Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ярилцлага.
-Өнгөрсөн долоо хоногт Монголбанк Засгийн газартай нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар яриагаа эхэлье.
-Монголбанк гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг байгуулсан.
Энэ хүрээнд эхний ээлжинд гурван дэд хөтөлбөрийг боловсруулж, чиглэлийн яамдтай хамтарсан тушаалаар батлаад байна. Дэд хөтөлбөрүүдийг баталсан даруйд хэрэгжүүлж эхэлсэн гэж ойлгож болно. Эдгээр нь инфляцийг гарал үүслийн төвшинд нь шийдвэрлэх гэсэн бодлогын маань үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Түүнчлэн, дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журмыг Сангийн яамтай хамтарч батлаад байна.
Энэ хүрээнд эхний ээлжинд гурван дэд хөтөлбөрийг боловсруулж, чиглэлийн яамдтай хамтарсан тушаалаар батлаад байна. Дэд хөтөлбөрүүдийг баталсан даруйд хэрэгжүүлж эхэлсэн гэж ойлгож болно. Эдгээр нь инфляцийг гарал үүслийн төвшинд нь шийдвэрлэх гэсэн бодлогын маань үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Түүнчлэн, дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журмыг Сангийн яамтай хамтарч батлаад байна.
-Бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн талаар дэлгэрүүлж асууя гэж бодож байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ? Ямар байгууллагууд яаж оролцох вэ?
-Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр нь цаг үеийн шинжтэй бус, гурван жилийн турш тогтвортой хэрэгжинэ. Үүний үр дүнд гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн жигд, тогтвортой байдлыг хангах, тэдгээрийн үнийг тогтворжуулах, хүнсний бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн зах зээлийн зарчимд суурилсан, үр ашигтай, байнгын тогтолцоог бүрдүүлэх, улмаар инфляцийг нам, тогтвортой төвшинд байлгах үндсэн зорилготой юм. Хамтарсан хөтөлбөрийн үр дүнд инфляци буурна гэсэн итгэл үнэмшил бидэнд бий. Хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд Монголбанк, Засгийн газрын холбогдох яамд, банкууд болон яамдтай гэрээ байгуулж ажиллах хуулийн этгээдүүд оролцоно. Үүнээс гадна Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг холбогдох байгууллага хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох хуулийн этгээдийн зүгээс яамдтай байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих учиртай.
-Өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжиж байсан уу? Засгийн газар нөөцийн мах бэлтгэх, тариаланчид болон гурилын үйлдвэрүүдэд урамшуулал олгох зэрэг арга хэмжээ авч байсантай харьцуулбал хамтарсан хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ?
-Өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжиж байсан уу? Засгийн газар нөөцийн мах бэлтгэх, тариаланчид болон гурилын үйлдвэрүүдэд урамшуулал олгох зэрэг арга хэмжээ авч байсантай харьцуулбал хамтарсан хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ?
-Өмнө нь Засгийн газар, Монголбанк хамтарч ийм том зорилт тавьсан, өргөн хүрээг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, Замын-Үүд боомтын гацаа, дэд бүтэц, логистик, зохион байгуулалтын асуудал болон мөчлөг дагасан төсвийн тэлэлтээс шалтгаалж дотоодын зах зээлд бүтээгдэхүүний үнэ өсдөг, нэгэнт бий болсон үнийн өсөлтийг тогтворжуулах, бууруулахын тулд Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг байсан. Тэгвэл үнийн өсөлт бий болгохгүй байх урьтал нөхцлүүдийг бүрдүүлэх үүднээс Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй дунд хугацааны хөтөлбөр нь үндсэн агуулгаараа, хамрах хүрээгээрээ, зах зээлийн зарчим болон олон улсын сайн туршлагад суурилснаараа, урт хугацаанд тогтвортой ажиллах үр ашигтай механизмыг бий болгохын зорьсноороо, хөтөлбөрийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт нь биет нөөц, хөрөнгөөр баталгаажсанаараа, хувийн хэвшлийн эрсдэл даах чадварыг шингээснээрээ, хөтөлбөрийн эцсийн үр дүн, түүнийг үнэлэх шалгуур нөхцөл нь тодорхой байгаа зэргээрээ онцлог юм.
