Хуудас

30 January 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Benjamin Graham


 Benjgamin Graham 1895 онд нэг настайдаа Англиас Америкт цагаачлалаар ирсэн. Тэрээр New York-н Brooklyn-д өссөн ба түүнийг 9 настай байхад нь аав өнгөрч, гэр бүл нь хүнд байдал орж арвич хямгач байх шаардлагатай болсон. Энэ үйл явдал нь Graham-г амьдралынх нь турш санхүүгийн найдвартай байдалд байх тухай бодоход хүргэжээ.


1894 онд Лондонд төрсөн.

Харилцаа холбоо
Newburger, 
Henderson & Loeb
Graham-Newman Corporation            

Хамгийн алдартай : Ben Graham хөрөнгө оруулалтын менежер, санхүүгийн сурган хүмүүжүүлэгч гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэрээр бусадтай харьцуулашгүй ач холбогдолтой сонгодог 2 хөрөнгө оруулалтыг зохиосон. Мөн хөрөнгө оруулалтын 2 суурь зарчим болох найдвартай байдлын шинжилгээ болон үнэ цэнийн хөрөнгө оруулалтын эцэг гэдгээрээ хаа сайгүй танигдсан.             David Dodd-той хамтран бичсэн “Найдвартай байдлын шинжилгээ” /1934/  ба “Ухаалаг хөрөнгө оруулагч” гэсэн түүний 2 гол номыг хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд хувьцааны хөрөнгө оруулалтад зориулсан хамгийн сайн ном хэмээн үздэг. Энэ 2 ном хэзээ ч хэвлэгдээгүй ба их сургуулийн хөрөнгө оруулалтын курст текст хэлбэрээр ашиглагддаг.
           
           John Train өөрийн хөрөнгө оруулалтын сонгодог ном болох  The Money Masters-т (1980) Graham-ийн суу билиг, нөлөөлөх чадвараас нь ийнхүү иш татжээ. “Benjamin Graham нарийн зарчмууд, шинжлэх ухаан, дотоод мэдээлэл, өндөр мэдрэмж, төсөөлөлд суурилсан хэрэглээний багцын хөрөнгө оруулалтын энэ зууны хамгийн шилдэг сэтгэгч. Тэр агуу арга мэх, хатуу туршлага, эцэс төгсгөлгүй нарийвчилсан ажлыг хоосон зөвлөгөө, таамаглал, сонсогчдыг хуурч мэхэлдэг мухар сусгийн түвшинтэй байсан талбарт ашигласан.”
Тэр Warren Buffet болон түүн шиг алдартай хөрөнгө оруулагчдын багш, зөвлөгч байсан гэдгээрээ олонд танигдсан.   

Хувийн намтар
            Benjgamin Graham 1895 онд нэг настайдаа Англиас Америкт цагаачлалаар ирсэн. Тэрээр New York-н Brooklyn-д өссөн ба түүнийг 9 настай байхад нь аав өнгөрч, гэр бүл нь хүнд байдал орж арвич хямгач байх шаардлагатай болсон. Энэ үйл явдал нь Graham-г амьдралынх нь турш санхүүгийн найдвартай байдалд байх тухай бодоход хүргэжээ.
            
           Тэрээр 1914 онд Columbia-н их сургуулийг төгсөж Wall Street-н Henderson & Loeb хэмээх фирмд мэдээ түгээгчээр ажилд орсон. 1920 оны үеэр тэрээр энэ фирмийн томоохон үүрэг гүйцэтгэгч болсон байлаа.
            
            1926 онд Graham Жером Ньфментэй хамтран хөрөнгө оруулалтын компани байгуулсан бөгөөд  Колумбийн их сургуульд 1956 онд тэтгэвэрт гарах хүртлээ оролдож байсан санхүүгийн чиглэлээр лекц уншиж эхэлсэн. Энэ нь 1929 оны хувьцааны зах зээлийн уналтаас болж Graham-н хувийн хөрөнгө нь газрын хөрснөөс арчигдсан хэмээн мэдээллэдэг. Гэхдээ хөрөнгө оруулалтын компани нь хадгалагдан үлдсэн ба аажмаар алдагдлаа нөхсөн байна.
            
            Энэхүү гашуун туршлагаас Ben Graham зарим үнэ цэнэтэй сургамжуудыг авсан ба 1934 онд “хөрөнгө оруулалтын сонгодог”   хэмээдэг өргөн хүрээтэй нүсэр том “Security Analysis” сурах бичгээ David Dodd-той хамтран бичсэн. Graham-Newman компани өсөн дэвжиж, 1956 оны төгсгөл хүртэл жилийн дундаж өгөөж 17%  болж хүмүүсийг гайхширалд оруулж байв.

