Хуудас

30 December 2012

Хөрөнгийг хуваарилах талаар таны мэдэх ёстой 5 зүйл


Хамгийн хашир хөрөнгө оруулагчид хүртэл андуурч болох зөв хөрөнгө оруулалтыг бусдаас нь ялгахын тулд олон мянган хувьцаа, бонд , дундын хөрөнгөнөөс сонголтоо хийдэг. Дан ганц хувьцааны багцаар хөрөнгө оруулалт хийх нь буруу хандлага байж болох юм. Үүний оронд та авахыг хүссэн хувьцаа, бонд ба дундын хөрөнгийн хольцоор шийдвэрээ гаргах нь илүү давуу талуудтай. Энэ нь таны хөрөнгийн хуваарилалтаас шалтгаална.
Хөрөнгийн хуваарилалт гэж юу вэ?
Хөрөнгө хуваарилах гэдэг нь мөнгөн хөрөнгө, бонд, хувьцаа, биет хөрөнгө, дерватив зэрэг
ерөнхий категиоруудад хөрөнгөө хуваарилах замаар олон талт  үр ашиг ба эрсдэлийн хэмжээг  тэнцвэржүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын багцын техник юм. Хөрөнгийг төрлүүд нь хугацааны хувь болон  өгөөж, эрсдэлийн өөр өөр түвшингүүдтэй ба йдаг. Жишээ нь , нэг хөрөнгийн үнэ цэнэ өсөх үед, нөгөө хөрөнгийн үнэ цэнэ буурах эсвэл тийм ч их өсөхгүй байж болно. Зарим шүүмжлэгчид энэ тэнцвэржилтийг дундыг баримтлагчдад зориулсан тохиролцоо мэтээр хардаг. Гэвч ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд нэг төрлийн болон дэд төрлийн хөрөнгө оруулалтад алдаа гаргж алдагдал хүлээхийн эсрэг хамгийн сайн хамгаалалт гэж үздэг.
Ихэнх санхүүгийн мэргэжилтнүүдийн санаа нэгддэг зүйл бол хөрөнгө оруулагчид хийдэг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь хөрөнгө хуваарилах юм. Өөрөөр хэлбэл таны сонгосон хувьцаа болон бонд нь өндөр ба бага эрсдэлтэй хувьцаанууд, богино болон урт хугацааны бондууд, нэмэлт бэлэн мөнгөнд таны хөрөнгийг хуваарилах хоёрдогч арга зам нь юм.
Хүн бүрт зориулсан зөв хөрөнгө хуваарилалтыг илрүүлэх энгийн томъёо байдаггүй гэдгийг бид цохон хэлэх ёстой. Хэрвээ байсан бол бид мэдээж үүнийг ганц өгүүлэлд тайлбарлаж чадахгүй байсан. Гэсэн ч бид хөрөнгө хуваарилах тухай 5 чухал зарчмыг дүрслэж чадна.
1.      Эрсдэл ба Өгөөж
Эрсдэл өгөөжийн харилцан солилцоо нь тэр чигээрээ хөрөнгө хуваарилалтын гол цөм нь юу вэ гэдэдг асуудлын тухай. Тэд хамгийн боломжит их өгөөжийг хүсдэг гэж хэлэх нь хүн бүрийн хувьд амархан. Харин хамгийн өндөр потенциальтай хөрөнгийг шуудхан сонгох нь хариулт биш юм. 1929,1981, 1987 оны сүйрэл ба саяханы 2007-2009 оны хямрал бол зөвхөн хамгийн өндөр потенциал өгөөжтэй хувьцаанд хөрөнгө оруулах нь болж буй үйл явдлаас болгоомжилсон төлөвлөгөө байдаггүй гэдгийн жишээнүүд юм. Энэ бол үнэнтэй нүүр тулах цаг: жил бүр таны өгөөжийг өөр нэг хөрөнгө оруулагч, үнэт цаас эзэмшигч, тэтгэмжийн төлөвлөлт нь багасгаж байдаг. Шшуналтай өгөөжөөр цангасан хөрөнгө оруулагчдыг амжилттай хөрөнгө оруулагчдаас тусгаарладаг зүйл бол өгөөж, эрсдэл хоорондын зөрүүг үнэлэх чадвар юм. Эрсдэл хүлээх чадвартай хөрөнгө оруулагч илүү их мөнгийг хувьцаанд хөрөнгө оруулахаар хуваарилах нь зүйтэй. Гэхдээ та уналттай зах зээлийн богино хугацаат хэлбэлзлийг давж гарч чадахгүй гэж үзэж байвал, өөрийн нөхцөл байдлыг санаанаасаа авч хаян өөрийн хөрөнгөндөө л анхаарлаа хандуулахад болно.
2.      Зөвхөн санхүүгийн програм эсвэл төлөвлөгч байгууллагын мэдээлэлд бүү итгэ
Санхүүгийн төлөвлөх програм ба судалгааны ажлыг санхүүгийн зөвлөх эсвэл ашгийн төлөө хөрөнгө оруулалтын байгууллага загварчилдаг. Гэхдээ хэзээ ч битгий урьдчилан тооцоолсон төлөвлөгөө эсвэл програмд итгэ. Жишээ нь  хувьцаанд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үздэг хүмүүсийн мөн чанарыг тодорхойлохын тулд зарим зөвлөгчид эрхий хурууны дүрэм хэрэглэдэг. Энэ дүрэм нь зуугаас өөрийн насаа хасдаг. Өөрөөр хэлбэл та 35 настай бол нийт мөнгөнийхөө 65 хувийг хувьцаанд хийх ба үлдсэн 35 хувийг бонд, бэлэн мөнгө, биет хөрөнгөд байршуулах юм.
