Нийтэлсэн: Marv Dumon
Залуу үеийнхэн эртнээс хөрөнгө оруулж баялаг бий болгож байх нь чухал юм. Тэр дундаа ухаалгаар хөрөнгө оруулалт хийх нь тухайн хөрөнгө оруулагчийн хөрөнгө илүү их өгөөж өгөх үндэс нь болдог. Тэгвэл дараах хөрөнгө оруулалтын 5 ном нь залуу хөрөнгө оруулагчийн бизнесийн болон санхүүгийн ойлголтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
1. Robert Kiyosaki“Rich Dad, Poor Dad” (2000)
Залуу хөрөнгө оруулагчид заавал унших хэрэгтэй номуудын нэг яах аргагүй мөн юм. Ядуу болон дундаж орлоготой иргэд мөнгөний төлөө ажилладаг бол баячууд суралцахын тулд ажилладаг гэж Kiyosaki үзсэн байна. Мөн санхүүгийн мэдлэгийн чухал байдлыг тодотгосон ба нягтлан бодох бүртгэлийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй хэдий ч зарим тохиолдолд төөрөгдүүлэх магадлалтай байдаг гэж бичсэн байна. Үл хөдлөх хөрөнгө таны түрийвчин дэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлдэг.
Үүний зэрэгцээ зохиолч Америкийн боловсролын системийг хангалттай хөрөнгө хуримтлуулаад ажиллахгүй амьдрахыг заах биш амьдралынхаа турш хичээнгүй ажилладаг байх ёстойг заадаг байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Эдгээрээс гадна татварын төлөвлөлт зэрэг санхүүгийн чухал ойлголтуудын талаар бичсэн байдаг байна.
2. Warren Buffett "The Essays of Warren Buffett: Lessons For Corporate America" (1997)
Эдгээр эсээнүүдэд орчин үеийн хамгийн амжилттай гэгддэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет Америкийн бизнесийн ертөнц болон хувьцаа эзэмшигчдэд ач холбогдолтой сэдвүүдийн хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн хоорондох харилцаа холбоо, компанийн үнэ цэнийг дээшлүүлэхэд шаардлагатай шийдвэр гаргалтын үйл явц зэргийн талаар залуу хөрөнгө оруулагчид төсөөлөлтэй болох юм.
Уг эсээнүүдэд компанийн засаглал, санхүү ба хөрөнгө оруулалт, энгийн хувьцаанаас бусад сонголтууд, нэгдэлт ба нийлэлт, нягтлан бодох бүртгэл болон үнэлгээ, татварын асуудлууд зэрэг сэдвүүдийн талаар авч хэлэлцсэн байна. Мөн өөрийн суурь зарчмуудын талаар дурдсан байдаг байна. Түүний нэг арга барил нь багц бүрдүүлэлтийн чадварлаг менежерүүдийг ажиллуулдаг ба тэднийг өөрсдийнхөөр нь үлдээдэг.
3. Peter Lynch “Beating the Street”(1994)
Peter Lynch бол 20-р зууны хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдийн нэг юм. 1960-аад оны дундаас тэрээр Fidelity Investments компанид дадлагажигчаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Ойролцоогоор 11 жилийн дараа тэрээр Magellan Fund-г удирдахаар томилогдсон ба уг компани нь тухайн үедээ 18сая долларын хөрөнгөтэй байсан. Peter Lynch-ийн удирдах хугацаанд уг сангийн дундаж орлого 29%-иар нэмэгдсэн байдаг.
Уг ном нь хувьцаа худалдах, худалдан авах шийдвэр гаргалтын хувьд Peter Lynch-ийн бодол санаанд нэвтрэх боломжийг залуу хөрөнгө оруулагчдад олгодог юм. Зохиолч нь зах зээлийн боломжуудыг Wall Street-с илүүтэйгээр хувь хүн, хөрөнгө оруулагч ашиглаж чаддаг гэдэгт бат итгэдэг ба хөрөнгөө өөрийн сайн мэддэг зүйлдээ оруулахыг уриалсан байна.
4. Benjamin Graham “The Intelligent Investor” (1949)
Энэхүү ном нь 1949 онд бичигдсэн ба Warren Buffett уг номыг хөрөнгө оруулалтын хамгийн шилдэг ном гэж тодорхойлсон байна. Benjamin Graham нь “father of value investing буюу үнэ цэнийн хөрөнгө оруулалтын эцэг” гэгддэг хүн юм. Value investing буюу үнэ цэнийн хөрөнгө оруулалт нь суурь шинжилгээгээр тодорхойлогдсон бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн хувьцааг худалдан авах хэрэгтэй гэж үздэг үзэл баримтлал юм.
Benjamin Graham уг номондоо хөрөнгийн зах зээлийн түүхийн гүнрүү орсон байдаг ба хувьцааны суурь шинжилгээ хийх талаар өгүүлсэн байна. Тэрээр өөрийн багцыг удирдах маш олон аргыг авч үзсэн байдаг ба хэд хэдэн компанийн хувьцаан дээр жишээ авч өөрийн үзэл бодлоо тайлбарласан байдаг байна.
5. Napoleon Hill “Think and Grow Rich” (1937)
Уг ном нь Аугаа Хямралын үед бичигдсэн ба хэвлэлтэд гарснаас хойш 30сая ширхэг борлуулагдсан байдаг байна. Зохиолч өөрийн амьдралын турш хуримтлагдсан чинээлэг хүний талаарх ойлголтод суурилсан маш өргөн хүрээний судалгаа хийсэн байдаг. Andrew Carnegie-гийн зөвлөгөөгөөр Napoleon Hill өөрийн ажиглалт, судалгаанд суурилсан хувь хүний ололт амжилтын 13 зарчмыг бичсэн байна. Эдгээрт хүсэл, итгэл, мэргэжлийн мэдлэг, зохион байгуулалттай төлөвлөгөө, тэсвэр тэвчээр болон “зургаа дахь мэдрэмж” зэрэг ордог. Мөн ижил үзэл бодол бүхий хүмүүстэй brainstorming хийх нь тэдгээртэй хамтын харилцаа холбоо бүхий энерги бий болгоход эерэг нөлөөлөл үзүүлдэг.
Энэхүү ном нь амжилт болон баялагийн философийн талаарх ойлголтыг залуу хөрөнгө оруулагчдад хүргэдэг ба заавал уншвал зохих номуудын нэг мөн юм.
Эдгээр номуудыг уншсанаар өөрийн хөрөнгө оруулалтын гараагаа зөв эхлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Орчуулсан: А. Индра
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.)
No comments:
Post a Comment