Хуудас

05 November 2012

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй


Өнгөрсөн аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хятадын “Гангийн зах зээл болон нүүрс, коксын зах зээлийн хоёр дахь удаагийн бага хурал” болж өндөрлөсөн юм.
 Бага хуралд ган үйлдвэрлэгчид, нүүрсний салбарын бизнес эрхлэгчид болон улсын үйлдвэрийн дарга нараас бүрдсэн 600 гаруй төлөөлөгч оролцжээ. Хуралд Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн Үйлдвэрлэл зохицуулах хэлтсийн тэргүүн, ноён Чен Кюи “Хятадын нүүрсний эрэлт, нийлүүлэлт, үнийн хандлагын шинжилгээ” сэдэвт илтгэл тавьсан байна.
Илтгэлийн эхний хэсэгт 2012 оны эхнээс өнөөг хүртэлх нүүрсний зах зээлийн байдлыг дараах байдлаар танилцуулжээ.1.Нүүрсний эрэлт, нийлүүлэлт жилийн эхний дөрвөн сарын хугацаанд тогтвортой байсан.
2.Тавдугаар сараас эхлэн эрэлтийн өсөлт өмнөхөөс хурдацтай буурч, импорт хэлбэлзэн, үнэ унаж ноцтой өөрчлөлтүүд гарч эхэлсэн.
Нүүрсний зах зээлийн уналтын шалтгаан:
1.Нүүрсний эрэлт эрс унасан
2.Нүүрс импортлох явц дотоодын зах зээлийг хүндрүүлсэн
3.Нүүрсний олборлолт хурдацтай өссөнөөс эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүссэн
4.Нүүрсний үнэ эрс унаснаас нийлүүлэгч компаниуд алдагдалтай ажиллах болсон
5.Хэт ихээр хуримтлагдсан нөөц нь нүүрс худалдаалах үйл явцад сөргөөр нөлөөлсөн

Ирээдүйн таамаглал: 

Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, Европын улсуудын өрийн хүндрэлээс болж Хятадын үйлдвэрлэл, гадаад худалдааны эрчим удааширсан учраас нүүрсний зах зээл дэх дарамттай байдал хэвээр үргэлжилнэ.
Гангийн үйлдвэр, эрчим хүчний салбарт нүүрсний эрэлт төдийлөн нэмэгдэхгүй учраас дөрөвдүгээр улирал хүртэл нүүрсний эрэлт өмнөхтэй харьцуулахад бага түвшинд хэвээр байна гэжээ.
Цаашид байдлыг улам дордуулахгүйн тулд нүүрсний зах зээлийг зохицуулах механизмд өөрчлөлт оруулж шинэчлэх ёстой. Мөн уурхайн аюулгүй ажиллагааны хяналтад анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ноён Чен Кюи өгчээ.
Эх сурвалж: economics.gogo.mn

No comments:

Post a Comment