Хөрөнгө оруулалтын хэв маяг
MorningStar Ben Graham-н хөрөнгө оруулалтын үр дүнгийн тухай энэ богино түүхийг өгүүлжээ:
            1984 онд , Warren Buffet “Security Analysis”-н 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үеэр Колумбийн их сургуульд үг хэлэхээр ирсэн байна. Үг хэлэх үеэр тэрээр Колумбийн их сургуульд Graham-н шавь байсан Ruane, Knapp, Schloss гэх мэт алдартай хөрөнгө оруулалтын менежерүүдийн амжилтыг өөрийнхтэйгээ хамт танилцуулсан. Товчхондоо эдгээр хүмүүс хийсэн алга болсон нийт зах зээлийн хөрөнгө оруулалтын өгөөжийн үр дүнг гаргаж ирсэн. Buffett багц бүрийг янз янз болгон тодорхой тооны төрөл бүрийн хувьцаануудад хуваан өөрчилснөө цохон тэмдэглэжээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын менежерүүдийн янү бүр болгон өөрчилдөггүй зүйл нь Graham-н хөрөнгө оруулалтын зарчмуудыг баримтлах юм гэжээ.
          
             Хэдэн өгүүлбэр болон цогцолборт Graham-н хөрөнгө оруулалтын хэв маягийг илэрхийлнэ гэдэг нь хэцүү юм. Уншигчид түүний хөрөнгө оруулалтын ойлголтыг илүү нарийвчлан хүлээн авахын тулд түүний “Ухаалаг хөрөнгө оруулагч”-г үзэхийг маш их хүсдэг.
            
              Graham-н үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтын мөн чанар нь ямар нэг хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулагч түүний төлөө төлөх ёстой гэхээсээ илүү бодитойгоор ач холбодолтой байх хэрэгтэй. Тэрээр бидний суурь шинжилгээ хэмээн нэрлэдэг нарийвчилсан судалгаанд /анализ/ итгэдэг хүн байсан юм. Benjamin хүчирхэг баланстай, багахан өртэй, дундаж ахиуц ашиг ихтэй, хангалттай бэлэн мөнгөний урсгалтай компаниудыг хайж олсон.
           
               Тэрээр хувьцааны үнэ нь түр хугацаанд унаад байгаа ч урт хугацаанд болон үндсэн суурь нь бат бөх, найдвартай доогуур үнэлгээтэй компаниудыг хайж олох томъёололоо тайлбарлахын тулд хамгаалалтын ашиг гэсэн үгийг шинээр сэдсэн. Ямар нэгэн хөрөнгө оруулалтын хамгаалалтын ашиг гэдэг бол худалдан авч буй үнэ болон жинхэнэ үнэ цэнэ хоёрын ялгаа юм. Илүү том ялгаа нь илүү сэтгэл татсан хөрөнгө оруулалт хамгаалалт болон өгөөжийн үнэлэмж хоёулангаас нь бий болдог. Хөрөнгө оруулалтын компаниуд ерөнхийдөө бага үнэ цэнэтэй олон тооны хувьцааг авахыг хүсдэг.
           
               Мөн Graham зах зээлийн үнэлгээ /хувьцааны үнэ/ ихэвчлэн буруу тогтсон байдаг гэж үздэг. Тэрээр энгийн үнэн буюу хувьцааны үнэ нь үнэ цэнэ дотроо ихээхэн хэлбэлздэг гэдгийг тодруулж өгөхдөө өөрийн алдарт “Mr.Market” сургаалийг хэрэглэдэг байсан. Ухаалаг хөрөнгө оруулагчдад үнэ огцом унах үед мэргэнээр худалдан авах, үнэ агуу тохиролцоонд хүргэхэд ухаалагаар зарах боломжийг олгож байдаг зах зээлийн онцлог нь түүний  философи байсан.

Ишлэлүүд
           Хөрөнгө оруулалтын хангалттай үр дүнд хүрэх нь ихэнх хүмүүсийн боддогоос амархан, харин илүү сайн, дээд зэргийн үр дүнд хүрэх нь харагдаж байгаагаасаа хэцүү байдаг.
       Ухаалаг хөрөнгө оруулагчдад хүртэл дараагийн дарамтаас гарах нилээдгүй сэтгэлийн тэнхээ хэрэг болж болзошгүй.
     Бүх хүмүүс зах зээлийн урьдчилан таамаглалаар мөнгө хийж чадна хэмээн бодох нь утгагүй зүйл.           
Эх сурвалж: www.investopedia.com

No comments:

Post a Comment