Хуудас

09 November 2014

Хөрөнгийн биржийн үүсэл


Хүмүүс хувьцааг ярихдаа ихэвчлэн “Нью – Йорк” – ийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг компаниудын тухай ярьдаг. Корпорацид байгаа хэний ч өнцгөөс авч үзэхэд хөрөнгө оруулагчдад “Нью - Йорк” – ийн хөрөнгийн биржийн хөрөнгө оруулах гэсэн үгтэй утга санаа нийлэхээ болих цаг ирнэ гэдгийг төсөөлөхөд ч хэцүү. Гэхдээ энэ нь үргэлж энэ чигээрээ байгаагүй нь ойлгомжтой. Тэр үеийн валютын тогтолцоонд хүрэх замд маш олон арга зам байсан. Та магадгүй хамгийн анхны нэгж хувьцаа арилжаалагдсаныхаа дараахан 10 дахин өсөхөд  суралцахдаа гайхаж магадгүй.
Венецийн жинхэнэ наймаачид:
Томооохон банкнуудын чухал орон зайг Европын мөнгө зээлдүүлэгчид нөхөн дүүргэжээ. Мөнгө зээлдүүлэгчид бие биедээ өрийн бичгээ наймаалцаж, зээлдэгч нь өндөр эрсдэл болон өндөр хүүтэй зээлээс зайлсхийж, өөн зээлдүүлэгчээс өөр зээл хайхад хүргэдэг. Дээрээс нь бас эдгээр зээлдэгчид засгийн газрын өрийн хэрэгсэл худалдаж авдаг. Байгалын хувьслаар тэдний бизнес үргэлжилж, зээлдэгчид өрийн хэрэгслээ үйлчлүүлэгчдэд худалдаалж эхэлсэн – анхны хувиараа хөрөнгө оруулагчид.
1300 – аад оны үед Венецүүд салбартаа тэргүүлэгчид байсан ба бусад засгийн газруудын үнэт цаасуудыг арилжаалагч анхны хүмүүс байсан юм. Тэд хямдралтай байгаа янз бүрийн үнэт цаасан дээрх мэдээлэлтэй нэрсийн жагсаалтыг авч яван, үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж, өнөөгийн брокеруудтай маш адилхан үйл ажиллагаа явуулдаг байсан.
Анхны хөрөнгийн бирж:
Бельги улс 1531 оны үед хөрөнгийн биржээрээ Антверпт давуурхаж байсан. Брокер болон мөнгө зээлдүүлэгчид тэнд уулзан бизнес, засгийн газар болон хувийн өрийн хэрэгсэлдээ тохиролцоо хийдэг байсан. Энэ нь зөвхөн вексел болон бондоор тохиролцоо хийдэг байсан нь хачин. Гэхдээ 1500 – аад оны үед ямар ч  бодит хувьцаа байгаагүй. Тэр үед яг л хувьцаа шиг орлого олдог маш олон   бизнес – санхүүгийн түншлэл ашиг олдог байсан. Гэвч, тэнд ямар ч албан ёсны хувьцаа байгаагүй.
“Зүүн Энэтхэг” – тэй бүх компаниуд:
1600 оны үед Герман, Англи, Францын засгийн газрууд нэрэнд нь “Зүүн Энэтхэг” гэж орсон бүх компаниудад давуу эрх олгосон. Империализм оргил цэгтээ хүрэх үед тэнд  Зүүн Энэтхэг болон Азид амьдардаг хүмүүсээс бусад бүх хүмүүс тэндээс ашиг хонжожо хайн дэнжин тавьж байсан гэж харж болохоор байна. Зүүн энэтхэгээс буцаан авчирсан бүтээгдэхүүнүүд нь маш өнлөр эрсдэлтэй байсан.


