Нийтэлсэн: David Kochanek
Санхүүгийн карьер нь зөвхөн
мөнгөний тухай биш боловч үүнтэй маш ойр юм. Бизнесийн удирдлагаар төгсөн
бакалаврын зэрэг авах бол дөнгөж эхлэл нь байдаг. Ийнхүү шинэ мэргэжилтнүүд ямар
салбарт хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг судлан карьераа сонгох үлддэг.
Санхүүгийн салбар нь янз бүрийн албан тушаалд өөр өөр ур чадвар, сонирхол
шаарддагаараа олон талтай. Санхүүгийн үйлчилгээ нь дотроо цүнхээл боломжуудыг
өөртөө багтаасан олон дэд салбаруудтай байдаг. Хувь хүний амжилтын гол түлхүүр
бол өөрийн ур чадвар, сонирхолдоо нийцсэн санхүүгийн ажлыг хайж олон хийх юм.
Дор санхүүгийн үйлчилгээний
салбарын түгээмэл карьеруудыг үзүүлэв.
Корпорацийн санхүү
Корпорацийн санхүүч нь
компанийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай хөрөнгийг олж,
удирдахын зэрэгцээ корпорацийн үнэ цэнийг өндөрт байлган санхүүгийн эрсдлийг
бууруулах ажил хийдэг.
Энэхүү албан тушаал нь дараах
ажил үүргүүдийг гүйцэтгэдэг.
- Компанийн санхүүгийн ерөнхий стратегийг боловсруулах
- Ашиг, алдагдлыг таамаглах
- Зээлийн шугамын хэлэлцээр хийх
- Санхүүгийн тайлангуудыг бэлтгэх
- Гадаад аудиторуудтай ажиллах
Илүү нарийн корпорацийн
санхүүч нь компанийн нэгдэлт, худалдан авалтын үйл ажиллагааны үед зорилтот
компани болон хуваагдаж буй компанийн үнэ цэнийн тооцолол хийдэг. Корпорацийн
санхүүчийн албан тушаал нь жижиг стартапуудаас эхлээд олон улсын томоохон
компани хүртэл бүх төвшний компаниудад байдаг. Мөн корпорацийн санхүүчийн албан
тушаал нь санхүүгийн шинжээч, нярав болон дотоод аудитыг өөртөө нэмэлтээр
багтаадаг.
Арилжааны банк
Арилжааны банк нь орон
нутгийн байгууллагуудаас эхлэн томоохон аж ахуй нэгжүүдэд чек, хадгаламжийн
үйлчилгээнээс эхлүүлээд IRA, зээл хүртэлх олон төрлийн санхүүгийн үйлчилгээг
үзүүлдэг. Энэхүү салбарт теллер, зээлийн эдийн засагч, үйл ажиллагаа болон
маркетингийн менежер гэсэн карьер сонголтууд байдаг. Авьяаслаг мэргэжилтнүүдийн
хувьд хүмүүст орон нутгийн арилжааны банкны зээлийн эдийн засагчаас эхлэн ахиж
дэвшихийг зөвлөдөг.
Хөрөнгө оруулалтын банк
Хөрөнгө оруулалтын банк нь
корпорацийн үнэт цаас гаргалтыг дэмжин хөрөнгө оруулагчдад зуучлах, үнэт цаасны
арилжаа хийх, корпораци болон томоохон хөрөнгө оруулагчдад санхүүгийн зөвлөгөө
өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын
банкнууд нь өөр өөрсдийн ялгаатай зорилго, хариуцлага бүхий олон тооны бүлэг,
хэлтсүүдтэй байдаг. Уламжлалт хөрөнгө оруулалтын банк нь үнэт цаас гаргагч,
компанийн нэгдэлт, худалдан авалтын мэргэжилтнүүд болон хоёрдогч зах зээл дээрх
хувьцаа, бонд бусад үнэт цаасны арилжаатай танилцан харьцах боломжийг олгодог.
Хэдж сан
Хэдж сан нь зохицуулалт
багатай, менежерүүд нь их хэмжээний үндсэн хөрөнгө болон санхүүгийн
хэрэгслүүдийг авч, зарж байдаг хувийн хөрөнгө оруулалтын сан юм.
Дор хэдж сангийн ердийн ажлыг
үзүүлэв.
- Санхүүгийн шинжээч
- Арилжаач
- Хяналтын мэргэжилтэн
- Тоон шинжээч
- Маркетингийн менежер
- Багцын менежер
Хувийн өмч болон вэнчурь
хөрөнгө оруулагч
Хувийн өмчийн мэргэжилтнүүд
нь бизнест эргэлтийн үйл ажиллагаа болон өргөжилтийн үед нь хөрөнгө босгоход нь
тусалдаг. Мөн корпорацийн бүтцийн шинэчлэл, хувьчлалыг санхүүжилтаар хангадаг.
Заримдаа энэ ажил нь компанид гүйцэтгэх удирдлагаар нь түр зуур ажиллан, компанийн
хувь заяаг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Вэнчурь-хөрөнгө оруулалтын
мэргэжил нь ихэнх цагаа жижиг стартап, өсөлт өндөртэй компаниудад зарцуулдаг.
