Хуудас

07 November 2012

Панасоник томоохон хэмжээний цомхтгол хийх төлөвтэй байна


Японы 3дахь томоохон ажил олгогч  Панасоник корпораци өнгөрсөн жил 39000 ажлын байр цомхтгосон бөгөөд санхүүгийн ерөнхий менежер хөрөнгө оруулагчдын санал болгосны дагуу дахин цомхтгол явуулахгүй гэж телевизэд  ярилцлага өгчээ.


Ажиллах хүчээ 11%-иар бууруулсны дараа ч гэсэн Панасоник компани Сони болон Шарп корпорацийн нийт алдагдлаас 2 дахин их буюу $9.6 тэрбумын алдагдал хүлээхээр байна гэж өчигдөр мэдээлсэн байна. Панасоникийн хувьцааны ханш өнөөдөр Токиогийн хөрөнгийн бирж дээр 38 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээндээ хүрсэн бөгөөд энэ нь  MSCI Asia- Pacific Index (MXAP)-ын хамгийн том алдагдал хүлээгч болжээ. Муудигийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ Панасоникийн өрийн хэмжээ нь алдагдалд оруулж байна гэж дүгнэжээ.
“Тэд  зардлаа багасган тана, тана бас дахин танах хэрэгтэй. Тэд үүнийг түргэн хугацаанд хийж чадахгүй байна. Тэд хатуу чанд бөгөөд арвич хямгач байх ёстой.” гэж $300 тэрбумын хөрөнгийг зохицуулдаг Атлантис хөрөнгө оруулалтын шинжилгээний корпорацийн Токио хот дахь ерөнхийлөгч  Эдвин  Мернер мэдэгджээ.

Панасоникийн түүхэн дэх хоёрдогч том алдагдал нь Осака  хотод төвтэй энэ компани санхүүгийн нөхцөл байдлаа яаралтай сайжруулахын тулд 1950 оноос хойш анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг өгч чадахгүйд хүргэжээ.
Шинжээчдийн тооцоолсноос 30 дахин их алдагдал хүлээнэ гэж урьдчилан таамагласан бөгөөд энэ нь Японы хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн Самсунг электроникс болон Эппл компанитай өрсөлдөхүйц байж чадахгүй байгааг харуулж байна. Сони, Панасоник болон Шарп компаниудын зах зээлийн үнэлгээ сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд хөрөнгө оруулагч нар Японы хамгийн том телевиз үйлдвэрлэгчид  буурч буй эрэлт хэрэгцээ, үнийн уналт, асар их алдагдалд зөв хариу үйлдэл үзүүлж чадахгүй байгаад итгэж ядан байна.

Сонигийн уналт
Японы телевиз үйлдвэрлэгч хамгийн том Сони компанийн хувьцааны ханш 5.1 % унасан бол үндэсний хамгийн том LCD дэлгэц үйлдвэрлэгч Шарпийн хувьцааны ханш 3.5 % буурчээ.  Уг компаниуд хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр 3 цагаас танилцуулахаар төлөвлөсөн байна. Панасоникийн хувьцааны ханш өдрийн хязгаар болох 100 иенээр унаж 414 иен болсон ба өнөөдрийн 1:05 цагийн байдлаар 419 иений ханштай байна.
Санхүүгийн жилийн төгсгөл 3 сар хүртэлх Панасоникийн алдагдлын 440 тэрбум иен нь бүтцийн өөрчлөлтийн зардал бөгөөд энэ нь компанийн урьд төлөвлөснөөс 10 дахин их хэмжээ юм. Үүнд  нарны болон литиум-ион  батерей болон гар утас зэрэг бизнесийн зардлууд орсон байна.
“Нөхцөл байдал  төсөөлснөөс ч хүнд байна. Биднийг дараагийн хагас жилд хүнд сорилтууд хүлээж байна. Телевиз, камер, блю-рэй диск тоглуулагч зэрэг хэрэглэгчийн дижитал бизнес 3 сарын өмнө бидний төсөөлснөөс ч хурдацтай буурч байна.” Гэж санхүүгийн ерөнхий менежер Хидеки Кавай мэдэгджээ. Мөн тэрээр Панасоник корпорацид  ажилчдыг бөөнөөр цомхтгох төлөвлөгөө байхгүй хэмээв.

Өр төлбөрийн зардал
9-р сарын 30-ы байдлаар цалингийн цэсэн дээр бүртгэлтэй 321896 ажилчидаараа Панасоник компани 328762 ажилчинтай Тоёота, 327325 ажилчинтай Хитачи корпорцийн дараа Японд 3-рт оржээ.
“Ажилчдаа цомхотгох нь компанийн авч хэрэгжүүлэх арга зам. Бид Панасоник байж болох хамгийн муу үр дүнг тооцоолсон гэдгийг мэдвэл сайн байна. ” гэж Токиод төвтэй Токай Токио хөрөнгө кампанийн зах зээл шинжээч Макото Сэнгокү мэдэгджээ.
СМА судалгааны төвийн мэдээллээр Панасоникийн төлөгдөөгүй өр төлбөрийн даатгалын зардал 20 % болж нэмэгдсэн бөгөөд үндсэн үнэлгээгээр 64 болжээ.
Панасоникийг алдагдлаас хамгаалах худалдааны нөхцөл 10-р сарын 30-ы байдлаар сүүлийн 7 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Үүнийг худалдан авахаас татгалзах  нь уг өдөр хийгдсэн хамгийн их сонголт байжээ.