Гэхдээ стандарт ажлын хүснэгт заримдаа та тэтгэвэрт гарсан уу, эцэг эх үү, эсвэл нөхөр  эхнэр гэх мэт чухал мэдээллүүдийг тайланд тусгадаггүй. Бусад цагт эдгээр ажлын хуудсуудыг таны санхүүгийн зорилгыг тусгаагүй энгийн асуултуудын багц дээр суурилуулан тодорхойлдог. Үүнийг сана – санхүүгийн институтиуд чамд хамгийн хамгийн үр ашигтай гэдгээс чинь болоод бус, тэдэнд хамгийн амархан байдаг учраас чамайг стандарт төлөвлөгөөнд тогтоон барих сонирхолтой байдаг. Эрхий хурууны дүрэм болон төлөвлөгчийн хүснэгт нь  хүмүүст илүү дээр сонголтыг өгч чаддаг, гэхдээ чамд юу хэлж байгааг багцалж/нэгтгэж/ чаддаггүй.
3.      Өөрийн богино болон урт хугацааны зорилгоо тодорхойл
Бид бүгд өөрийн гэсэн зорилготой. Өөрийн гэсэн даруулт завь эсвэл амралтын байшин ч бай, хүүхдийхээ боловсролд мөнгө зарцуулах, шинэ машинны төлөө энгийн аргаар мөнгө хадгалах ч бай үүнийгээ та өөрийн хөрөнгийн хуваарилтандаа авч үзэх хэрэгтэй. Эдгээр бүх зорилгуудыг зөв хольцийг тодорхойлоход заавал  авч үзсэн байх шаардлагатай.
Жишээ нь : хэрвээ та ирэх 20 жилд далайн эрэг дээр өөрийн гэсэн байртай болохоор төлөвлөж байгаа бол , та хөрөнгийн зах зээл дээрх богино хугацаат хэлбэлзлийн талаар санаа зовних хэрэгтэй. Хэрвээ та ирэх 5аас 6 жилд коллежид байх хүүхэдтэй бол, та өөрийн хөрөнгийн хуваарилтаа найдвартай тогтмол орлоготой байх хөрөнгө оруулалтад хийсэн нь дээр.
4.      Цаг хугацаа бол таны хамгийн сайн нөхөр
Нэгдсэн улсын хөдөлмөрийн алба 10 жил тутам тэтгэврийн хадгаламж хоцордог гэж хэлсэн/эсвэл бусад урт хугацаат зорилгууд/,  энэхүү хоцролтыг гүйцэхийн тулд та сар бүр 3 удаа хадгаламж хийх хэрэгтэй.  Цаг хугацаа байна гэдэг нь зөвхөн хольцын болон мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн хувьд давуу талтай болно гэсэн үг биш, энэ нь та илүү өндөр эсрдэл өгөөжтэй хөрөнгө оруулалтад илүү багцыг хийж болно гэсэн үг. Тухайлбал хувьцаа. Хөрөнгийн зах зээлийн хос хоёр муу жилүүд одоогоос 30 жилийн дараа ялихгүй тусгалаас өөр юу ч биш байх болно.
5.      Зүгээр л үүнийг хий
Та хувьцаа, бонд ба бусад хөрөнгө оруулалтуудын зөв хольцоо тодорхойлчихлоо, одоо хэрэгжүүлэх цаг нь. Эхний алхам бол одоогийн таны багц хэрхэн сүйрэхийг олж нээх явдал. Энэ нь бондтой харьцуулахад хувьцаанд хөрөнгийн хэдэн хувийг хийснийг шуудхан харах нь таны хувьд шударга байх болно, гэхдээ та ямар төрдийн хувьцаануудыг авсан гэдгээ ангилахаа бүү мартаарай. /жижиг дунд том кап/Та мөн бондуудаа эргэн тлөгдөх хугацааныых нь дагуу ангилах нь зүйтэй.  /богино дунд урт хугацаа гэх мэт/ Биет хөрөнгө нь илүү асуудалтай байдаг.  Хөрөнгийн нэр нь бүхий л түүхийг нь үргэлж хэлдэггүй. Та ямар хэрэгсэлд хөрөнгө оруулж байгаагаа мэдэж байхын тулд тухайн компаний нийтлэл, тайлан зэргийг илүү гүнзгий ухаж ойлгох хэрэгтэй.
Сүүлийн чиг
Таны хөрөнгийг зөв хуваарилах шийдлийг хэн ч стандартчилаагүй. Бие даасан хөрөнгө оруулагч нар бие даасан шийдлийг шаардаж байдаг. Цаашлаад хэтийн төлөв нь таны мэдэхгүй ямар нэг зүйл бол, санаа зовох хэрэггүй. Эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Мөн одоогийн багцаа үр ашигтай болгоход хэзээ ч ойройтохгүй.  Хөрөнгө хуваарилах нь нэг удаагийн үйл ажиллагаа биш, энэ нь амьдралын туршид явагдах тохиргоог сайжруулж байх үйл явц юм. 
Эх сурвалж : www.investopedia.com
Орчуулсан : Б.Анар 

No comments:

Post a Comment