Хэрвээ дэлхийн уур амьсгал, цаг
агаар, температур үргэлж тогтворгүй байвал компани болон хувийн байгууллагууд
шинэ төрлийн эрсдэлд анхаарлаа хандуулна. Хөрөнгө оруулагчид ирээдүйн эдийн засгийн
өсөлтөнд үйлдвэрүүдэд их хүчтэй нөлөөлөх зарим байж болох эрсдэлүүдийг урьдчлан
танин мэдэх нь зүйтэй. Энэхүү нийтлэл нь засгийн газар, корпорациуд болон
хувийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүссэн олон төрлийн
эрсдэлүүдийг хэрхэн үнэлэж, урьдчлан сэргийлэх талаар авч үзнэ.
Эдийн засгийн үндэс: Бид юуг хүлээж
чадах вэ?
Хэрвээ дэлхийн температур
үргэлж нэмэгдэх эсвэл халуун болсоор л байвал чухам юу болох талаар хэлэлцэнэ.
Гэвч бүх зүйлийг нарийвчлан авч үзэхэд чиглэсэн нийтлэл биш юмаа. Харин үүний
оронд дэлхийн дулаарлын нөлөө болон хөрөнгө оруулагчид ирээдүйд юу тохиолдох
талаар энгийн түгээмэл жишээ авч үзэх болно.
Дэлхийн дулаарлыг засгийн газрын мэргэжлийн хүмүүсийн тодорхойлсноор дараах
5-н үр дагавартай. Эдгээр бол:
1. Илүү дулаан цаг агаар \ урт
хугацааны туршид үргэжлэх халуун
өдрүүд \
2. Агаарын хуурайшил
3. Далайн түвшин дээшлэх
4. Ширүүн цаг агаарын
нөхцөл байдал \хар салхи, үер, гал
түймэр, цасан шуурга г.м \
5. Эрүүл мэндийн
асуудлууд \ халуунаас болж үүссэн өвчин
эмгэг \. Эдгээр үр дагаварууд аль нэгэн ч эдийн засгийн уналтанд их хэмжээгээр
нөлөөлж чаддаг, зарим нь урт хугацааны туршид үргэлжилдэг.
Цаг агаарын хүнд байдлаас болж
байгууллагууд өндөр зардалтай эрчим хүчийг ашиглаж, үндсэн нийлүүлэгчээс
үйлчилгээ болон бараа материалаа авч чадахгүйгээс болж хөрөнгийн алдагдалыг
хүлээх эрсдэлтэй, эсвэл нэмэлт зардал гаргаж корпрацын ашгийг бууруулах, нэг
болон түүнээс дээш түүхийн эд материалын хомсдолоос болж хэт өндөр инфляцийг
бий болгодог гэсэн таамаглал дэвшүүлж байна. Компаниуд ихэвчлэн үнийг их
хэмжээгээр өөрчлөх эсвэл орлуулах барааг арилжаалснаар өөр бизнесийн
эрсдэлүүдтэй тулгарладаг. Хэдийгээр үнээ энгийн тогтоосон ч цаг агаарын
гэнэтийн байдлаас болж энэ нь тогтворгүй байдаг. Зарим эрсдэлийг урьдчлан
сэргийлэх үүднээс авч үзье.
Газар тариалангийн эрсдэл.
Үүнийг олон төрлийн таамаглалаар
тодорхойлж болно. Ихэнх ургац тариа өсж ургахдаа тодорхой
хэрэгцээ болон уур амьсгалын холбоотой хүчин
зүйлсүүд байдаг. Хоол хүнс бол хүний зайлшгүй хэрэгцээ учраас хомсдол үүссэн үед үнэ нь
өсж жирийн худалдан авагчийн хувьд үндсэн хэрэгцээгээ
хангасны
дараа
үлдсэн
хувийн
орлогын
хэсгээр худалдаж авна. Эдийн засгийн байдал сайжирснаар
арилжааны хоршоолол ихсэж, нөгөө талаар нь олон төрлийн эрсдэлийг бий болгодог.
