Хуудас

21 January 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Carl Icahn


Carl Icahn
1936 онд new York хотноо төрсөн.

Харилцаа холбоо
 Icahn & Company (securities firm)
Icahn Enterprises L.P. (NYSE:IEP)
Icahn Partners (hedge fund)
Controlling ownership positions in several major corporations
·   Carl C. Icahn Center for Science at Princeton University
Хамгийн алдартай: Icahn лифт. Энэ нь Carl Icahn явцгүй удирдлагатай хэмээн үзсэн компаний хувьцааг худалдан авч эхлэх үед үүсдэг компаний хувьцааны үнийн огцом өсөлтийг тодорхойлдог WallStreet дэх тогтсон хэллэг юм. 1980-аад оны дунд үеэс хойш Icahn түүнийг тэрбумтан болгож чадах ач холбогдолтой хувьцаа эзэмшигчидтэй Америкийн хэд хэдэн корпорациудтай маш том хэмжээний тэмцэлдээнтэй байсан.
Icahn хэрээс хэтэрсэн шунал, чадваргүй корпорацийн удирдлагыг засах арга замыг нээн илрүүлэх зорилгоор хувьцаа эзэмшигчдийн идэвхтэй байдлыг нэмэгдүүлэхийн төлөө эерэг албан шахалт үзүүлдэг эсвэл дайрч довтолдог түүхэн дэх догшин хүмүүсийн нэг гэдгээрээ олонд танигдсан юм.

Хувийн намтар
Icahn New York хотын Хатадын дөрвөн дугуйт сүйх тэрэг хэмээх газар орших дундаж амьдралтай гэр бүлээс гаралтай. Тэрээр тэтгэлэг хүртэж Princeton их сургуульд орсон ба 1957 онд философийн чиглэлээр зэрэгтэй төгсчээ. Дараачаар нь New York-ийн анагаах ухааны их сургуульд элссэн хэдий ч төгсөхийн өмнөхөн сургуулиа хаяжээ. Түүнийг хүүр, цогцостой ажиллах дүргүй байсан учраас сургуулиа хаясан хэмээн ярьцгаадаг. 1961 онд тэр New York хотод байдаг Dreyfus & Company-д брокерийн ажлыг эрхлэх зөвшөөрөл авсан. 7 жилийн дараа New York-н хөрөнгийн биржид суудал худалдаж аван, опционы арилжаа хийж өөрийн санхүүгийн карьераа эхлүүлсэн. Гэсэн ч энэ нь түүнийг хүчтэй зүтгэлтэй болгон хөгжүүлэхэд хангалттай байсангүй,  омогтой хөрөнгө оруулагч өөрийн хувьцааны үнэ цэнийг өсгөхийн тулд нээлттэй компанидаа хүчээр өөрчлөлт хийж   өмчлөх эрхийг хэрэгжүүлж эхэлдэг.

Icahn 1970 оны сүүлчээр ноцтой нөхцөл байдалд өөрийн корпорацийн гэнэтийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 1985 онд томоохон нэгдлүүдийг TWA-н хяналтын хувьцаатай хамт өөрийн болгосон. Тэр бол маш хатуу гэрээлэгч, ухаалаг стратегич, түүний зан авир, шургуу зан түүний өрсөлдөгчдийн сэтгэлийг ихээхэн зовоодог. RJR Nabisco, Texaco, Phillips Petroleum, Western Union, Gulf & Western, Viacom, Revlon, Kerr-McGee, Time Warner and Motorola. Эдгээр нь түүний тэмцэж байсан корпорациудын жагсаалт юм. 

 Түүний азтай хувь заяа нь түүнийг өгөөмөр болгож өөрийн төрөлх сургууль болох Princetonдоо онцгой бэлгийг өгсөн. Тэрээр New York-н бүс нутагт хийсэн боловсролын хандив, эрүүл мэндийн судалгаа, нийгмийн сайн сайхан байдалд оруулсан хувь нэмрийхээ төлөө олон олон шагнал хүртсэн.

Гэсэн хэдий ч тэр одоог хүртэл идэвхтэй санхүүч хэвээрээ байгаа. 2007 оны 2 сард Icahn-ы 71 насны төрсөн өдрөөр Time сэтгүүлд түүнтэй ярилцлага хийх завшаан гарсан юм. Түүнээс тэтгэвэрт гарах тухай асуухад тэрээр “нилээд хэдэн CEO-нууд түүний тэтгэвэрт гарсны үдэшлэгийг зохион байгуулах санал тавьсан. Гэхдээ би бол Queens-д өссөн өрсөлдөх дуртай залуу. Би үлдсэн амьдралаа Флоридад гольф тоглож өнгөрөөнө хэмээн бодохгүй байна  ” гэжээ.

