Хуудас

04 November 2012

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн 7 хоногийн тойм /10.29-11.04/


Нью-Йоркийн хөрөнгийн биржийн 7 хоногийн тойм 
/10.29-11.04/
Өнгөрөгч баасан гарагт  энэ 7 хоногийн эхээр болсон Сэнди (Sandy) далайн шуурганаас үүдэн ажлын байрны тайлан гарах эсэх нь тодорхойгүй байсан боловч ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сүүлчийн тайлан гарснаар Америкийн хувьцаануудад бага зэрэг өөрчлөлтүүд гарсан. Засгийн газрын сарын ажлын байрны тайлан сайн үзүүлэлттэй байсан ба өнгөрөгч 9-р сард ажлын байр 125,000-аар нэмэгдсэн байна.  
Хурал Сэнди (Sandy) далайн шуурганы улмаас 7 хоногийн өмнө дуусахаар болсон ба Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хувьд пүрэв гарагт цахилгаангүй байсан.
Америкийн хувьцаанууд пүрэв гарагт өндөр хаалттай байсан ба энэ сар ажлын байрны тайлангийн өндөр өсөлтөөр эхэлсэн байна. Баасан гарагт 3 үндсэн индекс 1%-с илүү өссөн ба Dow 1%, Nasdaq 1.4%, S&P500 1.1%-иар тус тус өссөн байна. 9-р сарын захиалгын тайланг 4,5%-аар өснө хэмээн тайлбарлаж байсан ба энэ нь Briefing.comаас гаргасан үнэлгээтэй тохирч байгаа юм.


  •       Баасан гарагийн арилжаа эхлэсний дараа Кэнсус Буре (Census Bureau) 9-р сарынхаа захиалгын тайлангаа нийтэд ил болгосон.
  •       Шеврон (Chevron, CVX, Fortune 500) болон Алкател (Alcatel-Lucent, ALU) арилжаа нээхээс өмнө өөрсдийн улирлын тайлангаа зарласан.
  •       Старбакс (Starbucks, SBUX, Fortune 500) компаний хувьцаа баасан гаргийн арилжаа эхлэхээс өмнө 7.3%-аар өссөн байсан ба энэ нь кафенуудын худалдаа өсөн нэмэгдэхийн хэрээр тараах ногдол ашиг өссөнтэй холбоотой юм.
  •       ЛинкэдИн (LinkedIn’s, LNKD) компаний хувьцаа арилжаа эхлэхээс өмнө 9% давсан ба энэ нь тус компаний хувьцаа уоллстритд өндөр үзүүлэлттэй яваатай холбоотой юм.
  •       Наит Капитал (Knight Capital) бизнест буцан ирсэн ба энэ хооронд Америкийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа 10 сард буцан үргэлжилж эхэлсэн ба хэрэглэгчдийн итгэлийн индекс 2008 оны 2 сараас хойшхи хамгийн өндөр өсөлттэй байгаа юм.
  •       Форд (Ford, F, Fortune 500)-ийн хувьцаа өссөн ба энэ нь тус компаний удирдлагуудаа солисон мэдэгдэлээс үүдсэн юм.
                                                                 Эх сурвалж: http://money.cnn.com/data/premarket/tk?iid=EL

No comments:

Post a Comment