Варрен Баффет бол яах
аргагүй бүх цаг үеийн шилдэг хөрөнгө оруулагчдын нэг билээ. Хэрвээ та түүнээс
хэн хамгийн агуу хөрөнгө оруулагч вэ гэж асуувал тэр магадгүй түүний багш Бенжамин
Грахамыг нэрлэх бизээ. Тэр бол үнэт цаасны шинжилгээ болон үнэ цэнэд хөрөнгө
оруулалтын эцэг гэгдэх хөрөнгө оруулагч бөгөөд хөрөнгө оруулалтын сурган
хүмүүжүүлэгч байсан юм.
Түүний үзэл суртал болоод хөрөнгө оруулах аргууд нь
өөрийнх нь бичсэн "Security Analysis" (1934), "The Intelligent
Investor" (1949) номуудад тодорхой
дурдагдсан байдаг. Энэ хоёр зохиол маш алдартай хөрөнгө оруулалтын талаархи
сурах бичиг юм. Энэ сурах бичгүүд нь ямар ч хөрөнгө оруулагчид чухал
хэрэгцээтэй ч уншихад тийм ч хялбар биш. Энэхүү нийтлэлээрээ бид Graham-ийн хөрөнгө оруулалтын үндсэн зарчимуудыг
хураангуйлан хүргэж байгаа бөгөөд түүний ялалтын философийг ойлгоход түлхэц
өгөх болно.
Зарчим
1. Үргэлж аюулгүйн харьцааг анхаар (Margin of safety)
Аюулгүйн харьцаан зарчим бол үнэт цаас
худалдаж авахдаа бодит үнээс мэдэгдэхүйц хөнгөлөлттэйгээр авах арга юм. Энэ
зөвхөн өндөр өгөөжийн боломжийг харах бус хөрөнгө оруулалтын эрсдлийг
бууруулдаг. Энгийнээр бол Грахамын зорилго нь 1 долларын үнэтэй хөрөнгийг 50
центээр худалдаж авах байсан. Тэр үүнийг маш сайн хийдэг байсан.
Магадгүй Грахамд энэ бизнессийн тогтвортой
ашигт байдал нь түүнд чухал байсан. Энэ нь тийм ч нийтлэг биш байжээ. Жишээ нь
Грахам хувьцаанд хөрөнгө оруулахдаа баланс дахь мөнгөн хөрөнгийн дүн нь
компаний зах зээлийн үнэлгээнээс их хувьцааг сонгодог (Грахамын үзэл баримтлалыг дагагчид үүнийг net nets арга гэдэг). Өөрөөр хэлбэл Грахам үр ашигтай бизнессийг
бараг юу ч төлөлгүйгээр авдаг байсан гэсэн үг. Тэр хэд хэдэн стратеги
хэрэглэдэг байсан ч энэ аргыг тэр нэлээн өргөн хэрэглэдэг байжээ.
Энэ нь хөрөнгө оруулагч нарт маш чухал бөгөөд
тэмдэглэж авах хэрэгтэй ойлголт юм. Үнэ цэнэд хөрөнгө оруулснаар бодит ашиг олж
болох бөгөөд зах зээлийн үнэлгээг дахин хийснээр хувьцааны үнэ өсч бодит үнэ
хүртлээ өсөх боломжтой байдаг. Мөн энэ арга нь хэрэв төлөвсөлнөөр болохгүй,
бизнесс саатах тохиолдолд эрсдэлийг хамгийн бага байлгаж чаддаг. Грахамын
амжилтын гол нууц нь үндсэн бизнессийг өөрийн үнээс нь хямдаар, аюулгүй
худалдаж авдаг байсан. Сонголтоо
хянамгай хийсэн үед эдгээр доогуур үнэлэгдсэн хувьцаа нь цааш унах үзэгдэл
ховорхон тохиолддог гэдгийг Грахам олж харсан байдаг.
Грахамын шавь нар өөр өөрийн стратегээр
амжилтанд хүрсэн ч тэд бүгд аюулгүйн харьцаан зарчимын үндсэн дээр тулгуурласан
байдаг.
Зарчим 2. Өөрчлөлтийг тооцоолж түүнээс ашиг
ол.
