Хуудас

04 December 2012

Хуучин технологийн үнэ нэмэгдэж байгаа 5 шалтгаан


 Apple компани амжилтанд хүрч байхад яагаад өөрийнхөө мөнгийг Intel-д хөрөнгө оруулсаар байгаа бэ? Хөрөнгө оруулагчид Yelp-ийн хувьцааг худалдаж авч чадах байхад яагаад Cisco-ийн хувьцааг худалдаж авдаг вэ?
Технологийн салбарын дисфункци нь хувьцааны зах зээлийн таагүй байдлуудын нэг юм. Тэнд шинэ, сонирхолтой нэртэй, хуучны хэв маягтай магадгүй шинэхэн компаниудын нэг нь Facebook юм. Яагаад хөрөнгө оруулагчид хуучны технологийн компаниудын нэрийг ирэлхийлж түүнд хөрөнгө оруулж байдаг бэ? IBM нь ойролцоогоор 1911 оноос эхтэй, гэвч Pandora арай гэж л хүмүүс мэддэг болж байна. Эртнээс хурдацтайгаар өсөж ирсэн мөн хурдацтай өсөх магадлалтай нь магадгүй чиглэл нь байх.
Ганцхан хөрөнгө оруулагчид эдгээр хуучны технологийн компаниудыг хамгаалж байгаа нь биш харин өөрсдийн бүтээсэн зүйлүүд нь билээ, жишээ нь Microsoft нь 2008 оноос хойш цохилтонд орохоор түвшинд хүрээгүй юм. Хөрөнгө оруулагчид өнгөрсөн жилүүдэд Microsoft болон бусад хуучны технологийн компанийн хувьцаанд сэтгэл хангалуун бус байсан хэдий ч тэд өдийг хүртэл тэдний хувьцааг эзэмшсээр байна. Яагаад хөрөнгө оруулагчид Apple-ийн хувьцааг худалдаж авах боломжтой байхад Microsoft-ийн худалдаж авдаг бэ? Яагаад хуучны технологийн компаниуд өнгөрсөн жилүүдээсээ илүүтэйгээр сэргэн мандсаар байна вэ?
Өнгөрсөн жилүүдэд шинэ техник технологи нь олонд танигдахад гадаад худалдаа ихээхэн тус болдог байсан, гэвч ихэнх нь зөвхөн өөрсдийнхөө урт хугацаанд бүтээсэн зүйлс мөн тэдний түншүүдийн ач билээ. Хувьцааны ханшийн хэлбэлзэл нь мэдээж тогтвортой олгогдож байсан ногдол ашиг ба хувьцааг өсгөхөөр зүйл болох жишээ нь Zynga юм. Богино хугацаанд Zynga нь Farmville-ээс сайн тоглоом болж чадах уу? Үүгээр ч барахгүй тэд Facebook-н флатформ дээр тулгуурлан ажилахаар болсон. Хэрэв Facebook MyScape-н замаар явбал Facebook-д ямар зүйл тохиолдох бол.
Хуучин технологи дэд бүтцийг бий болгодог
Одоог хүртэл зөвхөн Apple компани IPad-ийг загварчилж үйлдвэрлэн гаргасан гэж бодсоор байгаа хүн байна уу? Шинэ IPad-ийн дотор талыг ажиглавал харвал Samsung, Corning ба LG гээд тэдний загваруудаас олж харан мөн нэрлэж болно. Дотоодын үйлдвэрлэгчид оффисын хэрэглээнд хэрэглэдэг шигсүлжээний дэд бүтцийн нэгээхэн хэсэг болох Cisco шиг Apple-ийн бүтээгдэхүүнд зориулсан бичил процессоруудыг нийлүүлсэн. Гэсэн хэдий ч IBM тэдний хийсэн шиг ганц биш ч гэсэн компьютерийн зах зээлд яг л майнфрейм компьютерүүд шиг үйлчилгээнийхээ дэд бүтцийг хөгжүүлэн корпорацийн мэдээллийн технологийн шийдэл нь яг л бөөн нэгдэл шиг болсон ба IT үйлчилгээг анхааралдаа авч эхэлсэн. Эдийн засгийн