Компанийн санхүүгийн тайланд тоотой хэрхэн ажиллахыг
мэдэх нь хувьцаанд хөрөнгө оруулагчдын хувьд чухал ур чадвар юм. Компанийн хөрөнгө оруулалтын чанарыг ойлгож мэдэхийн
тулд тайлан тэнцэл, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайланг гүнзгий сайн
боловсруулж, дүн шинжилгээ хийх нь хөрөнгө оруулалтын ухаалаг сонголт хийх
үндэс суурь болно. Гэсэн
хэдий ч санхүүгийн тайлангийн харилцан адилгүй байдал нь биднийг хувийн ба хувь
нийлүүлсэн санхүүд анхаарлаа хандуулахаас өмнө юун түрүүнд санхүүгийн
тайлангийн тодорхой ерөнхий шинж чанаруудтай танил болохыг шаардаж байна. Энэ
өгүүллэгт санхүүгийн тайлан юуг санал болгодог вэ, өөрийн ашиг сонирхлын тулд
хэрхэн ашиглах вэ гэдгийг бид харуулна.
Давтлага: Санхүүгийн тайлангийн гүнзгий дүн
шинжилгээ
1. Санхүүгийн
тайлан нь дүнгийн хавтгай
Дэлхий дахинаа сая сая хувь хөрөнгө оруулагчид байдаг.
Эдгээр хөрөнгө оруулагчдын ихэнх хувь нь өөрсдийн хөрөнгө оруулалтынхаа төлөө
сонголтын хэрэгсэл болгож хамтын хөрөнгө оруулалтын санг сонгодог. Маш их хувь
нь мөн хувьцаанд шууд хөрөнгө оруулалт хийдэг. Хянамгай хөрөнгө оруулалт нь хүчирхэг тайлан тэнцэл, тогтвортой
орлого, эерэг мөнгөн гүйлгээтэй чанартай компанийг хайж олохыг биднээс
шаарддаг.
Та өөрөө бие даан хийсэн ч хөрөнгө
оруулалтын мэргэжилтний зааварчилгаанд найдсан ч санхүүгийн тайлангийн тодорхой
суурь дүн шинжилгээг хийх чадварт суралцах нь тун ач холбогдолтой. Энэ нь
зөвхөн экспертүүдийн хийдэг зүйл биш гэдэг нь тодорхой. 30 гаруй жилийн өмнө
Robert Follet хэмээх бизнесмен "Бизнест амжилтыг хэрхэн хадгалах
вэ" гэдэг нэртэй номыг 1987 онд бичжээ. Түүний зарчмын гол зүйл нь бизнест
амжилтыг доллар-аар хадгална, дүнгийн хавтгай нь санхүүгийн
тайлан юм гэдэг асуудал байлаа. Тэрээр “Ихэнх хүмүүс бизнесийн амжилтыг
хадгалах гэдгийг ойлгодоггүй. Тэд ашиг, мөнгөн хөрөнгө, мөнгөн гүйлгээ, хөрөнгө
оруулалтын ногдол ашигтай хольж андуурдаг” гэдгийг хүлээн
зөвшөөрчээ.
Өнөөдөр ихэнх хөрөнгө оруулагчид, ялангуяа санхүүгийн тайланд хөрөнгө
оруулах эсэхийг тодорхойлох дээр тулаад ирэхээр үүнтэй ижил зүйлийг хэлж болно.
Гэвч үүнээс эмээх хэрэггүй, үүнийг зохицуулж болно. Michael C.
Thomsett “Суурь дүн шинжилгээг төгс эзэмших нь” (1998) хэмээх номонд хэлснээр
“Wall Street юм уу ямар ч төрөлжсөн аж үйлдвэрлэлд агуу нууц гэж үгүй.
Санхүүгийн ертөнцөд ойлгогдомгүй маш цогц, нийлмэл зүйл их бага байдаг. Зарчим
нь тэдний нэрийн илэрхийлж байгаа шиг энгийн харьцангуй ойлгомжтой байдаг.