Хувьцаанд хөрөнгө оруулах гэдэг нь өөрчлөлт
дээр тоглох юм. Ухаалаг хөрөнгө оруулагчид зах зээлийн удаа дараагийн таагүй
үзэгдлийн дараа гарц хайхын оронд бууралтаас агуу хөрөнгө оруулалтын боломжийг
хайдаг. Грахам үүнийг Ноён Зах Зээл болон хөрөнгө оруулагч бүрийн төсөөлийн
түншийн төстэй чанараар тайлбарласан байдаг. Ноён Зах Зээл нь хөрөнгө оруулагч
нарт хувьцааг зарахыг хүссэн үнэ эсвэл худалдаж авахыг хүссэн үнийн хязгаараа
санал болгодог. Заримдаа тэр бизнесийн төлөв сайн бол сэтгэл нь хөөрч өндөр үнэ
тогтоодог. Харин бизнесийн төлөв муу бол сэтгэлээр унаж доогуур үнэ тогтоодог.
Хөрөнгийн зах зээл нь яг л ийм мэдрэмжтэй байдаг учраас та Ноён Зах зээлийн
бодлыг өөрийнхөө хөрөнгө оруулалтын шийдвэртэй тусгах хэрэггүй. Харин та
өөрийнхөө оновчтой судалгаа шинжилгээ, шинжилгээнд суурилсан бизнесийн үнэ
цэнийн тооцоололд тулгуурлан шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнчлэн та зөвхөн
ойлгогдохоор үнэтэй үед худалдан авч хэт өндөр үнэтэй болвол зарах хэрэгтэй. Өөрөөр
хэлбэл зах зээл хэлзэлзэж байдаг, тогтворгүй байдлаас зугтахын оронд үүнийг
давуу болгон ашиглаж хямдралтай худалдан авч өндөр үнэтэй болоход зар.
Одоо Грахамын зөвлөсөн зах зээл тогторгүй үед
сөрөг нөлөөллийг бууруулж болох хоёр стратегийг танилцуулъя.
Долларын
дундаж өртгийн арга (Dollar-Cost Averaging)
Энэ арга нь тодорхой хугацааны давтамжтайгаар
тогтмол дүнгээр үнэт цаас худалдан авах юм. Ингэснээр та дундаж үнээр авах
давуу талтай бөгөөд өндөр үнэтэй авлаа хэмээн санаа зовох хэрэггүй болно.
Долларын дундаж өртгийн арга нь пассив хөрөнгө оруулагчдад төдийлөн бодитоо биш
боловч энэ арга нь тэдэнд хэзээ, ямар үнээр худалдаж авахаа шийдэхэд хялбар
байдгаараа онцлог юм.
Хувьцаа
болон бондод хөрөнгө оруулах
Зах зээлийн уналтын үед хэдийгээр бондын
орлогоор хөрөнгөө өсгөж болох боловч Грахам багцаа хувьцаа болон бондод тэнцүү
хэмжээгээр тараан байршуулахыг зөвлөдөг байсан. Түүний гол санаа нь хамгийн
түрүүнд хөрөнгийг нөөцөлж аваад дараа нь түүнийг өсгөхийг зорьдог. Мөн тэрээр
зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө оруулалтынхаа 25-75% -ийг бонд авахыг
зөвлөдөг байсан. Энэ стратеги нь хөрөнгө оруулагчдыг уйтгартай эсвэл толгой
эргүүлсэн ашиггүй арилжаа хийхээс сэргийлэх давуу талыг олгодог.
Зарчим
3. Та өөрийгөө ямар төрлийн хөрөнгө оруулагч болохоо тодорхойл.
Грахам юун түрүүнд хөрөнгө оруулагчдыг өөрсдийгөө
ямар төрлийн хөрөнгө оруулагч болохоо танихыг зөвлөдөг байсан. Тэрээр үүнийг
хийж чадсанаараа хөрөнгийн зах зээл дээрх олонхи дундаас танигдаж чадсан билээ.
Пассив vs Актив
Грахам хэлэхдээ овсгоотой хөрөнгө оруулагч ба
тогтвортой хөрөнгө оруулагч аль нь гэдгээс хамаарч актив эсвэл пассив хөрөнгө
оруулалч гэж тодорхойлогддог гэжээ. Чамд зөвхөн бодит хоёр сонголт л байгаа:
Эхнийх нь цаг хугацаа ба хүчин чармайлт нь практикийн судалгааны дүн ба чанарыг
хүлээгдэж буй өгөөжтэй тэнцүүлж чадах сайн хөрөнгө оруулагч болгоно гэдэгт
итгэх явдал юм. Хэрэв энэ нь таны дуртай зүйл биш бол, илүү бага цаг хугацаа ба
хөдөлмөрийг шаардах пассив /бага хэмжээний/ өгөөжийг авахдаа сэтгэл хангалуун бай. Грахам
өгөөж = эрсдэлийн акедемик ойлголтыг сайн гэгч нь ухамсарласан.