орчин сайжирсантай холбоотойгоор бизнесийн салбар дахин урт хугацааны мөнгөн хөрөнгийг өөрсдийн мэдээлэлийн технологийн дэд бүтцийг сайжруулахын тулд зарцуулж байна. Бидэнд хамгийн түгээмэл танигдсан IPad, Angry birds мөн ухаалаг гар утаснууд нь бидэнд шинэ технологийн өөрчлөлтийг мэдрүүлж байгаа хэдий ч мөн хуучин технологийг үйлдвэрлэгч компаниуд одоог хүртэл өөрсдийн бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг үйлдвэрлэсээр байна.
Windows-ийн компьютер устаж алга болоогүй
Ихэнх хуучны компьютер хэрэглэгчид компьютерын ирээдүйд төгсгөл зайлшгүй байдаг гэдэгт санал зөрөлддөг боловч энэ нь үнэнтэй тийм ч ойрхон биш юм. Компьютерыг орон сууцны хэрэглэгчид магадгүй хэрэглэхээ больж байгаа боловч том компаниуд өөрсдийн компьютерын дэд бүтцэд их хэмжээний бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийсээр байна. Microsoft аль хэдийн танигдсан Windows-ийн бүх сүлжээний 76%-ийг болон Windows 7-ын лицензийг 400сая доллараас ч илүүгээр зарсан юм.
Тэд шинэчлэгдсээр байна
Хүчтэй өрсөлдөгч байхын тулд яг л Apple болон бусад шинэ технологи бүтээгч нар шиг байнга шинэчлэгдэж байх ёстой, тийм биш гэж үү? Өнөөдөр Америкд мэдээллэж байгаагаар судалгаа хөгжилд хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг шилдэг 10 компаниудад Eli Lilly, Johnson and Johnson болон Pfizer багтсан ба хамгийн шилдэгээр Intel шалгарсан юм. Энэ шилдэг 10 компаны 5 нь хуучин технологи гэж нэрлэгддэг ба энэ дунд шинэ технологи нэг ч байгаагүй юм. Apple ч мөн шилдэг 10-т багтаж чадаагүй. 
Тэд хямдхан
Технологийн компаниудын үнэ ашгийн харьцаа 100-с илүү байсан тэдгээр өдрүүдийг санацгаая? Тэд одоог хүртэл үүн шигээ байж чадаагүй (Amazon), гэвч IBM болон Cisco нар шиг компаниуд худалдаандаа 15 удаагийн ашиг авсан бол Intel ердөө 11удаа авсан юм. Apple одоог хүртэл 17удаагийн ашигтай арилжаа хийж байсан талаар олон маргаантай асуудлууд байдаг хэдийч  зарим хөрөнгө оруулагчид өндөр үнэлэмжтэй ашиггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниудыг харсныхаа дараа үнийн хэт өсөлтөд жоохон л сэрэмжтэй байхад болно гэж боддог.
Эцсийн дүгнэлт
Хөрөнгө оруулагчид технологийн салбарын хувьд хамгийн сонирхолтой хувьцааг хайж байдаг. Хуучин технологи магадгүй сонирхол татах тал дээр бага байдаг хэдий ч эдгээр компаниуд нь урт удаан хугацааны амжилт, ашигтай болон найдвартай ноогдол ашиг, мөн бизнесийн загвараар урт хугацааны амжилтын хүч болоод нэг ёсондоо хуучин технологи нь одоог хүртэл урт хугацааны мөнгө хадгалагч байсаар байна.

                                                     Эх сурвалж : www.investopedia.com
Орчуулсан: Б.Сэлэнгэ Т.Ганболор

No comments:

Post a Comment