Хуудас

31 December 2012

Дэлхийд эдийн засгийн эрх чөлөөт байдлаараа эхэнд бичигдэх 5 улс


Дэлхийд эдийн засгийн эрх чөлөөт байдлаараа эхэнд бичигдэх 5 улс
             
Heritage Foundation нь сүүлийн 10 жилийн турш жил бүрийн эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг нийтлэж байгаа билээ. Энэхүү индекс нь Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номонд бичигдсэнээр эрх чөлөө, чинээлэг байдал, эдийн засгийн эрх чөлөө зэргийг тусгахыг эрмэлзсэн юм. Доорх 5 улс нь 2012 оны жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэн улсууд юм.

Хонг Конг
Хонг Конг 2012 оны жагсаалтанд нийт 100 онооноос 89.9 оноогоор 1-рт жагссан байна. Энэхүү индексийн шалгуур үзүүлэлтүүд нь хууль дүрэм, засгийн газрын бизнес дэх үүрэг оролцооны хязгаарлагдмал байдал, зохицуулалтын үр өгөөжтэй байдал, нээлттэй зах зээл гэсэн 4 категорт хуваагдана. Хонг Конгийн хүчтэй эрх зүйн орчин тэр дундаа өмчийн эрх, ерөнхий дэмжлэг зэрэг нь хууль дүрэм гэсэн категорт өндөр оноо авахад нь нөлөөлсөн байна. Мөн зохицуулалтын үр өгөөжтэй байдал гэсэн категорт нь авилгаас ангид байх байдал нь өмнөх оноос өссөнөөр нөлөөлж өгсөн. Судалгаанаас үзэхэд Хонг Конгийн 2010 оноос хойш хийж эхэлсэн буруу алхам нь буруу чигт хөтлөж эхэлсэнийг тэмдэглэжээ. Жишээлбэл цалингийн доод хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, энэ нь нээлттэй зах зээлийн эсрэг байж үр өгөөжгүй зохицуулалтруу чиглэж байгаа юм. Гэвч энэ нь Хонг Конгийг 1-р байрнаас түлхэж чадаагүй юм.

Сингапур
Хонг конгийн чанх ард 87.5 оноо буюу 2.4-хөн онооны зөрүүгээр 2-рт бичигдсэн улс бол Сингапур юм. Сингапурын дээгүүр жагсах гол шалтгаан нь түүний өмчийн эрхийн хүчтэй байдал болон авилгын эсрэг хүчтэй тэмцэл байсан юм. Мөн судалгааны үр дүнгээс үзэхэд Сингапурын засгийн газар үр дүнтэй ажиллагаа буюу зардлаа бага байлгаж, өөрийн хилийн доторх компаниудаас авах таварын хэмжээгээ бага байлгасан явдал юм. Мөн нээлттэй худалдааг дэмжсэн ба хөрөнгө оруулалт, санхүүгийн эрх чөлөөг санал болгодгоороо дээгүүрт ордог улс юм. Сингапурын засгийн газар нь эдийн засгийн хөгжилд ихээхэн анхаарч оролцдог нь хэт их зохицуулалт хийхэд хүргэж байна хэмээн дүгнэгддэг ч зөвхөн чөлөөт зах зээлийг дэмжиж буй төдий л харагддаг.

Австрали
Австрали улс нь 83.1 оноогоор 3-рт бичигдсэн ба гол давуу тал нь өмчийн эрхийн хүчтэй байдал, авилгаас ангид байдал, засгийн газрын бага зардал, бизнесийн үйл ажиллагааны өндөр түвшин, хөдөлмөр болон мөнгөний эрх чөлөө зэрэг юм. Илүү онцгой хүчин зүйлсээс дурдвал тусгаар тогтносон шүүх засаглал болон засгийн газрын өрийн бага хэмжээ зэрэг юм. Харин сүүлийн хүчин зүйл болох дэлхийн бусад хөгжингүй орноос ялгарах байдал нь одоогоор маш их өрийн ачаалал болон төсвийн эрсдэлтэй байдал дор ажиллаж байгаа юм. Австрали нь 1980 оноос хойш эдийн засаг дах төрийн оролцоог багсагах тал дээр шаргуу ажиллаж, Хятад гэх мэтийн хөрш орнуудтайгаа хийх чөлөөт худалдааг дэмжиж ирсэн билээ.


Шинэ Зеланд
Шинэ Зеландын хувьд нийт оноо 82,1 үүнд  хүчтэй өмчийн эрх, засгийн газрын зарцуулалт бага , өндөр аж ахуйн үйл ажиллагаа , хөдөлмөр , мөнгөний болон худалдааны эрх чөлөө  хамаарагдана. Энэ нь 2012 оны жагсаалтаар  Австралитай харьцуулахад ойролцоо байгаа юм. 2011   оны газар хөдлөлтийн дараа эдийн засгаа маш хурдан сэргээж чадсан нь эдийн засгийн уян хатан чанар маш сайн байгааг илтгэж байна гэж судалгаанд харуулсан байна.Энэ нь урт хугацааны эдийн засгийн уналт эсвэл  эдийн засгийн ноцтой уналтанд оруулалгүй маш хурдан сэргээж чадсан юм. Япон улсыг харахад одоо хүртэл газар хөдлөлтийн эсрэг тэмцэж байна.

Швейцари
Швейцари нь азийн бүс нутаг биш гэдгэрээ ялгарч байна. Оноо нь 81.1 гарч европ дахь хамгийн чөлөөт эдийн засагтай орноор шалгарсан билээ. Өмчлөлийн хууль тэр дундаа оюуны өмчийн хамгаалалт сайн байдаг болохоор эрүүл мэндийн байгууллага болон бусад аж ахуй нэгжүүд ихээр сайшааж үздэг. Мөн худалдааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулдаг хуулийн нэгжүүд байдаг. Эцэст нь чөлөөт худалдааг дэмждэг нь хамгийн чухал хүчин зүйл болж өгсөн бөгөөд Швейцарид үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд тайван урт удаан хугацаанд бизнесээ явуулах боломжийг олгодог.

Дүгнэлт хэсэг
Heritage Foundation-ий жагсаалт ганцхан эдгээр 5н улсыг л жинхэнэ утгаараа чөлөөт гэж үзэн бусдыг нь бараг чөлөөт гэж үздэг байна. Учир нь тухайн улсыг чөлөөт гэж үзэхийн тулд засгийн газар нь эдийн засгаа нээлттэй, үр ашигтай, авилгаас аль болох хол байлгахын төлөө тэмцдэг байх хэрэгтэй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.heritage.org/index/ хаягаар орно уу.

Эх сурвалж:  http://www.investopedia.com
Орчуулсан: Э.Шүр, Г.Баасанбат 


No comments:

Post a Comment