Тэдний хөрөнгө байгаа алдагдсан завины эрсдлээ бууруулахын тулд завьны эзэд тэдний хөрөнгөнд хөрөнгө оруулагчдыг маш удаан хайж эрэлхийлсэн. Тэд удалгүй замхарч, шинээр дараагийнаялалд гарсан юм. Хөрөнгө оруулагчид эрсдлээ бууруулахын тулд нэгэн зэрэг олон байгууллагад хөрөнгө оруулсан.
Зүүн Энэтхэгийн компаниуд бүрэлдэх үед тэдний ёольёон бизнес нь зөв замаар явсан юм. Эдгээр компаниуд нь хувьцааг нь худалдаж авсан компаниудад байнга ногдол ашиг өгөхөөр болсон. Эдгээр компаниуд нь анхны хувьцаат компаниуд юм. Энэ нь тус компаниас илүү их хувьцаа болон илүү том флот шаардсан компаниудаар хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Таны кофетой хамт жижиг хувьцаа гэсэн үү?
Учир нь янз Зүүн Энэтхэгийн компаниудын янз бүрийн хувьцаануудыг цаасан дээр гаргаж, хөрөнгө оруулагчид тэдгээр цааснуудыг өөр хөрөнгө оруулагчдад худалдаалдаг байсан. Харамсалтай нь, тэнд ямар ч хөрөнгийн бирж байгаагүй нь хөрөнгө оруулачдыг арилжааг нь гүйцэтгэх брокеруудыг хайхад хүргэсэн юм. Англид, ихэнх брокер болон хөрөнгө оруулагчид нь бизнессээ Лондон дахь янз бүрийн кофе худалдаалдаг газруудад явуулдаг байсан. Өрийн бичгүүд болон хувьцаанууд нь кофе худалдаалдаг газруудын үүдэнд хямдрал зарлалаа хэмээн бичигдсэн байдаг байжээ.
“Өмнө зүгийн далайн” хөөсөн тэсрэлт
Английн Зүүн Энэтхэгтэй компаниуд нь санхүүгийн түүхэн дэх хамгийн том өрсөлдөхүйц давуу талтай байсан. Хөрөнгө оруулагчид маш их ногдол ашиг хүлээж аван, хувьцаагаа зарж эхлэх үед бусад хөрөнгө оруулагчид өлсгөлөн бар шиг л байдаг байлаа. Англид нахиалж буй санхүүгийн тэсрэлт нь маш түргэн өрнөдөг байсан нь тэнд ямар нэгэн хэвьцаа зарахадзориулсан дүрэм журам гэж байдаггүй байлаа. “Өмнөдийн далай” компани нь хаантай ижил онцгой эрхтэй гарч ирэн, хувьцаагаа олноор дахин гаргаж, бүртгэгдсэн даруйдаа зарсан юм.
“Өмнөдийн далай” компанийн амжилтаар дэмжигдсэн ч, компани нь хувьцаагаа зарахаас өөр олигтой зүйл хийгээгүйг ухаарсан. Тэр үед бусад бизнесменүүд нь өөрсдийн байгууллагадаа шинээр хувьцаа гаргахаар шуурцгаасан. Тэдний зарим нь яг л ургамлуудаас нарны цацраг гаргаж авахтай адил этгээд үйлдлүүд хийж байхад, арай дээр зарим компаниуд нь хөрөнгө оруулагчдад өөрсдийн хэзээ ч биеелүүлж чадахааргүй амлалтуудыг өгч байсан юм. Гэвч тэд бүгд зарагдсан.
Гарцаагүй, “Өмнөдийн далай” компани дампууран ямар ч ногдол ашиг олгож чадахааргүй болох үед хөөсөн тэсрэлт болсон юм.

