Нийтлэсэн: Elvis Picardo, CFA
Дэлхийн санхүүгийн хамгийн чухал төв үү? Мөнгөн халбага болон алтан шүхрээрээ алдаршсан газар уу? Хөрөнгийн төв үү? Эсвэл дээрх бүгдийг багтаасан уу? Wall Street бол олон хүмүүс олон зүйл юм, харин үүнийг ойлгоход таны хэнээс асууж байгаагаас шалтгаалан өөр өөр байх болно. Тэгсэн хэдий ч хүмүүс Wall Street -г өөр өөрөөр хардаг, учир нь тэд үүнийг зөвхөн Америкийн эдийн засагт нөлөөлдөг гэж байхад зарим нь дэлхийн эдийн засагт нөлөөлдөг хэмээдэг.
Юутай ч Wall Street гэж юу вэ?
Wall Street нь биет утгаараа бол New York хотын Manhattan-дахь нэг милл хүрэхгүй үргэлжлэх барилгуудыг хэлнэ: Гэсэн хэдий ч нөлөө нь дэлхий даяар юм. “Wall Street” гэсэн нэр томъёо нь анх U.S-н хөрөнгө оруулалтын салбарт давамгайлсан бие даасан том бүлгийг нэрлэдэг байжээ. Харин хөрөнгө оруулалтын банкууд болон арилжааны банкнуудын хооронд дахь ялгаа 2008 оноос арилж байгаа, өнөөгийн U.S-н хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт Wall Street-д олон төрлийн үйл ажиллагаа бий болсон. Үүнд хамгийн том хөрөнгө оруулалтын банкууд, арилжааны банкууд, дундын сангууд, хамтын сангууд, хөрөнгийн удирдлагын компаниуд, даатгалын компаниуд, брокер-дилер, валют болон өргөн хэрэглээний барааны худалдаачид, санхүүгийн байгууллагууд гэх зэрэг байна.
Эдгээр олон аж ахуй нэгжүүдийн төв байр бусад хотууд болох Chicago, Boston, ба San Francisco зэрэг хотуудад байж болох ч U.S хөрөнгө оруулалт санхүүгийн салбарын төв болох Wall Street эсвэл зүгээр “The Street”-д байхыг илүүд үздэг. Сонирхолтой нь, U.S-н хөрөнгө оруулалтын салбарын төв болсон “Wall Street” гэх нэр томьёотой төстэй “Streets” бусад улс орнуудын хөрөнгө оруулалтын салбар, санхүүгийн салбарт байдаг байна, жишээ нь: Канадын Bay Street, Энэтхэгийн Dalal Street.
Яагаад Wall Street ийм их нөлөөтэй вэ?
Дэлхийн нийт бүтээгдэхүүний 22,4%, 2013 онд ДНБ нь $16,80 триллион гэсэн дүнгээрээ U.S дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болсон. Энэ нь хоёр дахь том эдийн засаг, Хятадын (2013 ДНБ = $9,24 триллион) эдийн засгаас бараг хоёр дахин их байна. Хөрөнгийн Зах зээлд, U.S 2014, 9сарын 23ны байдлаар 23,6 триллион ам.доллараар дэлхийн хөрөнгийн зах зээлийн 36,3%-г эзэлдэг гэдгээрээ дэлхийн хамгийн том улс болж байна. Хоёр дахь том зах зээл болох Япон улс 4,6 триллион ам.доллар буюу дэлхийн зах зээлийн дөнгөж 7%-г бүрдүүлдэг байна.
Wall Street нь Хамгийн том санхүүгийн зах зээлтэй дэлхийн хамгийн баян үндэстний худалдааны төв учир эдийн засагт тийм чухал нөлөө үзүүлдэг юм. Wall Street нь өдрийн дундаж худалдааны дүн, жагсаалтан дахь компаниудын нийт зах зээлийн үнэлгээгээрээ дэлхий даяар маргаангүй тэргүүлдэг New York хөрөнгийн биржийн (Одоо NYSE Euronext хэмээгддэг) төрөлх газар юм.
Nasdaq OMX, дэлхийн хоёр дахь хөрөнгийн биржийн төв байр нь мөн Wall Street-д байдаг. New York-г өдрийн 5 триллион ам.доллараар дэлхийн хоёр дахь том гадаадын валютын зах зээлийн худалдааны төв болж байх үед Гудамжин дахь аж ахуй нэгжүүд хамтдаа триллион триллион ам.долларыг удирдаж байдаг.
Wall Street хэрхэн нөлөөлдөг вэ?
Wall Street нь U.S-н эдийн засаг хэд хэдэн замаар нөлөөлдөг, хамгийн чухал нөлөөллүүд нь:
· Баялгийн нөлөө: Хэдийгээр зарим нэр хүндтэй эдийн засагчид зах зээлийн бух үеэс илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн үед илүү тодордог гэж үздэг ч урам зоригоор дүүрэн хөрөнгийн зах зээл х хэрэглэгчид дунд " баялгийн нөлөө " –г өдөөдөг.
