Хуудас

22 January 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Warren Buffet

Товчлол: Омаха-ийн зөнч гэдэг нэрээрээ олонд танигдсан бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй хувьцаат компани болох BERKSHIRE HATHAWAY (NYSE:BRK.A)-ийн ТУЗ-ийн дарга мөн гүйцэтгэх захирал. Түүнийг wall street-д яахын аргагүй хамгийн шилдэг хөрөнгө оруулагчдын тоонд оруулдаг байна. Түүний хөрөнгө нь 2008 оны хямралаар нэлээд хэлбэлзэлтэй байсан хэдий ч тухайн үедээ нийт хөрөнгө нь 62 тэрбум доллараар үнэлэгдэж байсан.  Түүнийг мөн үнэ цэнд хөрөнгө оруулагч хэмээн нэрлэдэг. Баффетийн эзэмшдэг  Berkshire Hathaway компани нь Coca Cola, American Express, Gillette зэрэг дэлхийн том том пүүсүүдийн хувийг эзэмшдэг. Түүний баримталдаг хөрөнгө оруулалтын стратеги нь түүнийг dotcom crash-ийн үед ихэээхэн баян болгосон байдаг.
Бизнесмэн хөрөнгө оруулагч Варрен Баффет 1930 оны 8 сарын 30-нд Небраскагийн Омахад төрсөн. Тэрээр 11 настайгаасаа хөрөнгө оруулалч хийж эхэлсэн бөгөөд 13 настайдаа хамгийн анхны бичил бизнесээ эхлүүлж байжээ. Үүний дараа тэрээр Buffet Partnership хэмээх фирмээ байгуулж ихээхэн амжилт олсон. 2006 онд өөрийн 62 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгийг буяны байгууллагад хандивлсан нь АНУ-н түүхэнд байгаагүй хандив болсон.
Түүний эцгийг Ховард гэдэг байсан ба хөрөнгийн биржийн брокер мөн АНУ-н конгресинй гишүүн байсан. Ээжийг нь Stahl Buffet гэдэг бөгөөд гэртээ хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх ажлаа хийдэг байсан байна. Баффет айлын 3 хүүхдийн 2 дахь нь байжээ.
Бага нас
Баффетийн авьяас нь багаасаа л илэрсэн бөгөөд түүний багын найзууд нь түүнийг бараг гоц авьяастан хэмээн дууддаг байсан. Нэг өдөр аавынхаа брокерийн пүүс дээр очиж самбар дээр хувьцааны үнийг графикийг зурж байжээ. Ингээд тэрээр хамгийн анхныхаа хөрөнгө оруулалтыг хийж байжээ. Түүний хамгийн анх худалдаж авсан хувьцаа нь Cities Service Preferred  хэмээх компаний 38$-ийн хувьцаа байсан. Хувьцааны ханш 27$ хүртэл унасан ч тэрээр тэвчээртэй хүлээж 40$ болтол хүлээж чадсан байдаг. Гэхдээ хожим нь уг хувьцаа 200$ хүрэх үед их харамсаж байсан хэдий ч үүнээсээ сургамж авч, цаашдаа хөрөнгө оруулалт хийхдээ уг алдаанаасаа их зүйл сурсан ажээ.
Анхны эрсдэлтэй бизнес
Хамгийн анхны бизнес нь морин уралдааны сануулга хуудас хийж зардаг ажил байжээ. Мөн хамгийн анхны татварын баримтаа бүртгэсэн байдаг. 1942 онд аав нь АНУ-н засгийн газрын төлөөлөгчөөр Fredricksburg-т ажиллахаар болж тэдний гэр нь нүүхээр болжээ. Баффет Вашингтон дахь Woodrow Wilson ахлах сургуульд элсэн орж, дараа дараагийнхаа шинэ бизнес санаануудаа өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр жагсааж бичсэн байдаг. Ахлах сургуульд байхдаа, найзтайгаа хамтран pinball-ийн машиныг 25$-р худалдан авч, үүнийгээ Вашинштоны нэгэн үсчний үүдэнд суурилуулж, олсон ашгаараа дахин хэд хэдэн машин худалдаж авч  байжээ. Хангалттай мөнгө хийснийхээ дараа уг бизнесээ 1200$-р War Veteran-д зарсан байдаг.
Их сургуульд байхдаа..
16 настай байхдаа Пенсильваны их сургуульд элсэн орж, 2 жил сурсныхаа дараа Небраскагийн их сургууль руу шилжжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа түүнд бага насандаа бизнес хийж олсон 10,000$ халаасанд нь байжээ. Цаашид суралцахаар шийдэн 1956 онд Колумбын их сургуульд элсэн орж, төгссөнийхөө дараа Buffet Partnership-ийг өөрийн төрөлх хот Омаха-д байгуулсан байдаг. Түүний хөрөнгө оруулалтын нууц нь доогуур үнэлгээтэй (undervalued) хувьцаануудыг авч, ханш нь өссөний дараа зарж асар их хэмжээний ашиг олох гэсэн энгийн стратеги байдаг.

Түүхэн дэх хамгийн их хандив..
2006 оны 6 сард, Баффет нэгэн зарлалыг нийтэд түгээсэн нь тэрээр өөрийн нийт хөрөнгөний 85%-ийг Bill and Melinda Gates-ийн санд хандивлахаар болсон талаар мэдээлэл байлаа. Энэ нь түүхэн дэхь хамгийн их хэмжээний хандив байсан. Баффетийн энэхүү их хөрөнгийг бий болгоход нөлөөлсөн зүйл бол түүний Berkshire Hathaway компани юм. Одоогоор түүний нийт хөрөнгө нь $42 тэрбум байна. 80 настай дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагчдын нэг тэрээр түрүү булчирхайн хорт хавдар туссан ба өдөр өүр түүнтэйгээ тэмцэж байна. Өвчнөөр шаналж байх үедээ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа Би зөв зүгээр байна..... my energy level is 100 percent” хэмээжээ. 
Ишлэлүүд:

·         Нэр төрийг бүтээхэд 20 жил шаарддаг бол түүнийг үгүй хийхэд 5 минут л хангалттай. Хэрвээ чи энэ талаар боддог аливаа зүйлсийг арай өөрөөр хийх болно. 

·         Би үргэлж өөрийгөө баян болно гэдгийг мэддэг байсан. Бас үүндээ хэзээ ч эргэлзэж байгаагүйгээ мэднэ.
·         Wall Street гэдэг бол Rolls Royce хөлөглөдөг хүмүүс метрогоор явдаг хүмүүсээс зөвлөгөө авах гэж ирдэг газар юм.
 Орчуулсан: Б. Саруулзул
 Эх сурвалж: www.investopedia.com


No comments:

Post a Comment