Хөрөнгө оруулалтын хэв маяг
Алдартай хөрөнгө оруулагч Wildur Ross бол Icahn-ий эртний найз байнгын зөвлөх 2007 оны 5 сарын Fortune сэтгүүлийн “миний мэдэх хамгийн өрсөлдөөнт хүн ” хэмээх өгүүлэлд Icahn-ий тухай “... тэр ялангуяа хүмүүсийг айлган сүрдүүлэхдээ сайн ,тэдний хамгаалалтыг нь мохоодог” гэжээ. Олон корпорацийн удирдагчид Carl Icahn-ий бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэв маягийг сонирхдог.

Icahn-ий стратеги нь үйл ажиллагаа нь муухан явагдаж буй, хувьцааны үнэ нь бага үнэ цэнэтэй гэж бодсон компаниудыг хамардаг. Зах зээл унаж байхад тэр өсөн дэвжиж, хүн бүр зарж байхад тэр худалдаж авч эхэлдэг. Тэрээр компаний ТУЗ-ын суудалд байдаг хүмүүст нөлөөлөхийн тулд хангалттай их өмчлөх эрхийг хуримтлуулсан.  Ихэнхдээ захирлыг тушаалаас нь авч хаяхын тулд түүний эхний шаардлага нь дампуурч буй компанийг хэд хэдэн хэсэгт хувааж хямдхан зарах байдаг. Wall Street-ийн мэргэжилтнүүд түүний аймшигтай, хатуу хэрцгий байдал нь ихэнхдээ түүнд амжилтыг авчирдаг хэмээцгээдэг. Тэрээр хөрөнгө оруулалтын менежерүүд Icahn-ий ашигтай үгүйгээс үл хамааран ерөнхийдөө компаний хувьцааг бүгдийг нь хуу хамж байгаа үед өөрийгөө хангалттай их ашиг хүртэхүйц хувьцааны үнэлгээ дээр үлдээж чаддаг итгэлтэй мөнгө хүүлэгч гэдгээрээ алдартай.  

Энэ үзэгдлийн сонгодог жишээ бол 2006 онд Richard Parsons-г түлхэн унагааж Time Warner-г тараасан Icahn-ий шахалт юм. Гэвч тэр үүний учрыг энэ маягаар олоогүй. 2007 оны 2 сард Icahn бүтэлгүйтсэн оролдлогынхоо тухай Time сэтгүүлд ярилцлага өгөхдөө “... Dick Parsons бидний хамгийн их хүсч байсан зүйл болох 20 тэрбумын хувьцааг буцаан худалдан авах тал дээр зөвшөөрсөн хариуг өгсөн. Тэр амалснаа л хийсэн, хувьцааны үнэ ч 30% өссөн. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ч тустай. Бидний нөөц 250 тэрбумыг бий болгосон. Энэ нь алдагдал хүлээх таатай арга зам юм.”
Тэгэхээр Icahn-ий хөрөнгө оруулалтын хэв маяг үүний учрыг хэрхэн олсон байх вэ? 2007 оны Fortune сэтгүүлд “ 3 жилийн амьдралаас ч бага хугацаанд, Icahn Partners /hedge fund/ жил бүр 40%-н ашигтай ажилласан, шимтгэлийн дараа хөрөнгө оруулагчид 28%-г нь халаасласан. Энэ 40%-н ашгийн дэргэд S&P 500-н 13%-н өгөөж юу ч байсан. ” хэмээн нийтэлжээ.

Icahn-ий ишлэлүүд :
“Ямар ч буруу зүйл хийлгүйгээр би мөнгийг би болгодог. Энэ бол миний хийхийг хүссэн зүйл. Энэ бол би энд юу хийхийн тулд байгаа шалтгаан. Энэ бол намайг зугаацуулдаг зүйл”

CEO-нууд аймшигтай ажил хийснийхээ төлөө мөнгө авдаг. Хэрвээ энэ систем тоймтой байсан бол, над шиг залуус ийм аятайхан байдлаар мөнгийг хийхгүй байсан”

“Ихэнх хөрөнгө оруулагчид, бүр pro /public relations officer/-ууд хүртэл бүгд нэг зүйл дээр санаа нийлдэг. Ихэвчлэн буруутдаг”

Эх сурвалж : : www.investopedia.com
Орчуулсан : Б.Анар

No comments:

Post a Comment