“Нью Йорк” – ын хөрөнгийн бирж
Анхны хөрөнгийн бирж Лондонд албан ёсоор 1773 онд, Нью Йоркын хөрөнгийн бирж үүсэхээс 19 – хөн жилийн өмнө үүссэн юм. Тэгэхэд Лондонгийн  хөрөнгийн бирж хувьцааны хуулийн хязгаарлалтаас болж гавлуулсан. Хэдийгээр, Нью Йоркын хөрөнгийн бирж АНУ – даа хамгийн анхных нь байгаагүй ч, маш хурдан хамгийн хүчирхэг хөрөнгийн бирж болсон юм.
Buttonwood модны доор цугласан брокерууд шинэ Нью Йоркын хөрөнгийн биржийг боловсруулж, Wall Streer – д байрлуулсан юм. Юу юунаас илүүтэйгээр биржийн байршлыг давуу талаа болгохыг зорьсон. Энэ нь бүх бизнес болон худалдааны байгууллагуудын зүрхэн хэсэгт байршилтай, мөн түүнчлэн ихэнх банк болон томоохон корпорациудад дотоодын суурь болсон.
Нью Йоркын хөрөнгийн бирж маш жижиг нухацтай асуудалтай дараагийн 2 зууны турш тулгарсан юм. Цэцэглэж буй АНУ – ийн эдийн засагтай хамтаар нэр хүнд нь өссөн нь  яваандаа дэлхий дээрх хамгийн чухал хөрөнгийн бирж болоход хүргэсэн юм. Нью Йоркын хөрөнгийн бирж нь энэ цаг үед мөн өөрийн хувьцаагаа арилждаг байсан.
Олон улсад энэ үед, Европын гол биржийг Лондон нээсэн, гэвч маш олон компаниуд Нью Йоркын биржид бүртгэлтэй байсан. Герман, Франц, Голланд, Швейцарь, Өмнөд Африк, Хонг Конг, Япон, Австрали болон Канад гэх мэт маш олон бусад улсууд өөрсдийн хөрөнгийн биржийг хөгжүүлсэн. Эдгээрээс зарим нь аюултай нутаг дэвсгэрт байсаар байсан учир нь үнэт цаасыг арилжаалах зөвшөөрөл олгох дүрэм нь сул, мөн Засгийн Газрын дүрэм багатай байсан.
Чигкаго, Лос Анжелес, Филаделфиа болон бусад олон газрын хөрөнгийн биржээс үл хамааран, Нью Йоркын хөрөнгийн бирж дотооддоо болон олон улс дундаа хамгийн хүчирхэг ххөрөнгийн бирж байсан юм.
Хавтан дээрх шинэ хүүхэд:
Nasdaq нь “Үнэт Цаасны Дилерүүдийн Үндэсний Холбоо” – ны бодож олсон шинэ санаа байсан юм. Одоо энэ нь “Санхүүгийн Аж Үйлдвэрийн Захиргааны Байгууллага” нэртэй болсон. Энэ нь эхэндээ өөр төрлийн хөрөнгийн бирж байсан. Энэ нь өөрийн гэсэн бодит байртай байгаагүй.
Электроник биржийн танилцуулга нь худалдаа арилжааг илүү үр өгөөжтэй болгож өгсөн. Nasdaq – аас гарсан өрсөлдөөн нь Нью Йоркын хөрөнгийн биржийг өргөжихийг хүчээр шаардсан.
Ирээдүй: Ертөнцийн эрх тэгш байдал

Нью Йоркын хөрөнгийн бирж нь дэлхий дээр хамгийн том хүчирхэг хөрөнгийн бирж хэвээр байлаа. Nasdaq – д илүү олон компаниуд бүртгэгдсэн ч, Нью Йоркын хөрөнгийн бирж Токио, Лондон, Nasdaq – ийн хөрөнгийн биржүүдийг нэгтгэснээс ч том байлаа. Хэдийгээр бусад хөрөнгийн биржүүд нь маш хүчтэйгээр өсөж, тэдгээрийн эдийн засгаа хөгжүүлж байгаа ч, тэдгээрийн алиныг ч 800 Паундын Гориллыг байрнаас нь хөдөлгөж байгааг харах боломжгүй юм. Тэр бол Нью Йоркын хөрөнгийн бирж юм.
Эх сурвалж: www.investopedia.com
Орчуулсан: Т. Баяр
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.)

No comments:

Post a Comment