүнээс гадна
уламжлалт хөрөнгө оруулалтад борлуулалтын ашиг болон хувьцааны үзүүлэлт нь
хоорондоо хөдөлшгүй уялдаа холбоотой байдаг гэж үздэг. Хөрөнгө оруулалтын гуру
Питер Линч “One Up on Wall Street” номондоо хувьцааны үнэ нь корпорацийн ашгаас
шууд хамааран өөрчлөгддөг хэмээсэн байдаг. Олон хөрөнгө оруулагчид өндөр өсөлттэй
компаниудын хувьд тэдгээр компаний хувьцаа нь ирээдүйд маш өндөр өсөлт авчирна
хэмээн үздэг.
Өсөлт нь
гарцаагүй зүйл мөн үү?
Энэ нь эрхий хурууны дүрмээр маргаад байх зүйл
мөн үү? хэмээж буй юм. 2002 онд Калифорнийн их сургуулийн профессор Сайрус
Рамезани өсөлт болон хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийн хоорондын хамаарлыг 2000-с
илүү хувьцаат компаниуд дээр үндэслэн судалсан байдаг. Түүний үр дүнд орлогын
хувьд хурдацтай өсөлттэй компаниудийн 10 жилийн хугацаа дахь жилийн дундаж
борлуулалтын өсөлт 167% байсан бол хувьцааны үзүүлэлт муу, удаан өсөлттэй
фирмүүдийн дундаж өсөлт 26% байсан байна. Өөрөөр хэлбэл өсөлтийн хувьд удаан,
түүнийгээ тодорхой түвшинд барьж чадахгүй байсан компаниудын хувьд хувьцааны
үзүүлэлтт нь муу байсан юм.
Эрсдэл
Хурдацтай өсөлт нь сайн зүйл мэт харагддаг
хэдий ч хэт хурдан өсөлт нь компаниудыг асуудалд оруулдаг. Тэд энэхүү өсөлтөө
хэвээр нь хадгалж үлдэж, чадварлаг ажиллах хүчийг сургаж ажилд авч чадах
чадвартай юу? Тэд өсч хөгжиж буй компаниудыг ардаа орхин борлуулалтаа өндөр
хэвээр байлгаж чадах уу? Эрсдэлтэй, хурдан өсөлттэй стартапууд нь эерэг орох
мөнгөн урсгалтай болох хүртлээ тодорхой хугацааны турш мөнгийг үрдэг.
Компаниуд эрсдэлтэй байсан хэдий ч өсөх гэж улам
их хичээдэг нь өсөлтийн хувь хэмжээг түлхэж өгдөг. WorldCom-ийг авч үзье.
1990-ээд онд компани нэгэн харилцаа холбооны компанийг худалдан авснаар
өсөлтийн хувь нь 20 гаруй хувиар нэмэгдэж байсан юм. Энэ нь дараа нь томоохон худалдан авалт хийх нь орлогын хувь,
ашгийн өсөлтийг шаарддаг. Worlcom-ийн гүйцэтгэх захирал Бэрьни Эббэрс өсөлтийн
эрчээ тогтворжуулахын тулд Sprint корпорацид нилээн өндөр буюу 115 тэрбум
доллар төлөхийг зөвшөөрсөн юм. Хэдий тийм боловч холбооны зохиуулагчид
монополын эсрэг үндэслэлээр гэрээг нь хаасан. Ийнхүү Worldcom-ийн ирээдүйн
төлөөх өсөлт нь компаний үнэ цэний хамтаар задран унасан юм. Үүнээс харахад
хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулахдаа тухайн компаний өсөлтийн стратегийн тогтвортой байдлыг
анхааралдаа авах хэрэгтэй юм.
Өсөлтөнд
бодитой хандах
Эцэстээ бүх хурдацтай өсөлт бүхий салбар нь
удаан өсөлт бүхий салбар болдог. Хэдий өсөлт нь удааширсан ч зарим
компаниуд урт хугацааны өсөлтийн бодлого явуулсан хэвээр байдаг. Менежерүүд
хөрөнгө оруулагчдад ногдол ашиг санал болгохын оронд зах зээл дээрхээс бага
өгөөж өгөх сонголт хийх үед энэ нь хөрөнгө оруулагчдад муу мэдээ болж байдаг.
Жишээ нь: 2003 онд Макдональдс анх удаа
алдагдалд орж түүний
хувьцааны үнэ нь 10 жилийн хамгийн доод түвшинд ойртож ирэх үед компани арга
хэмжээ авч эхэлсэн хэдий ч хувьцааны өсөлт нь удаан үргэлжлээгүй юм. Учир нь өмнө
нь хэдэн жилийн турш Макдональдс нь дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ
байсан бөгөөд өсөлт нь удааширч эхэлсэн юм. Макдональдс өсөлтөө алдахыг
хүсээгүй учир шинэ рестораны нээлт, зар сурталчилгааны зардлын хувь хэмжээ нь
улам ихэссэн. Ийнхүү хөрөнгө оруулагчдад өгөх байсан ихээхэн хэмжээний ногдол
ашиг нь бэлэн мөнгөний гарах урсгал болон өсөлтийн төлөөх өргөжилтөнд зориулагдсан
юм.
Захирлууд, менежерүүд нь тогтворгүй, эсвэл үнэ
цэнийг бий болгох чадваргүй бол өсөлт зогсдог. Захирлууд ихэвчлэн тэдгээрийг
хадгалж хамгаалах бус хүчирхэг эзэнт гүрнийг бий болгохыг хүсэж байдаг тул энэ нь
хүнд байж болох юм. Үүний зэрэгцээ олон
компаниудын удирдлагын цалин нь орлого болон ашгийн өсөлттэй шууд уялдаатай
байдаг.
Гэсэн хэдий ч гүйцэтгэх захирлын нэр хүнд нь
бүгдийг тайлбарлаж чадахгүй, учир нь хөрөнгө оруулалтын систем өсөлтийг дэмжсэн
байдаг. Зах зээлийн шинжээчид өргөжүүлэх чадвартай, өндөр өсөлт
авчирч чадах зэргийг нь харгалзан үзэж хувьцааг үнэлдэг.
Эх сурвалж: Investopedia.com
Орчуулсан: Б.Ариунсайхан
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй найруулгын хувьд алдаатай байх магдалалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэргэлээнд ашиглахгүй байхыг хүсье.)
No comments:
Post a Comment