Инцляци- бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн
тогтвортой өсөлтийг илэрхийлэх ба энэ нь бүх үйлдвэрлэгчдийн хувьд зайлс хийх
боломжгүй зүйл юм. Хэрэв та эцэг эхээсээ, эсвэл өвөө эмээгээсээ 25 жилийн өмнө
нэг литр сүү ямар үнэтэй байсныг асуугаад түүнийгээ өнөөдрийн зах зээлийн нэг
литр сүүний үнэтэй харьцуулбал хэр их өссөн байгааг харах боломжтой юм. Уг үнэ
нь ихэнхдээ маш их хэмжээгээр өссөн байдаг. Үнэ өссөөр байна гэдэг
хэрэглэгчдийн хувьд муу мэдээ ба ижил хэмжээний бүтээгдэхүүнийг худалдан авах
үнэ жил ирэх тусам өссөөр байдаг бөгөөд инфляци нь ухаалаг хөрөнгө оруулагчийн
хувьд ихээхэн хэмээний ашиг дагуулах нь бий.
Инфляцид мэдрэмтгий хөрөнгө оруулалт
Инфляци нь улс орны
мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг унгагч юм.
Инфляцийн түвшинд нөлөөлөгч, түүнийг бий болгох үндэс суурь гэж
тодорхойлогддог хүчин зүйлс хэдий байдаг ч хэрэглэгч болон хөрөнгө оруулагчийн
хувьд үр дүн бол ижил юм. Үнэ өссөн нь л хамгийн чухал юм. Хөрөнгө оруулагчийн
хувьд инфляци ихтэй орчинд мөнгө олох хамгийн зөв арга зам бол ирээдүйд үнэ цэнэ
нь инфляцийн түвшингөөс илүү их хэмжээгээс өсөх боломж бүхий үл хөдлөх
хөрөнгийг худалдаж авах явдал юм. Хөрөнгө оруулалтын хувьд инфляциас хамгаалах
тодорхой аргууд байдаг байна. Үүнд: Үл хөдлөх хөрөнгө, алт, тос, хувьцаа болон
инфляцитай уялдсан бондууд орно.
·
Үл
хөдлөх хөрөнгө нь инфляцитай үеийн түгээмэл сонголтуудын нэг бөгөөд цаг хугацаа
өнгөрөхийн хирээр үнэ цэнэ нь өсөхөөс гадна хүүгийн орлого хүртэх боломжийг
олгодог байна. Инфляциас улбаалан үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөхийн хирээр
хүүгийн төлбөрийн хэмжээ ч мөн адил өсдөг байна.
·
Алт
нь мөн адил түгээмэл хамгаалалтын нэг юм. Инфляци ихтэй үед хөрөнгө оруулагчид
уг үнэт металыг ихээр сонирхож эхлэдэг ба энэ нь үнэ цэнийн өсөлттэй нь
холбоотой. Хэдийгээр мөнгө болон бусад металын үнэ өсөх хандлагатай байдаг ч
алт нь уг чиглэлд үнийн өсөлтөөрөө цахиур хагалах хандлагатай байдаг байна.
·
Үл
хөдлөх хөрөнгө болон алтны адилаар газрын тосны үнэ инфляцийг даган хөдөлдөг
байна. Нэгэнт орчин үеийн нийгмийн хэрэгсэлүүд бинзен тосоор ажилдаг, үүнээс
бүрэн хамааралтай байдаг тул газрын тос нь инфляци ихтэй байх үед маш чухал
байр суурийг эзэлж эхэлдэг байна.
Тогтмол орлого
Инфляци нь ихэнхдээ хүүгийн түвшинг өсөхөд
хүргэдэг байна. Учир нь хүүгийн түвшин болон бондын үнэ нь урвуу хамааралтай
байдаг ба Инфляци нь одоогийн эзэмшиж буй бондыг нь хөрөнгө оруулагчдийн хувьд
үнэн цэнэгүй болгож байдаг байна. Уг бэрхшээлийг даван туулахын тулд хөрөнгө
оруулагчид инфляцитай уялдуулсан бондыг худалдаж авдаг байна. АНУ-ийн хувьд
“Инфляциас Хамгаалагдсан Засгийн Газрын Үнэт Цаас” нь түгээмэл инфляцитай
уялдуулсан хөрөнгө оруулалтын хэлбэр юм. ИХЗГҮЦ нь ихэвчлэн “Хэрэглэгчийн Үнийн
Индекс”-тэй уялдсан байдаг. Индекс өсөх үед ИХЗГҮЦ-ний үнэ цэнэ мөн даган өсдөг
байна. Бодит үнэ цэнэ өсөхөөс гадна хүү нь бодит үнэ цэнээс тооцогддог тул мөн
өсдөг байна. Үүнээс өөр олон төрлийн инфляцитай уялдуулсан бондын хэлбэр байдаг
байна.
Бусад
арга замууд-less
conventional
Инфляциас сэргийлэх
хөрөнгө оруулалтын бусад хэлбэрүүд мөн байдаг байна. Жишээлбэл: банкны зээл
болон өндөр өгөөж бүхий өр төлбөр нь инфляциас сэргийлэх хэлбэрүүдийн нэг
болно. Банкны зээл нь хөвөгч хүүтэй байх ба энэ нь банк нь инфляцитай уялдуулан
хүүгийн түвшингээ нэмэгдүүлэх ба үүнийг нь даган хөрөнгө оруулалтын өгөөж
нэмэгддэг байна.
Доод түвшин
Ямар ч хөрөнгө
оруулалтын хамгаалалтад өөрийн гэсэн давуу болон сул талууд оршдог байна. Уламжлалтын инфляцийн хамгаалалтын арга
барилыг ашиглалаа гээд энэ нь заавал зөв, оновчтой байна гэсэн үг биш юм. Зарим
өвөрмөц эдийн засгийн нөхцөл байдлууд бүх эрсдэлийг хүлээгчдийг алдарын индэрт
залж харин гарцаагүй хэмээгдэж байсан ялагчдийг тоосонд булж орхидог байна.
Тиймээс л үүнийг “Эргэн төлөгдөх чек” эсвэл “мөнгө олох баталгаажсан арга” бус
харин “Хөрөнгө оруулалт”(логик
сэтгэлгээ болон найдварын хослол) гэж тодорхойлоод байгаа юм.
Орчуулсан: Э. Одбаяр
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.)
No comments:
Post a Comment