· Хэрэглэгчийн итгэх итгэл: Бух зах зээл нь ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал таатай өсч, хэрэглэгч болон бизнес эрхлэгчид ирээдүйг итгэлтэйгээр харж буй үед байдаг.
Тэдний итгэл илүү өсөх тусам тэд илүү мөнгө зарцуулдаг энэ нь U.S-н хэрэглэгчид дансныхаа мөнгөний 70% хүртэлхийг зарцуулдаг болсноор эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна.
Тэдний итгэл илүү өсөх тусам тэд илүү мөнгө зарцуулдаг энэ нь U.S-н хэрэглэгчид дансныхаа мөнгөний 70% хүртэлхийг зарцуулдаг болсноор эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна.
· Бизнесийн хөрөнгө оруулалт: Бух зах зээлийн үеэр, Компаниуд ирээдүйд хөрөнгө эсвэл өрсөлдөгчөө худалдаж авч чадахаар хөрөнгө босгохын тулд өөрсдийн үнэтэй хувьцааг ашигладаг. Бизнесийн хөрөнгө оруулалт өссөнөөр илүү өндөр эдийн засгийн гарц болон шинэ ажлын байр бий болгодог.
Олон улсын bellwether
үнэт цаасны зах зээл болон эдийн засаг нь харилцан хамааралтай, сайн үед нэг нь нөгөөдөө эерэгээр үйлчилж байдаг. Гэхдээ тодорхой бус үед үнэт цаасны зах зээлийн бие даасан байдал ба өргөн цар хүрээ бүхий эдийн засаг хоорондоо хэдэн зүйлээр сөргөөр нөлөөлдөг. Үнэт цаасны зах зээлд хямрал болох дохио эдийн засгийн их хэмжээний уналт бий болно, гэхдээ энэ нь гарцаагүй зүйл биш юм. Жишээ нь: 1929 оны Wall Street-н хямрал 1930-д оны их хямралын шалтгаан болж байсан бол 1987 оны хямрал эдийн засгийг хямраагаагүй юм. Энэ зөрчилдөөнтэй байдал нь Нобелийн шагналтан Paul Samuelson алдартай тэмдэглэлдээ үнэт цаасны зах зээлийн хямралын есөөс дөрвийг нь таамагласан байдаг.
Wall Street U.S-ийн олон улсын эдийн засагт эргэлддэг үнэт цаасны зах зээлийг барьж байдаг. 2000-2002 болон 2008-2009 оны технологийн хөөсрөлтийн өсөлт болон орон сууцны үнийн уналтаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн уналт нь хоёул U.S-с эхлэлтэй. Гэвч Wall Street дэлхийн өсөлтийн хурдасгуур болж чадаж байна, үүнийг одоогийн мянганы 2 жишээгээр илэрхийлж болох юм. 2003-2007 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 2003 оны 3-р сард Wall Street-д бий болсон асар том нэгдлээс үүдэлтэй.
Яагаад Wall Street эдийн засгийн үзүүлэлтүүдэд хариу үзүүлдэг вэ?
Хувьцаа болон бусад санхүүгийн хөрөнгийн үнэ нь одоогийн бодит үнэ цэнийг тооцоолон ирээдүйн тухай тодорхой таамаглал хийхэд ашиглах мэдээллүүд дээр суурилан тодорхойлогддог. Хүлээлтээс гарч ирж буй ( “нэгтгэл” эсвэл “судлаачдын дундаж тооцоолол”) эдийн засгийн хувьсагч Wall Street-д үргэлж бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Харин хүлээлтээс илүү сайн утгаар гарч ирвэл Wall Street-д эерэгээр нөлөөлнө, хэрэв муугаар гарч ирэхэд Wall Street-д муугаар нөлөөлнө. Энэхүү эерэг эсвэл сөрөг нөлөө нь Dow Jones Industrial Average эсвэл S&P 500 зэрэг үнэт цаасны индексүүдийн өөрчлөлтөөр хэмжиж болно.
Жишээлбэл, U.S-н эдийн засаг 250,000 ажлын байр бий болж дараа сарын баасан гаригт уг тоонд дүйцэхүйц цалинг олгохоор болсон гэж үзье. Гэвч цалингийн тайлан гарахад уг эдийн засаг зөвхөн 100,000 ажлын байр бий болгосон гэдгийг харуулна. Нэг мэдээллээр хандлагыг тодорхойлж болохгүй хэдий ч, U.S – ийн эдийн засаг хаашаа явахыг таамаглаж буй Wall Street дэх эдийн засагчид болон зах зээлийн ажиглагчдыг уг цалингийн тоо бага гарч ирж буйг харж өөрсдийн таамаглалыг дахин нэг харахад нөлөөлж байна. Зарим гудамжны компаниуд U.S-н эдийн засгийн өсөлтийн урьдчилсан мэдээгээ бууруулж, стратегичид S&P 500 дахь зорилтоо мөн бууруулж болно. Эдгээр гудамжны компаниудад үйлчлүүлдэг томоохон байгууллагын хөрөнгө оруулагчид тэдний гаргаж буй бууруулсан урьдчилсан мэдээг харснаар урт хугацааны байр сууриасаа гараг замыг сонгож болох юм.
