Хуудас

10 November 2012

Хонг Конг гэнэтийн үнийн өсөлтөөс сэргийлж иргэн бус хүмүүсийн үл хөдлөх хөрөнгөнд татвар оногдууллаа




Хонг Конгийн ерөнхий захирагч Линг Чун Ин хотын анхны өмчийн  татварыг орон сууцны үнийн хэт өсөлтөөс сэргийлж далайн чанадын худалдан авагчдад тогтоолоо. Иргэн бус хүмүүс болон  корпорацийн худалдан авагчид 15%-ийн татварыг үл хөдлөх хөрөнгө худалдан авахын өмнө төлөх ёстой гэж Санхүүгийн нарийн бичгийн дарга Жон Цан 10-р сарын 26-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Мөн засгийн газар үл хөдлөх хөрөнгийг  дахин худалдаалах татварыг 5%нэмэгдүүлсэн бөгөөд хугацааг уртасгаж 2 жил байсныг 3 жил болгожээ.
Хонг Конг орон сууцны үнэ сүүлийн 3 жилд бараг 2 дахин өсөж, дэлхийн хамгийн өндөр үнэтэй болсоны дараа өнгөрсөн 2 сард гурав дахь удаагаа үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох бодлого явуулж байна.  Хотын төв банк энэ сард өөрийн мөнгөн тэмдэгтийг 2009 оноос хойш анх удаа хот руу ихээр урсан орж буй АНУ-ын доллараас хамгаалах хэрэгтэй болжээ.  “Эдгээр арга хэмжээ гүйлгээний тоо хэмжээг бууруулахад үр дүнтэй боловч, үл хөдлөх  хөрөнгийн үнийг тогтоон бариж чадахгүй. Иргэн бус хүмүүсийн хөрөнгө худалдан авах шаардлагыг нэмэгдүүлсэн нь Хонг Конгийн иргэдийн гадаадын иргэд хөрөнгө худалдан авахыг бууруулах шаардлагын хариу үйлдэл юм.” гэж Хонг Конгт төвтэй Кредит Суйссе группийн хөрөнгийн шинжээч  Куссон Леонг өгүүлжээ.
Ирэх 7 сард тангарагаа өргөх Хонг Конгийн дарга Линг Чун Ин тодорхойлсноор хамгийн  хямд  моргейжийн үнэ ханшаас үүдэн Хятадын бусад  хэсгээс хомсдолд орсон   олон  тооны худалдан авагчид  Хонг Конгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирэн газрын худалдааг хурдасгаж үнийг нэмэгдүүлжээ.
Оршин суух статус
Шинэ үл хөдлөх хөрөнгийн татвар нь Хонг Конгийн байнгын оршин суугчдад нөлөөлөхгүй болно. Хонг Конгод төрсөн Хятадын иргэн уг статусыг шууд авах бол цагаачлалын хуулийн дагуу 7 жилийн турш тасралтгүй хотод амьдарсан хүмүүсийг байнгын оршин суугчид тооцно гэжээ.
Үл хөдлөх хөрөнгө худалдан аваад 6 сарын дотор түүнийгээ худалдаж байгаа хөрөнгө эзэмшигч  өмнө 15% байгаад одоо 20 % болсон тусгай тамгын татварыг төлөх хэрэгтэй гэж Цан өгүүлжээ. Хэрэв дахин худалдаалах хугацаа нь 7-12 сар бол татвар 15 % болох ба 13-36 сарын хооронд гүйлгээ хийвэл  татварын хэмжээ 10 % болон буурах юм байна.
“Одоогийн орон сууцны нийлүүлэлт асар их эрэлтээсээ аль хэтийн хол хоцорчээ. Эдгээр арга хэрэгслүүд нь 3 жилийн дотор үл хөдлөх хөрөнгөө дахин худалдаж байгаа хөрөнгө оруулагч нарт чиглэсэн болохоос жинхэнэ хэрэглэгч нарт чиглээгүй” хэмээн Цан онцлон тэмдэглэжээ.
Худалдааны урьдчилсан мэдээ
Эдгээр арга хэрэгслүүд үнийг тогтворжуулах болно гэж Мидланд Холдингийн гүйцэтгэх захирал Винсент Чан 10-р сарын 27-нд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Чан шинэ хөрөнгийн гүйлгээ ирэх жилд таамагласан 18000-аас буурч  14000-15000 болох төлөвтэй гэж мэдэгджээ. Мөн үүнчлэн хоёрдогч гүйлгээ өмнө таамаглсан тоо 70000-аас  буурч  63000 болох төлөвтэй байна.