Түүний хувьд, Хөдөлмөр=Өгөөж. Та хэдий чинээ хөрөнгө оруулалтандаа
хөдөлмөрлөнө, таны өгөөж төдий чинээ өндөр байна.
Хэрвээ танд цаг хугацаа, өөрийн хөрөнгө
оруулалтандаа чанартай судалгаа хийх хүслийн аль нь ч байхгүй бол, индекст
хөрөнгө оруулах нь хамгийн сайн сонголт. Грахамын хэлснээр тогтвортой хөрөнгө
оруулагч Dow Jones Industrial
Average-ийн 30 хувьцаанаас тэнцүү хэмжээгээр
худалдан авч дундаж өгөөж хүртэх боломжтой. Мөн Грахам, Баффет хоёрын хэлснээр
дундаж өгөөж хүртэхэд хүртэл харагдаж байгаагаас их ур чадвар хэрэгтэй гэсэн
байдаг. Олон хүмүүс Грахам зөвлөсний дагуу огт эсвэл бага зэрэг хөдөлмөрлөөд л
индексээс дундаж өгөөж хүртэнэ гэж эндүүрдэг. Хэрвээ тэгэж болдог байсан бол
зүгээр бусдаас бага зэрэг илүү хөдөлмөрлөхөд л маш их өгөөж хүртэж болох
байлаа. Үнэндээ иймэрхүү хүмүүс эцэст нь дундажаас ч бага өгөөж хүртсэнээр
шантардаг.
Орчин үеийн хандлагаар тогтвортой хөрөнгө
оруулагч нь индексийн сангаа хувьцаа болон бондоор бүрдүүлэх нь зүйтэй. Гол
зарчим нь урьдаас таамаглалгүйгээр хамгийн сайн үзүүлэлттэй байгаа зах зээлийг
сонгон бүхэлд нь эзэмшиж тэндээсээ ашиг хүртдэг. Ингэж чадвал хөрөнгө оруулагч
нь зах зээлийн өгөөжөөр баталгаажах бөгөөд хөрөнгийн зах зээлийн ерөнхий
үзүүлэлтээс урт хугацааны өгөөж хамаардаг учраас дундажаас илүү өгөөж хүртэх
боломжтой болдог. Грахамын дурьдсанаар зах зээлийг ноёрхох нь хийхээс ярьсан
хамаагүй амархан байдаг. Тийм ч учраас одоог хүртэл олон хөрөнгө оруулагчид
чадаагүй.
Тоглогч vs Хөрөнгө оруулагч
Хөрөнгийн зах зээл дээрх бүх хүн хөрөнгө
оруулагч биш. Грахам тэдгээр хүмүүсийг хөрөнгө оруулагчид эсвэл тоглогчидын аль
нь болохыг тодорхойлох нь бэрх гэж үздэг байсан. Эдгээрийн ялгаа нь энгийн
бөгөөд тоглогчид өөрсдийгөө бодит үнэгүй үнэт цаасаар тоглож байна гэж боддог
бол хөрөнгө оруулагчид хувьцаа нь компаний нэг хэсэг, хувьцаа эзэмшигчид нь компаний
эзэмшигчид гэж үздэг. Тоглогчидод үнэ цэнэ нь тэр хөрөнгөд хүмүүс хэдий чинээ
үнэ төлж байгаагаар тодорхойлогдоно. Грахамын үгээр бол ухаалаг тоглогч, ухаалаг
хөрөнгө оруулагч гэж байдаг бөгөөд өөрийгөө юунд сайн гэдгийг мэдэх нь зүйтэй.
Эцэст
нь.
Грахам нь хөрөнгө оруулалтын чиглэлийн анхны
агуу сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд түүний гол зарчимууд нь хэзээ ч
хуучиршгүй, урт хугацааны амжилтын нэн чухал асуудлууд юм. Мөн тэрээр хувьцаа
худалдаж авах гэдэг ойлголт нь бизнессийн гол үнэ цэнийг олж авах гэдгийг харуулж,
хөрөнгө оруулагч бүр хувьцааг зөвхөн арилжааны хэрэгсэл мэт харж байхад үүнийг
шинжлэх ухаан болгон хөгжүүлж чаджээ. Хэрэв та хөрөнгө оруулах чадвараа
нэмэгдүүлэхийг хүсч байвал та шилдэгээс суралцах нь зүйтэй. Грахам нь Варрен Баффет мэтийн зах зээлийг
ноёлсон шавь нараараа дамжуулан өөрийн зарчимуудын үнэ цэнийг улам
нэмэгдүүлсээр байна.
Эх сурвалж: www.investopedia.com Орчуулсан: Ц.Билгүүн
No comments:
Post a Comment