Нүүрсний салбартаа хамгийн томоохонд тооцогддог “Coal Mongolia 2013” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн 2013 оны хоёрдугаар сарын 21,22 өдөр “SS convention center”-д зохион байгуулагдахаар тов гарчээ. Чуулга уулзалтыг уул уурхайн нэгдсэн сан MINING.MN сайт гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд нүүрсний салбарын бүхий л асуудлын талаар чуулдаг билээ. Тэр дундаа Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө
оруулалт татах, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг танилцуулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой аж. Мөн энэхүү чуулга уулзалтад төр, хувийн хэвшил, судлаачид, гадны экспертүүд, хөрөнгө оруулагчид, дэлхийн нэртэй эдийн засагчид хүрэлцэн ирж нүүрсний салбарыг нэгдсэн, шийдвэр гаргах түвшинд аваачдаг билээ. Өмнөх жилүүдийн чуулга уулзалтаар АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали зэрэг 20 гаруй улсын 300 гаруй байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж монголын нүүрсний салбарын талаар хэлэлцсэн байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар шинэчлэлийн засгийн газар нүүрсний салбарын цаашид хэрэгжүүлэх бодлогыг танилцуулж хөрөнгө оруулагчдад асуултын хариуг өгөх аж.
No comments:
Post a Comment