Онцгой тохиолдолд газар тариалангийн
эрсдэлүүд үер ус ихээр орсноор хүн амын шилжин суурьшлийг бий болгож энэ нь
эдийн засагт хэд хэдэн ачаалалыг бий болгодог.
Эрчим хүчний эрсдэл
Хэрвээ нүүрсний зах
зээлийн үнэ өссөн бол нүүрсийн үйлдвэрлэлийн эрчим хүчний зардал огцом өссөн
гэж ойлгож болно. Энэ үед бизнесийн байгууллагууд эрчим хүчийг орлуулах эсвэл
бага зардлаар үйлдвэрлэх боломжийг хайдаг. Гэвч энэ нь богино хугацааны орлого
эсвэл цэвэр ашгийг бууруулна.
Дэлхийн нийтийн газрын тосны эрэлт өссөнөөр
өнөөгийн эрчим хүчний үнийг илүү үнэтэй болгосон. Үйлдвэрүүд эрчим хүчинд их
хэмжээний зардлыг зарцуулдаг учраас эдгээр зүйлүүдэд ихээр нөлөөлонө. Хэдийгээр
эрчим хүчний компаниуд хямд зардлаар эрчим хүчийг үйлдвэрлэж, зарим газарт
өндөр температураас болж эрэлтийн хөрөлтийг бий болгох тохиолдол байдаг.
Үл хөдлөх хөрөнгийн эрсдэл
Энэ нь янз бүрийн үйлдвэрүүдэд өөр өөрөөр
нөлөөлдөг боловч их хэмжээний үл хөдлөх \ослын даатгалыг даатгуулсан үед бүх
үйлдвэрүүд ижил нөлөөлөгдөнө. Өндөр эрсдэлтэй учраас газар газрын даатгалын
зардал нь ирээдүйд өсөх хандлагатай байна. Аялал жуулчлал, эмнэлэг,
жижиглэнгийн худалдаа г.м үл хөдлөх хөрөнгө дээр тулгуурласан үйлдвэрүүд өндөр
эрсдэлийг хүлээж авах нь тодорхой байна. Онцгой тохиолдолд зарим газрын
даатгалын байгууллагууд даатгалыг татгалзаснаас болж зарим бизнесийг үйл
ажиллагаагаа бүр мөсөн зогсоох нөхцөлд хүргэдэг.
Шүүн таслах ажиллагааны эрсдэл
Хэрвээ нүүрсэд тулгуурласан дулаан
ялгаруулалтын дүрэм журмыг хатуу чанд болговол
энэхүү дүрэм журмыг зөрчих хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Эрчим хүч, ойн аж
ахуй, тээврийн хэрэгсэл болон газар тариалан г.м нүүрс хүчлийг ихээр
ялгаруулдаг үйлдвэрүүд хяналтын тоонд багтдаг.
Шүүхийн байгууллагууд компаниудын гарзыг
үл хамааран үйл ажиллагааг шууд тасдан зогсоодог. Бэлэн мөнгөний урсгалын урт
хугацааны тооцоололтонд үндэслэн биржийг үнэлдэг.
Уур амьсгал дээр тулгуурласан эрсдэл
Далай эрэг болон тогтуун уур амьсгалтай
газрын аялал жуулчлалын орлогын муруй нь ерөнхийдөө налуу байдаг. Эдгээр
газрууд дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтөөс болж хамгийн өндөр эрсдэлтэй
байдаг. Бодит амьдрал дээр тулгуурлан авч үзэхэд аялал жуулчлалын хэтийн
төлөвлөгөөний муруй нь налуу байна гэж урьдчлан таамаглаж болно.
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.) ашиглахгүй байхыг хүсье.)
No comments:
Post a Comment