Санхүүгийн мэдээллийг төвөгтэй болгодог цорын ганц хүчин зүйл нь мэргэжлийн
хэл, статистикийн нийлмэл дүн шинжилгээ, нийлмэл томьёонууд бөгөөд энэ
нь шууд яриа шиг мэдээллийг сайн дамжуулж чаддаггүй.” (Нэмэлт мэдээллийг авахыг
хүсвэл Суурь дүн
шинжилгээний танилцуулга, суурь ойлголтууд нь юу вэ? гэдгээс
лавлана уу.)
2. Санхүүгийн ямар тайланг ашиглах вэ?
Хөрөнгө оруулах зорилгоор дүн шинжилгээ
хийх үед ашиглах санхүүгийн тайлангууд нь тайлан тэнцэл, орлогын тайлан, мөнгөн
гүйлгээний тайлан зэрэг болно. Хувьцаа эзэмшигчдийн өмч, хуримтлагдсан ашгийн
тайлан тун ховор танилцуулагдах ба мэдэхэд сайхан зүйлийг агуулдаг ч гэсэн
эгзэгтэй бус мэдээлэл байдаг тул санхүүгийн шинжээч нар ашигладаггүй. Анхаарах
нь: ихэнх хөрөнгө оруулагчид зөвхөн орлогын тайлан, тайлан тэнцлийг анхаарах
хандлагатай байдаг. Тиймээс мөнгөн гүйлгээний тайланг хоёрдугаар байранд тавьдаг. Энэ бол алдаа юм. Одооноос
мөнгөн гүйлгээний тайлан нь дүн шинжилгээний эгзэгтэй чухал мэдээний санг
агуулдаг гэдгийг сэтгэлдээ байнга санаж яв. (илүү судлахыг хүсвэл Тайлан тэнцлийг
унших нь, Орлогын тайланг ойлгох нь, Мөнгөн гүйлгээний чухал зүйл зэргээс
харна уу)
3. Тооны цаана юу байдаг вэ?
Компаний санхүүгийн тоо нь бодит үйл явдлуудыг
тусгадаг. Хэрэв та чухал шаардлагатай тоон мэдээллийн цаадах суурь бодит
байдлыг төсөөлж чадвал хөрөнгө оруулалтын дүн шинжилгээнээс урган гарах эдгээр
тоо ба санхүүгийн харьцаа/үзүүлэлтүүдийг ойлгоход хялбар. Тухайлбал: тоотой
зууралдахын өмнө компани юу хийдэг вэ, компаний бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээ, үйл
ажиллагаа явуулдаг аж үйлдвэрлэлийн талаар ойлголттой байх гэсэн үг.
4. Санхүүгийн
тайлангийн харилцан адилгүй байдал
Санхүүгийн тайланг нэгэн хэв маягт цутгасан юм шиг байна
гэж бүү бод. Санхүүгийн тайлангийн тухай олон ном, өгүүллэгүүдэд бүгдэд тохирох
нэг хэмжээ гэсэн хандлагыг авч үздэг. Туршлага багатай хөрөнгө оруулагч нь
санхүүгийн танилцуулга нь гол чиглэлээс хазайсан буюу “хэв шинжит” хэмээн
нэрлэгдэх компанитай таарах үедээ төөрөлддөг. Бизнесийн үйл ажиллагааны олон
хэлбэр нь санхүүгийн тайланг харилцан адилгүй болоход хүргэдэг гэдгийг л сана.
Тайлан тэнцлийн хувьд яг ийм байдаг бөгөөд харин орлого ба мөнгөн гүйлгээний
тайлангийн хувьд энэ үзэгдэлд харьцангуй бага өртдөг.
