Хуудас

04 December 2012

Таныг алдагдалд хүргэх хөрөнгө оруулалттай холбоотой 4 алдаа


Нээлттэй санхүүгийн зах зээл маш түргэн өөрчлөгдөн  хувьсаж байгаа бөгөөд үүгээрээ хөрөнгө оруулагчдад алдагдал болон ашгийг аль алиныг нь мэдрэх боломжийг олгож байна. Одоогийн зах зээлийн байдал ч ийм байгаа юм.
Гэсэн хэдий ч Евро бүсийн орнуудын хямрал хөрөнгө оруулагчдыг арилжаагаа болгоомжтой хийн ашиг сонирхлоо хамгаалахыг шаардаж байгаа бөгөөд тэдэнд урт хугацаанд олох өндөр ашгийг санал болгож байна.
Тиймээс өндөр хөгжилтэй Евро бүсийн орнуудадын  хөрөнгө оруулалтын  эрсдэл аажмаар өсөхийн хэрээр ухаалаг хөрөнгө оруулагчид шинэ хөрөнгө оруулалт хийх боломж болон арилжааны арга замуудыг эрж хайж байна. Евро бүсийн орнуудын хямрал болон түүний үр дүнгээс шалтгаалаад  хөрөнгө оруулагчид болгоомжтой хандан  эд хөрөнгөө хуримтлуулж төдий их хэмжээний алдалдал хүлээхгүй байна.
Нийт зах зээлд биш нэг хувьцаан дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх
Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалыг мэдэрч түүнтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй зөвхөн нэг хувьцаа эсвэл валют дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх  нь хөрөнгө оруулагчдын хийдэг хамгийн том алдаа юм. Энэ нь нийгэм эдийн засгийн гадаад хүчин зүйлс хамгийн аюул багатай хөрөнгө оруулалт болох томоохон компанийн хувьцаа эсвэл хөгжилтэй орнуудын валютын ханшийг унагаан алдагдалд оруулах тохиолдол байдаг. Мөн бага эрсдэлийн бодлого бүхий ноогдол хөрөнгө оруулалт тогтмол өндөр хэмжээний өгөөжийг өгдөг  ч эдгээр томоохон компаниудын ашиг хэзээд  зах зээлийн нөхцөл байдлаас хамааралтай байдаг.
Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй байх
Бүхий л томоохон үйлдвэрлэлийн салбар болон санхүүгийн зах зээл технологийн дэвшилийн хүчинд хөгжин цэцэглэж байна. 1986 онд Лондонгийн хөрөнгийн биржид хийсэн зохицуулалт уг дэвшилийг хурдасгаж өгсөн бөгөөд байгууллагын болон бие даасан хөрөнгө оруулагч нарын ялгааг багасгажээ. Шууд арилжааны системийн тусламжтайгаар хөрөнгө оруулагчид  ухаалаг гар утас болон таблетаараа интернэтэд холбогдон арилжаанд оролцох боломжтой болжээ. Зардал болон санхүүгийн өгөөжийг бодож үзэх юм бол хөрөнгө оруулагчид ашгаа хамгийн их байлгахын тулд технологийг ашиглах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.
Санхүүгийн зах зээл дээр арилжааны зардлыг тооцохгүй байх
Мэргэжлийн бус хүмүүс зөвхөн тодорхой, илэрхий байгаа зардлыг санхүүгийн зах зээлд нэгтгээд хөрөнгө оруулалтын нийлбэр дүнг тоолчихдог бол хөрөнгө оруулагчидын   хувьд боломжит өгөөж чухал ач холбогдолтой хэсэг юм. Ихэнх хөрөнгө оруулалтын болон арилжааны алдагдал нь гаргасан хувьцааны хувиас тооцогддог тусгай шилжүүлгээс үүдэн бий болдог. Жишээ нь худалдааны өөрчлөлтийн гэрээнд та итгэмжлэл болон брокерын төлбөр зэрэг тогтмол болон хувьсан зардлаа тооцон үзэж хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байдаг.  Техник технологийг ашиглах нь зарим  зардлыг бууруулдаг бөгөөд үүнийг ашигладагггүй арилжаанд оролцогчид урт хугацаанд ихээхэн алдагдал хүлээдэг.
 Өөрийн хөрөнгийг  дураар зарцуулах
Зан төлөвтэй холбоотой асуудлууд нь нээлттэй санхүүгийн  зах зээлд арилжаа болон хөрөнгө оруулалттай зүгээр нэг холбогддог зүйлс биш юм. Гэвч эдгээр нь таныг өндөр ашгийг бий болгон тогтоон барихад ихээхэн үүрэгтэй. Үүний хамгийн томоохон нь олон нийтийг дагах хандлага билээ. Олон нийтийг дагах хандлагын үед арилжаачид бусад хүмүүсийн санаа бодол дээр үндэслэн шийдэр гаргадаг. Ерөнхийдөө бид өдөр тутмын амьдралдаа ч бусдын зөвлөгөө болон санаа бодлыг хүлээн авдаг. Хөрөнгө оруулагчид хүний  байгалийн зан төлөвөөрөө уг ойлголтыг санхүүгийн зах зээлд аваачих явдал бий. Хэрэв та хөрөнгө оруулагч бол бусдын зөвлөгөө, санаа бодлоос илүүтэй  өөрийн зах зээлийн мэдлэг, зөн совин дээрээ тулгуурлан шийдвэр гаргах нь маш чухал.
Дүгнэлт
Санхүүгийн зах зээлд урт хугацааны хямрал тохиолдоход үймээн сандрал үүсэж хөрөнгө оруулагчид  хөрөнгөө хамгаалан алдагдалд орохоос сэргийлэхэд хүргэдэг.  Энэ нь хөрөнгө оруулагчдын өдөр тутмын амьдралд тулгардаг эрсдэл, аюулаас томоохон хэдий ч үүнд сэтгэлийн хөөрлөөр хандах нь буруу юм. Хөрөнгө оруулалтын үндсэн зарчмуудыг ойлгоогүй байдал үүнд хүргэдэг . Санхүүгийн зах зээлийн туршлагагүй байдал болон хөрөнгө оруулалтын үндсэн зарчмуудыг ойлгоогүйгээс  болж хөрөнгө оруулагчид тэдний ирээдүйн өгөөж, ашгийг бууруулах томоохон алдаа хийдэг.  

Эх сурвалж: www.investopedia.com           
Орчуулсан:  М.Мөнгөнбат, Г.Мөнхцэцэг


No comments:

Post a Comment