-Хөтөлбөр яаж хэрэгжих вэ? Хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах вэ?
-Одоогоор хэрэгжилтийн шатанд байгаа гурван дэд хөтөлбөрийн нийт санхүүжилт буюу зээлийн шугамын хэмжээ 720 орчим тэрбум төгрөг байгаа. Үүний 47 орчим хувь нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн этгээдэд банкаар дамжин олгогдох эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд, үлдэх 53 хувь нь хөрөнгө оруулалтад зарцуулагдах боломжтой юм. Засгийн газрын холбогдох яамд хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах, гэрээнийхээ биелэлтэд хяналт тавихын зэрэгцээ Монголбанктай хамтран баталсан хөтөлбөрт тусгасан чиг үүргүүд, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлнэ. Монголбанк дэд хөтөлбөрт зориулан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн шугамыг банкаар дамжуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн этгээдэд нээнэ. Мэдээж уг хуулийн этгээд нь банкны зүгээс дамжуулан зээл олгоход тавигдах шаардлагыг хангах ёстой л доо. Банкуудын тухайд Монголбанкнаас олгох санхүүжилтийн хүүн дээр зээл авах этгээдийн эрсдлийг үнэлсний үндсэн дээр өөрийн эрсдлийн болон ашгийн маржиныг нэмж, эцсийн зээлдэгчид дамжуулан зээл олгоно. Эцсийн зээлдэгчид очих хүүний хэмжээ одоогийн байдлаар жилийн 4 хувиас хэтрэхээргүй байна. Өөрөөр хэлбэл энэ бол тусгай зориулалтын, тусгай нөхцөлтэй санхүүжилт юм. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн холбогдох байгууллагууд газар дээрх хамтарсан ба хэсэгчилсэн шалгалтыг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн этгээд, банкуудад хийх болно. Ер нь хөтөлбөрт оролцож байгаа байгууллагууд үүргээ маш сайн ухамсарлаад, хяналтаа сайн тавиад, чиг үүргийн дагуух ажлуудаа хариуцлагатай зохион байгуулан гүйцэтгэж чадвал хөтөлбөр зорьсон үр дүндээ хүрч, инфляцийг бууруулах бүрэн боломжтой.
-Хөтөлбөрийн үр дүнд яг ямар бодитой ажлууд хийгдсэн байхаар төлөвлөсөн бэ?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд мах, гурилын нийлүүлэлтийн тогтвортой байдал хангагдаж, хүнс хадгалах зориулалттай, стандартын шаардлага хангасан олон тооны зоорь, агуулах баригдана. Үүний үр дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх юм. Цаашид эрчимжсэн аж ахуйг дэмжих замаар чанартай хүнсийг хот суурин газарт жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй нийлүүлэх үр ашигтай тогтолцоог бий болгох учиртай. Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд түлш шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ дунд хугацаанд тогтвортой болно. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ богино хугацаанд огцом өсдөг үзэгдэл дахин гарахгүй гэсэн үг л дээ. Харин Зам тээврийн яамтай хамтарсан хөтөлбөрийн үр дүнд өргөн хэрэглээний импортын барааны нийлүүлэлтийн жигд, тасралтгүй байдал хангагдаж, өртөг нь буурсан байна. Энэ хөтөлбөр бол эдгээр гурван хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 42 хувийг хамарч байгаа, хөрөнгө оруулалт зонхилсон, маш чухал хөтөлбөр юм. Хөтөлбөрүүд нь эцсийн эцэст хүнс, шатахуун, өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж хүн амын бодит орлого, худалдан авах чадвар нь буурдаг, дундаж орлоготой иргэд нь бага орлоготой хэсэгт шилждэг, улмаар ядуурал нэмэгддэг зохисгүй үзэгдлийг арилгаж, инфляцийг нам, тогтвортой төвшинд байлгах замаар урт хугацаанд нийгмийн дундаж давхаргыг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
-Өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах хөтөлбөрийг Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Энэ хөтөлбөрийн гол зорилго нь гадаад худалдааны тээвэр, логистикийн дэд бүтэц, зах зээлийн үр ашиг, зохион байгуулалт, үнэ бүрдэлтийн механизм ажиллах нөхцлийг сайжруулах замаар өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн жигд, тасралтгүй байдлыг хангах, улмаар тээврийн тарифыг бууруулах, өртгийг хямдруулах, үнийн өсөлтийг хязгаарлан суурь инфляцийг бууруулахад оршиж байгаа. Монгол Улсын хэмжээнд тээвэр, логистик, суурь бүтцийг шийдвэрлэхэд асар их хүч хөдөлмөр, судалгаа шинжилгээ, хөрөнгө мөнгө шаардагдах нь ойлгомжтой. Тэгэхээр бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр бол зөвхөн өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах, үүнтэй уялдан тээвэр, логистикт богино хугацаанд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх замаар инфляцийг багасгахад чиглэнэ. Мэдээж суурь бүтцийн салбарыг бүхэлд нь хөгжүүлэх хөрөнгө оруулалтууд нь Монголбанк, Засгийн газрын хамтарсан хөтөлбөрөөс ангид, Хөгжлийн банкны санхүүжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Засгийн газрын хөнгөлөлттэй зээл гэх мэт эх үүсвэрээр санхүүжигдэх боломжтой.
-Уг хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Зам тээврийн яамтай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэмэгдүүлж хурдасгах, ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах, Тяньжинаас Замын-Үүд боомтын чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн таван зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хангахын тулд хөтөлбөрт маш олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн л дөө. Тухайлбал, Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс хоногт 9000 тонн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг Замын-Үүдээс хатуу хуваариар аялуулж 24 цагийн дотор Улаанбаатарт хүргэх, улирлын чанартай үүсдэг ачааллыг бууруулах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сэлгээний ажил болон ачаа ачих, буулгах үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээвэрлэлтийн хугацааг багасгах, шилжүүлэн ачилтыг хурдасгах, тарифын бус зардлыг бууруулахад чиглэсэн зохион байгуулалт, хяналтыг сайжруулах, Замын-Үүд боомтын төмөр зам, авто замын ачааны терминалын хүчин чадал болон Улаанбаатрын терминалын ачаа боловсруулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авах юм. Монголбанкны тухайд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шатахууны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, вагоны болон зүтгүүрийн паркийн хүчин чадал, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулан банкуудаар дамжуулж санхүүжилт олгох зээлийн шугам нээнэ. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь бусад хөтөлбөртэй адилхан байгаа.
-Хөтөлбөр амжилттай хэрэгжихэд олон нийтийн хяналт ихээхэн чухал гэж бодож байна. Шаардлагатай мэдээллийг Монголбанк, холбогдох яамнаас яаж авах вэ?
-Хөтөлбөр амжилттай хэрэгжихэд олон нийтийн хяналт ихээхэн чухал гэж бодож байна. Шаардлагатай мэдээллийг Монголбанк, холбогдох яамнаас яаж авах вэ?
-Тантай санал нэг байна. Бид нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэж нийтэд тогтмол мэдээлж байх болно.
-Цаашид Монголбанкнаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Цаашид Монголбанкнаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Засгийн газрын яамдтай богино хугацаанд үр дүнтэй яриа хэлэлцээр хийж, төрийн яамдтай манай бодлогын газрууд хөтөлбөрийн нөхцлүүдээ сайтар хэлэлцэн тохирсны үндсэн дээр бид гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах чиглэлээр гурван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Цаашид моргэйжийн зах зээлийг хөгжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд олон бий.
Эх сурвалж: economy.news.mn
No comments:
Post a Comment