5. Санхүүгийн
мэргэжлийн хэлийг ойлгох сорилт
Санхүүгийн тайлангийн нэршлийн нийцтэй стандартчилал
дутагдалтай байдгаас санхүүгийн тайланд оруулсан мэдээг ойлгоход төөрөгдөл
үүсдэг. Энэ нөхцөл байдал нь хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа хүмүүсийг
төөрөгдүүлдэг. Энэ асуудал
нь ойрын ирээдүйд өөрчлөгдөнө гэсэн бага зэргийн найдвар байгаа ч санхүүгийн
сайн толь бичиг тус болно.
6. Тайлан
тооцоо нь шинжлэх ухаан бус урлаг
Санхүүгийн тайланд тусгагдсан компаний санхүүгийн байдлын танилцуулгад
менежментийн урьдчилсан тооцоо, үнэлгээ нөлөөлсөн байдаг. Хамгийн сайнаар авч үзбэл, менежмент нь үнэнч шударга, илэн далангүй
байдаг бол гадны аудиторууд шаардсан, хатуу чанга, харилцан
буулт хийхгүй байх чанартай байдаг. Нөхцөл байдал ямар ч байсан, тайлан
тооцооны үйл ажиллагаанд тодорхой бус байдал байсан хэдий ч хянамгай хөрөнгө
оруулагч нь санхүүгийн тайлангийн дүн шинжилгээний хувьд мэдэх эрмэлзэлтэй, үл
итгэсэн хандлагыг агуулах ёстой. (Үүнтэй холбоотой зүйлийг Хувьцаат компаний нийтлэлийг
уншихаа бүү март, Зүүлтийг хэрхэн унших вэ- 2 дугаар хэсэг: Тайлан тооцооны эрсдлийн үнэлгээ-г
үзнэ үү.)
7. Тайлан тооцооны хоёр түлхүүр конвенци
Санхүүгийн тайлан бэлтгэхэд Тайлан
тооцооны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд (GAAP)-ыг ашигладаг. Тайлан тооцооны эдгээр ойлголт, нөхцөлүүдийн нийлбэр тоо нь агуу их. Хөрөнгө оруулагчдын
хувьд эдгээр конвенцуудаас дор хаяж түүхэн
өртөг, тооцон хамаатууллын арга гэсэн
хоёр суурь ойлголтыг мэдэх нь хамгийн чухал. GAAP-ийн дагуу үндсэн
хөрөнгө нь худалдан авсан үнэ (түүхэн өртөг)-ээр тооцогддог ба энэ нь одоогийн
зах зээлийн өртгөөс мэдэгдэхүйц ялгаатай байна. Жилийн орлогыг бараа ба
үйлчилгээ хүргэгдсэн үед, зардлыг гүйцэтгэл хийгдсэн үед тооцно. Ерөнхийдөө энэ
байдал нь бэлэн мөнгөний бодит баримт ба зарлагатай дүйцэхгүй, тийм учраас
мөнгөн гүйлгээ маш чухал болдог юм.
8. Санхүүгийн бус тайлангийн мэдээлэл
Эдийн засаг, аж үйлдвэрлэл, өрсөлдөөнт
байдал, зах зээлийн хүчин төгөлдөр байдал, технологийн өөрчлөлт, менежмент ба
ажиллах хүчний чанар зэрэг нь компанийн санхүүгийн тайланд шууд тусгагддаггүй.
Хөрөнгө оруулагч нар санхүүгийн тайланг шинжлэх нь нэг зүйл, гэсэн хэдий ч
томоохон хөрөнгө оруулалтын тааврын бас нэг чухал хэсэг юм гэдгийг анхаарах
хэрэгтэй.
