Бидний хэн нь ч бүх зүйлсийг чаддаг
мэргэжилтэн нь байж чадахгүй. Энэ нь бидэнд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаа
нэмэгдүүлэх хангалттай цаг байдаггүйтэй
холбоотой юм. Бид өөрсдийн хүрээлэн буй бүхий л хүрээлэлийнхээ мэргэжилтнүүдийн
зөвлөгөө болон тэдний ур чадварт итгэж өөрсдийгөө даатгадаг. Бидний цөөхөн
хэсэг л өөрийн машиныг үйлдвэрлэж, өөрийнхөө өвчнийг оношлож, бидний хэрэглэж
буй гар утсыг үйлдвэрлэдэг. Гэвч бид ихэнхи цагаа ямар брэндийн машин аюулгүй
найдвартай байдаг, эрүүл мэндэд минь юу муугаар нөлөөлөөд байна аль эсвэл ямар
брэндийн гар утас шинээр гарч байдаг зэргийг олж мэдэхэд л зарцуулчихдаг нь
үнэн. Харин одоо яагаад арай өөр байж болохгүй гэж?
1. “Хөрөнгө оруулалтыг ойлгох нь хялбархан бөгөөд бүх
хүмүүст хэрэгтэй.”
Зарим хүмүүс хөрөнгө оруулалтыг
хэцүү, ойлгогодохооргүй зүйл хэмээн түүнээс эмээдэг. Өөрийн багцыг бага үнэтэй
хувьцаануудаар бүрдүүлснээр ашиг олж болдог. Үүнийг пассив хөрөнгө оруулалт
гэдэг. Урт хугацааны хувийн санхүүгийн тоймч Скот Бюурнс үүнийг хөгжүүлсэн
бөгөөд энэ нь зөвхөн бага үнэтэй хувьцааны болон бондын индекст хөрөнгө оруулна
гэсэн үг юм.
Таны хувьцаа эсвэл бондод оруулсан
хөрөнгө оруулалтын хувь эрсдэл болон цаг хугацаанаас хамаарч байдаг.
Хэрвээ эрсдэл өндөртэй эсвэл урт
хугацааны үед хувьцаанд хөрөнгө оруулах нь илүү ашигтай байдаг. Хувьцаа үргэлж
нэгэн хэвээрээ хэлбэлзэлгүй байгаад байдаггүй боловч танд илүү их өгөөжийг өгч
чаддаг. Харин эрсдэлийн хэмжээ бага эсвэл богино хугацааны үед бонд худалдан авах нь илүү тохиромжтой. Бонд
хэлбэлзэлгүй хэдий ч арай бага өгөөжийг өгдөг.
2. “Хэрвээ тэдний юу
хийгээд байгааг ойлгохгүй бол тэнд таны мөнгийг авах хүмүүс их байна.”
Тэнд маш олон чадварлаг
санхүүгийн зөвлөхүүд таныг хүлээгээд байж байна. Гэхдээ та өөрийн итгэж болох
мэргэжлийн хүнийг хэрхэн сонгох нь чухал.
Брокероор
дамжуулан арилжаанд оролцоход тулгарч
болох асуудал нь таны дансанд хэт их арилжаа хийх явдал юм. Учир нь зарах ,
авах захиалга бүр шимтгэлтэй. Хөрөнгө
оруулалтаас олох ашиг чинь таны данс руу
орохгүй, харин хэт их арилжааны шимтгэлд төлөгдөөд байх
нь танд сайхан санагдахгүй нь тодорхой юм. Ийм нөхцөл байдал нь таныг арилжаанд
орохоос өмнө байсан мөнгөнөөс ч бага мөнгөтэй үлдээж болох юм.
Брокеруудтай тулгардаг өөр нэг асуудал бол
брокерын компани нь өөрт ашигтай хөрөнгө оруулалтанд өөрсдийн
үйлчлүүлэгчдийг татахыг хичээдэг. Брокерын компани нь таны хөрөнгө оруулсан
мөнгөний хэмжээнээс суутгагдах тодорхой хэмжээний шимтгэлийг авах болно. Эдгээрт
шимтгэлүүдэд идэвхигүй байдлын хураамж,
шилжүүлгийн хураамж, дансны үйлчилгээний хураамж зэрэг багтдаг. Санхүүгийн
бүхий л үйлчилгээ явуулдаг брокеруудын төлбөр өндөр байдаг. Эдгээр
шимтгэлүүдийг хэд хэдэн удаа төлсөн тохиолдолд үнэт цаасыг авах, зарахдаа
брокерын пүүсийн хөнгөлөлтийг эдэлнэ.
Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтын зөвлөгч нь таны хүсэл сонирхолд нийцүүлэх
албагүй, хувьцаа авах болон зарах тухай зөвлөгөөг үнэн бодитоор өгөхийг
хичээдэг. Учир нь тэр таны хийж байгаа гүйлгээ бүрээс мөнгө авдаггүй. Зөвлөгч
нар таныг тодорхой нэг хөрөнгө оруулалт
хийлгүүлэхийг албадах шалтгаан байхгүй. Хөрөнгийн
оруулалтын зөвлөгч нь үйлчилгээний төлбөрийг цагаар тооцож авдаг.
3. “Өөрийн хөрөнгө оруулалтаа өөрөө удирдсанаар их хэмжээний мөнгө хэмнэж
чадна.”
Та өөрийн хөрөнгө оруулалтаа өөрөө удирдвал
хэд хэдэн аргаар мөнгөө хэмнэж
чадна.
·
Бүх төрлийн үйлчилгээ
явуулдаг брокеруудад үнэтэй шимтгэл төлж болохгүй.
·
Брокерт чинь танаас
илүү үр ашиг авчрах үнэтэй хөрөнгө оруулалт хийлгүүлэх шахаанд орж болохгүй.
·
Та хөрөнгө оруулалтын
зөвлөгч нарт цагийн үнэтэй төлбөр төлж
болохгүй.
Хэрэв та эдгээр дүрмийг хэрэгжүүлж
чадвал таны төлөх шимтгэл нь зөвхөн талуудын сан болон таны хөрөнгө оруулсан
биржийн санд төлөгдөх зардлын харьцаа болно. Эдгээр төлөгдөж байгаа
шимтгэлүүдийг та аль болох бага хэмжээнд байлгах хэрэгтэй. Vanguard, Fidelity,
iShares гэх мэт голлон тоглогч нар хөрөнгө оруулалтын харьцаа нь тэг рүү тэмүүлж байх мөнгөн сангийн олон
талт хувилбарыг санал болгож байхад үүнийг хийхэд хүнд биш.
Энэ
нь хэрэв та анхаарал болгоомжгүй хандвал өөрт ноогдох хөрөнгө оруулалтын
шимтгэлийн хэмжээгээ ихээр нэмэгдүүлэх болно гэдгийг хэлж байна. Брокерийн
пүүсийн хөнгөлөлт болон хөрөнгө оруулалтаа сонгохдоо ямар шимтгэл төлөх
шаардлагатайгаа сайн судлах хэрэгтэй. Шимтгэл төлдөггүй биржийн болон талуудын
сангийн авах болон зарах өргөн сонголтыг хүлээн зөвшөөрдөг брокерын компанийг
сонгох нь зүйтэй. Түүнчлэн хэрвээ та бие даасан хувьцаанд хөрөнгө оруулалт
хийхээр төлөвлөж байгаа бол аль болох бага шимтгэлтэй брокерын компанийг хайж
олох хэрэгтэй. Эцэст нь зардлын харьцаа багатай биржийн болон индексийн санг
хайж олохыг эрмэлзээрэй.
Дүгнэлт
Хэрвээ танд өөрөө хөрөнгө оруулалт хийх нь төвөгтэй, ойлгомжгүй санагдвал төлбөртэй
үйлчилгээ үзүүлдэг хөрөнгө оруулалтын зөвлөгч эсвэл санхүүгийн төлөвлөгчийг
хөлслөхийг зөвлөж байна. Гэхдээ та бага хэмжээний үндсэн мэдээллийг олж авахдаа
ёс суртахуунгүй, бүдүүлэг мэргэжилтнийг
хөлсөлж авахаас болгоомжил.
Эх сурвалж:
Investopedia.com
Орчуулсан: Б.Ариунсайхан,
А.Индра
No comments:
Post a Comment