Вэнчурь-хөрөнгө оруулалтын фирмүүд нь үүсгэн байгуулагчид, жижиг компаниудын
захирлуудыг давтамжтайгаар үнэлэн тэдгээрт хөрөнгө оруулалт хийх эсэхийг
тодорхойлдог.
Санхүүгийн төлөвлөлт
Санхүүгийн төлөвлөгчид нь
хувь хүмүүст одоо болон ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа хангахуйц
төлөвлөгөө боловсруулахад нь тусалдаг. Ерөнхийдөө харилцагчийнхаа санхүүгийн зорилтод
нь үндэслэн санхүүгийн байдалд нь нийцсэн хөрөнгө хадгалах болон хөрөнгө
оруулалт хийх төлөвлөгөөг боловсруулдаг. Төлөвлөгөө нь хөдлөх хөрөнгө, татварын
төлөвлөлтийг багтаасан хөрөнгийн хуримтлал, хөрөнгө оруулалтын өсөлтөд гол
анхаарлаа хандуулдаг. Ихэнх санхүүгийн төлөвлөгчид нь томоохон үндэстэн
дамнасан группууд эсвэл орон нутгийн жижиг фирмүүдэд ажилладаг. Зарим
төлөвлөгчид тогтмол төлбөр авдаг бөгөөд бусад нь өөрсдийн борлуулсан
бүтээгдэхүүнээс тодорхой хувийг нь эсвэл шимтгэл авдаг.
Ер нь Итгэмжлэгдсэн
Санхүүгийн Төлөвлөгч® (CFP®)-ийн зэрэгтэй төлөвлөгч хамгийн их эрэлттэй байдаг
ба тэдгээр нь 3 жил санхүүгийн төлөвлөлт хийсэн туршлагатай, хэд хэдэн
шалгалтуудыг (2 өдөр, 10 цагийн кейс ажилбарын шалгалт) өгсөн байх шаардлагатай
байдаг.
Даатгал
Даатгалын салбар дахь
санхүүгийн ажлууд нь бизнес болон хувь хүмүүсийг эрсдэлээс урьдчилан сэргийлэн
алдагдлаас өөрсдийгөө хамгаалахад нь тусалдаг. Энэ салбарт даатгалын
төлөөлөгч эсвэл түүхэн чанарын өгөгдлийн магадлал дээр тулгуурлан эрсдэл, эрсдэлийн
шагналын хүүг тооцдог актуарчаас карьераа эхэлдэг.
Нягтлан бодох бүртгэл
Нягтлан бодох бүртгэл маш
олон боломжуудтай ажил юм. Нягтлан бодогчид нь бизнесийн байгууллага болон хувь
хүмүүст нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын (GAAP) дагуу
санхүүгийн бичилтээ хийхэд нь тусалдаг. Нягтлан бодогчид нь бизнесийн гүйлгээг
бүртгэх, санхүүгийн тайлангууд бэлтгэх, санхүүгийн тайланд аудит хийх, татварын
тайлан бэлтгэх болон холбогдох зөвлөхийн үйлчилгээг үзүүлдэг.
Нягтлан бодогчид ерөнхийдөө түншлэлийн дагуу ажилладаг. Томоохон түншлэгчид нь Deloitte Touche Tohmatsu, PricewaterhouseCoopers, Ernst & Young болон KPMG буюу “Их Дөрөв” (өмнө нь Их 8, Их 6 байсан) юм. Мөн жижиг аж ахуй нэгжүүдэд ч энэ ажлын байр бий. Ерөнхийдөө шинээр ажилд орогчид нягтлан бодогч, дараа нь аудитын менежер, татварын менежер эцэст нь олон жилийн шаргуу ажлын хуваарийн дараа фирмүүдтэй түншлэж чаддаг.
Нягтлан бодогчид ерөнхийдөө түншлэлийн дагуу ажилладаг. Томоохон түншлэгчид нь Deloitte Touche Tohmatsu, PricewaterhouseCoopers, Ernst & Young болон KPMG буюу “Их Дөрөв” (өмнө нь Их 8, Их 6 байсан) юм. Мөн жижиг аж ахуй нэгжүүдэд ч энэ ажлын байр бий. Ерөнхийдөө шинээр ажилд орогчид нягтлан бодогч, дараа нь аудитын менежер, татварын менежер эцэст нь олон жилийн шаргуу ажлын хуваарийн дараа фирмүүдтэй түншлэж чаддаг.
Эх сурвалж: Investopedia.com
Орчуулсан: Б.Ариунсайхан
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй найруулгын хувьд алдаатай байх магдалалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэргэлээнд ашиглахгүй байхыг хүсье.)
Thanks for taking the time to discuss this, I feel strongly about it and love learning more on this topic. QUALITY FAKE BANK STATEMENT FOR LOAN If possible, as you gain expertise, would you mind updating your blog with extra information? It is extremely helpful for me
ReplyDelete