9. Санхүүгийн
харьцаа ба үзүүлэлт
Санхүүгийн тайлангийн абсолют тоо нь
хөрөнгө оруулалтын дүн шинжилгээнд өчүүхэн үнэ цэнэтэй ба эдгээр тоог компанийн санхүүгийн гүйцэтгэл, нөхцөл байдлыг үнэлэх
гүнзгий агуулгатай харьцаанд шилжүүлэх ёстой. Үр дүнд нь гарсан харьцаа, үзүүлэлт
нь чиг хандлагыг тодорхойлох урт хугацааны үеийг харуулна. Энэ үед бүгдэд
тохирох нэг хэмжээ гэсэн хам шинжийг анхаарах ёстой. Үнэлгээг өгөх санхүүгийн
хэмжигдэхүүнүүд нь аж үйлдвэрлэл, компанийн хэмжээ, хөгжлийн түвшингээс хамааран харилцан адилгүй байна.
10. Санхүүгийн
тайлангийн зөвлөмж
Санхүүгийн тайлангийн тоонууд нь зохицуулах
удирдлагаас шаарддаг зөвлөмжөөр хангахад бэрхшээлтэй. Компанийн санхүүгийн нөхцөл, гүйцэтгэлийг зөв
үнэлэхэд санхүүгийн тайлангийн зөвлөмжийг ойлгох нь чухал гэдэгтэй мэргэжлийн
дүн шинжээч нар санал нийлдэг. Санхүүгийн тайлангийн талаар аудиторууд
“Дагалдах зөвлөмж нь санхүүгийн тайлангийн салшгүй нэг хэсэг” гэсэн байдаг.
Эдгээр зөвлөмж зааврыг чухал авч үзэх хэрэгтэй. (Илүү дэлгэрэнгүйг Зүүлт:
Нарийн бичиглэлийг уншиж эхэлье –ээс үзнэ үү)
11. Аудиторын тайлан
Хянамгай хөрөнгө оруулагч нь нийтийн дунд
худалдаа явуулах эрхтэй компаниудаас шаарддаг санхүүгийн аудитын тайлантай компанид л хөрөнгө оруулах ёстой. Компанийн санхүүг ухахын өмнө хийх ёстой эхний зүйл
нь аудиторын тайланг унших юм. “Цэвэр санаа бодол” нь нэвтрэх ногоон гэрлийг
танд өгдөг. Өгсөн үнэлгээ нь сайн ч байж болно, муу ч байж болно. Муу байвал
танд цааш үзэх шаардлагагүй байж болно.
12. Санхүүгийн нэгтгэсэн тайлан
Санхүүгийн тайлан дахь "нэгтгэсэн"
гэдэг үг нь ерөнхийдөө нэгтгэсэн тайлан тэнцэл гэсэн үг. Эцэг компанийн нэгтгэл ба
түүний давуу эзэмшигч (50%-аас илүүг
эзэмшдэг эсвэл "үр дүнтэй хяналт") охин компаниуд гэдэг нь тусдаа
хуулийн этгээдүүд нэгдмэл үйл ажиллагаа явуулахыг эдийн засгийн нэг нэгж юм.
Таамаглал нь нэг этгээдийн нэгтгэсэн нэг тайлан байх нь өөр өөр этгээдийн
салангид тайлан байхаас илүү ач холбогдолтой.
Дүгнэлт
Энэ тойм дахь санхүүгийн тайлангийн хэтийн төлөв нь
уншигч нарт том зураглалыг өгөх зорилготой. Анхлан хөрөнгө оруулагч нар
сэтгэлдээ үүнийг тунгаан, компанийн санхүүд нөлөөлөх хөрөнгө оруулалтын чанарыг ойлгох аналитик дэлгэрэнгүй суралцахад
илүү сайн бэлтгэгдэнэ.
Dictionary:
cash flow statement мөнгөн
гүйлгээний тайлан
Scorecards дүнгийн
хавтгай, карт
Return
investment хөрөнгө
оруулалтын ногдол ашиг
mutual
fund хамтын
хөрөнгө оруулалтын сан
prudent хянамгай
asset мөнгөн
хөрөнгө
retained
earning хуримтлагдсан
ашиг
accrual
accounting тооцон хамаатууллын арга
Орчуулсан: Ганди
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.)