 Хотын хамгийн том 10 хөрөнгийн агентаар өнгөрсөн 7 хоногт 12 хуучин орон сууц худалдаалагдсан нь өнгөрсөн 4 сарын хамгийн доод хэмжээ бөгөөд өнгөрсөн 7 хоногоос 43% буурсан үзүүлэлт гэж Синталине хөрөнгийн агентлаг өчигдөр мэдэгджээ.
Хонг Конгийн үл хөдлөх хөрөнгийн үнийн хэт өсөлт нь экспорт болон жижиглэнгийн худалдаа буурч байгаа эдийн засагтай уялдаа холбоогүй байна гэж Цан өггүлсэн байна.
“Зах зээл дэх хүүгийн бага түвшин цаашид үргэлжилж, Хонг Конгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид өсөх болно. Хөрөнгийн үнийн өсөлт эдийн засагт болон хүмүүсийн амьдралд эрсдэлийг нэмэгдүүлнэ ” гэж тэрээр мэдэгджээ
Ханг Сэнг Индексийн 9 бүрэлдэхүүний үнэ энэ жил 30 % өссөн бөгөөд Ханг Сенг индексийн бэнчмарк энэ 7 хоногт сүүлийн 12 сарын хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.
Мортгейжийн чангалалт
Иргэн бус худалдан авагчид 2011 онд Хонг Конгийн  нийт анхдагч хөрөнгийн худалдааны 19.5% , хоёрдогч  хөрөнгийн худалдааны 6.8 % эзэлж байсан байна.
Хонг Конг Сингапуртай хамтран иргэн бус хүмүүст хандсан хурдацтай өсөж байгаа хөрөнгийн үнийг бууруулах бодлого баримталж байна. Өнгөрсөн 12-р сард Сингапур нэмэлт 10 хувийн тамганы татварыг гадаадууд болон корпорацийн худалдан авагчид тогтоожээ.
Хонг Конгийн 9-р сарын  14нд Холбооны нөөцийн сангийн тооцоолсон эрсдэл орон сууцны үнийг өсгөж 1997 оны 10-р сарын түвшинг давсаны улмаас мортгейжийн зээлийн нөхцөлөө чангатгасан байна. Энэ зах зээл 2003 оны 8-р сард 70 % бууралт эхэлсэн гэж Синталинегийн индекс үзүүлж байна. Үүний дараахи 9 жилд 240 гаруй % өссөн байна.
9-р сарын 6-нд Линг 2 баригдаж буй барилгын худалдан авагч нарыг хязгаарлаж, засгийн газар үүнийг нутгийн иргэдэд худалдаалахаар шийдвэрлэсэн бөгөөд 7 хоногийн дараа зарим арга хэрэглэн бүтээн байгуулагчдад илүү их газар олгон нийтийн барилгын хурдыыг нэмэгдүүлснээр үнийг жолоодох аргыг олсон байна.
Хятадын худалдан авагчид
Синталинегийн индексийн дагуу Хонг Конгийн орон сууцны үнэ энэ жил 18 % өсчээ. Уг үнэ 2011 оны сүүлийн улиралд 4% унасан бөгөөд энэ нь дэлхийн зээлийн хямрал болон моргейжийн хязгаарлалтын дараах хамгийн том уналт байсан юм.
Мидландын мэдээлснээр Хятадын худалдан авагчид эхний улиралын  шинэ худалдааны 36.8 % бүрдүүлж байгаа бөгөөд өмнөх 3 сарын 37.9 %-иас буурчээ.  Энэ хэмжээ өнгөрсөн жилийн 3-р улиралд  53.9 % хүрсэн гэж үл хөдлөх хөрөнгийн агент мэдэгджээ.
Хонг Конгийн орон сууцны үнэ ханш дэлхийн хамгийн үнэтэй орон сууцтай хотуудын жагсаалтын 2-рт орсон Токио хотоос 65 %-иар илүү үнэтэй байна гэж  Савиллс компанийн 9-р сард дэлхийн томоохон хотуудын орон сууцны үнэ ханшийг харьцуулсан илтгэлд дурьджээ. 
Хонг Конгийн орон сууцны худалдаа 3-р сараас хойш хамгийн их буюу өнгөрсөн 8-р сард 42%  өсчээ.

   Эх сурвалж:    www.bloomberg.com              
                                       
                               

No comments:

Post a Comment