Тайлан тэнцлийн алдагдал
JS Price-ийн мэдэгдсэнээр  хөрөнгө оруулагчид засгийн газрын өрийн хэмжэээ 19.4 болж нэмэгдсэн бондоос Панасоникийн 150 тэрбум иенийн үнэлгээтэй 1.081 хувийн хүүтэй 2018 онд хугацаа дуусах үнэт цаасыг илүүд үзэж байна.
“Ихээхэн хэмжээний хуримтлагдсан алдагдал Панасоникийн тайлан тэнцэлд аюул учруулна. Мөн нийт өр төлбөрийн хэмжээ өндөр байна.”  гэж Муди агенлаг мэдэгджээ.
Үнэлгээний компани Панасоникийн хамгаалалтгүй бондыг Baa1 гэж үнэлсэн ба уг үзүүлэлт доошлох магадлалтай гэв.
Японы үнэлгээ болон хөрөнгө оруулалтын мэдээллийн компани Панасоникийг шалгаж байгаа бөгөөд одоогийн A+ үнэлгээг нэгээс илүү түвшнээр бууруулах магадлалтай байна гэж мэдэгджээ.
Сони нь зах зээлийн үнэлгээгээр $11.4 тэрбум хөрөнгөтэй байгаа бол Акос брэндийн телевиз үйлдвэрлэгч Шарп компани зах зээлийн үнэлгээр $2.3 тэрбумын хөрөнгө эзэмшдэг байна. Үүнийг Өмнөд Солонгосын Сувон хотод төвтэй дэлхийн хамгийн том телевиз үйлдвэрлэгч Самсунг корпорацийн зах зээлийн үнэлгээ $175 тэрбум, iPhone болон iPad үйлдвэрлэгч Эппле компанийн зах зээлийн үнэлгээ $560 тэрбумтай харьцуулбал тун бага үзүүлэлт байна.
Дэлхийн 3дагч том телевиз үйлдвэрлэгч Сони болон Шарп компаниудын ашиг энэ жилд буурах үзүүлэлттэй байгааг Блүүмбергийн шинжээч мэдэгджээ.

Үнэлгээний бууралт
Сонигийн цэвэр ашиг өмнө төлөвлөсөн хэмжээ болох 20 тэрбум иенээс буурч 5 тэрбум иен болох төлөвтэй байна. Мөн Шарп компанийн алдагдал урьдчилан таамагласан хэмжээнээс 18 %-иар өсөж 296 тэрбум иен болх магадлалтай байна.
“Эдгээр компаниуд телевизээс хэтэрхий хамааралтай болсон байна. Тэд телевиз үйлдвэрлэхээс өөр зүйлээс ашиг олох арга замыг олох хэрэгтэй” гэж Токиогийн Фукоку Капитал Менежментийн ерөнхийлөгч Юуки Сакурай мэдэгджээ.
Мудигийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ Панасоникийн урт хугацааны зээлийн үнэлгээг 9-р сард 2 түвшингээр бууруулж Baa1 болгожээ. Панасоникийн бэлэн мөнгөний эх үүсвэр 3 сарын байдлаар 574.4 тэрбум иен байсан бол 9 сард 443.9 тэрбум иен болж буурчээ.
Алдсан байр суурь
Нэгэнтээ электрон барааны зах зээлд ноёлогч байсан  Японы Сони, Шарп болон Панасоник компаниуд телевиз, гар утас, таблет компьютерын зах зээлийн байр сууриа Эппле, Самсунг болон ЛЖ компаниудад алджээ. Эдгээр Японы 3 компани өнгөрсөн жил дэлхийн телевизийн зах зээл 2004 оноос хойш анх удаа уналтанд орсон болон гадаад худалдаанаас үүдсэн иений ханшны уналтаас шалтгаалан 1.6 их наяд иений алдагдалд оржээ.
Хамгийн сүүлийн үеийн технологи эдгээр Японы 3 компанийн дэлхийд өрсөлдөх гол хүчин чадал байхаа нэгэнт больжээ. Хэрэглэгчид гадаад хэлбэр үзэмжээс илүү дотоод программ хангамж, үйлчилгээг илүүд үзэх болжээ. Сони телевизийн худалдаанаас 9 дэх жилдээ дарааллан алдагдал хүлээх төлөвтэй байгаа бол Панасоник сүүлийн 4 жил дарааллан алдагдалтай ажиллаж байна.  
“Энэ тодорхойгүй байдал Японы технологийн салбарт түгээмэл байна. Бид хэзээ муу мэдээлэлүүд дуусгавар болж сайхан цаг ирэхийг мэдэхгүй байна.” гэж дэлхий даяар 250 тэрбум еврогийн хөрөнгийг удирдан зохицуулдаг Япон дахь Аллианз Глобаль Хөрөнгө оруулалт компанийн хөрөнгө оруулалтын ерөнхий ажилтан Казүки Терао мэдэгджээ.
     Эх сурвалж: http://www.bloomberg.com/

No comments:

Post a Comment