Яагаад Wall Street Компаниудын үр дүнд хариу үзүүлдэг вэ?
Ихэнхи дундаас том хэмжээний компаниуд Wall Street-д ажиллаж байсан хэд хэдэн судлаачдаар хүрээлэгдсэн байдаг. Эдгээр судлаачид нь тухайн компанийнхаа талаар гүнзгий мэдлэгтэй бөгөөд судалгааныхаа дүгнэлт үр дүнгийн дагуу “худалдан авах тал” буюу тэтгэврийн сан, хамтын сан гэх мэт хөрөнгө оруулагчдыг судлан шинжилдэг. Шинжээчдийн эрдэм шинжилгээний ажлын нэг хэсэг нь тухайн компаний санхүүгийн загварын хөгжилд чиглэсэн байдаг ба уг моделиудаа жил тутмын орлого болон ногдол ашгийг урьдчилан тооцдог. Улирал болон жил тутмын орлого болон ногдол ашгийн урьдчилсан мэдээг бэлтгэдэг судлаач бүхий компаниудыг “Street estimate” эсвэл “Street expectation” хэмээн нэрлэдэг.
Иймд компани улирал тутмын үр дүнг тайлагнахад уг үр дүн өмнө тооцоолж байсан “Street estimation”-той тэнцэж байвал хүлээлттэй таарч байна гэж үздэг. Харин уг дүн зөрөөд гарч ирж буй үр дүн нь түүний бодит ханш болно. Компаний уг тооцооллыг ашиглан хувьцааны үнийн өсөлт, уналтыг харж болно, харин уналтыг харахад дургүйцэл үүсч магадгүй.
Wall Street-ийн шүүмжлэл
Зарим Wall Street-н шүүмжлэлд ордог зүйлс:
· Будлиантай зах зээл юм: Wall Street шударга, бүхий л цагт уг талбар тоглолтын төвшин өндөр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч зарим нэг улиралд будлиан үүсдэг. Дотоод худалдааны хэргээр Galleon Group хамтран үүсгэн байгуулагч Raj Rajaratnam болон SAC Capital Advisors-н дотоод худалдааны хэрэг нь хамгийн том хэргүүдийн нэг юм.
· Гажуудалтай эрсдэл хүлээн авалтыг дэмждэг: Wall Street бизнесийн гажуудалтай эрсдэл хүлээн авахыг дэмжиж буй загвар нь худалдаачид бооцоогоо өндөр тавьснаар илүү их ашиг олох боломжтой харин, алдагдал орох юм бол их хэмжээний алдагдал үүрдэг. Хэт их эрсдэл хүлээн авах нь 2008-2009 оны орон сууцны баталгаажсан үнэт цаасны зээлийн эдийн засагт үүсгэсэн хямралын гол шалтгаануудын үүсвэр болж байна.
· Wall Street-ийн дериватив нь WMD-ийх: 2002 онд Warren Buffett Wall Street нь олноор сүйтгэх санхүүгийн зэвсгээр деривативийг хөгжүүлж байна хэмээн анхааруулж байсан ба энэ нь U.S-ийн орон сууцны зээлийн баталгаажсан үнэт цаасны чөлөөт уналтын үеэр батлагдсан юм.
· Wall Street эдийн засгийг өвдөг сөгдүүлнэ: Өмнө нь хэлэлцсэнээр 2008-2009 оны их хямралаар харагдсан.
· TBTF(Too big to fail) хямралаас татвар төлөгчид хөрөнгөөрөө гаргах шаардлага үүснэ: Wall Street-н том том банк байгууллагууд дампуурахад татвар төлөгчид өөрсдийн хөрөнгөөр тэднийг аврах шаардлага гарч ирдэг.
· Ерөнхий байдлаас тасарсан: Wall Street нь бодит эдийн засгийн үнэ цэнийг олж чадахгүй, шаардлагагүй элбэг дэлбэг байх завсрын газар гэж үздэг байна.
· Wall Street ойр хавийнхныхаа атаархал уур хилэнг төрүүлж байна: Wall Street дэх сая ам.долларын төлбөр үе үе хийгддэг, үүнд хүмүүсийн уур хилэн атаархлыг төрүүлдэг билээ, ялангуяа 2008-2009 оны хямралын дараагаар энэ байдал илүү ширүүссэн. Жишээлбэл, “Wall Street Occupy” өөрийн тунхаглалаа баталдаг энэ нь “Томоохон банкнууд, болон үндэстэн корпорацийн ардчилсан үйл явцын цаана идэмхий шунахай хүч мөн их хямралын үеэс үүдэлтэй эдийн засгийн уналтад нөлөөлсөн Wall Street-н үүрэг зэргийн эсрэг тэмцэнэ”
Эцэст нь:
Дэлхийн хамгийн том эдийн засгийн худалдааны төв болох Wall Street нь дан ганц Америкийн эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засаг нөлөөлөгч юм.
Орчуулсан: Ч.Сумъяабазар
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.)
No comments:
Post a Comment