Бүх цаг үеийн
шилдэг 20 хөрөнгө оруулагч
John (Jack) Bogle
Jack Bogle нь 1951онд эдийн засгийн мэргэжлээр Princeton их сургуулийг төгссөн. Тэрээр сурч байх хугацаандаа хамтын хөрөнгө оруулалтын сангийн талаар судлан, түүнийгээ төгсөх жилдээ эрдмийн зэргийнхээ сэдэв болгож хамтын хөрөнгө оруулалтын сангийн үндсэн схем болгож танилцуулсан.
Тэрээр 1951-1974 оны хооронд Wellington Management компанид санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа бизнесийн хөрөнгө оруулалтын менежментээр суралцсан ба сүүлийн жилүүддээ Vanguard-ыг үндэслэн байгуулан CEO /гүйцэтгэх захирал/ - аар ажиллан 1999оноос эхлэн энэ компаний хамгийн идэвхитэй буюу чухал үүрэгт ажил болох Ерөнхий захирлаар ажиллаж эхэлжээ.
1929 онд New Jersey, Montclair-т төрсөн.
Харилцаа холбоо
- Wellington Management Company
- Vanguard Group, Inc.
- Vanguard Group's Bogle Financial Markets Research Center. / Vanguard Group-ийн Bogle санхүүгийн зах зээл судалгааны төв/
Хамгийн алдартай
Bogle Vanguard Group буюу хамтарсан
хөрөнгө оруулалттай компанийг 1974онд байгуулсан ба энэ нь түүнийг дэлхийн хамгийн
шилдэг бөгөөд хамгийн их хүндэтгэл хүлээсэн хөрөнгө оруулагч болоход хүргэсэн юм.
Bogle “Хаалттай хамтын сан”-г үүсгэсэн /энэ нь арилжаанд ороход буюу худалдан авалт
хийхэд ямарч зардалгүй, бүх мөнгө таны хөрөнгө оруулалтанд зарцуулагдана гэсэн үг
юм. Жишээлбэл та 1,000,000₮ -ний худалдан авалт хийхэд бүх мөнгө тань санхүүжилтэнд орох болно./ ба
сая сая хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын хамгийн бага зардалтайгаараа
тэргүүлдэг. Тэрээр 1976 онд тэргүүлэгч 500-н байгууллагын анхны индексийн санг
байгуулан танилцуулсан. 1999 онд Fortune сэтгүүлд Bogle-ийг ХХ-р зууны “Хөрөнгө
оруулалтын аварга” гэж нэрлэж
байжээ.
Хувийн намтар
Jack Bogle нь 1951онд эдийн засгийн мэргэжлээр Princeton их сургуулийг төгссөн. Тэрээр сурч байх хугацаандаа
хамтын хөрөнгө оруулалтын сангийн талаар судлан, түүнийгээ төгсөх жилдээ
эрдмийн зэргийнхээ сэдэв болгож хамтын хөрөнгө оруулалтын сангийн үндсэн схем
болгож танилцуулсан.
Тэрээр 1951-1974 оны хооронд Wellington Management компанид санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа
бизнесийн хөрөнгө оруулалтын менежментээр суралцсан ба сүүлийн жилүүддээ Vanguard-ыг үндэслэн байгуулан CEO /гүйцэтгэх захирал/ - аар ажиллан
1999оноос эхлэн энэ компаний хамгийн идэвхитэй буюу чухал үүрэгт ажил болох
Ерөнхий захирлаар ажиллаж эхэлжээ.
Bogle нь Vanguard-ийн санхүүгийн зах зээл судалгааны төвийн
захирлын хувьд тэрээр хөрөнгө оруулалтын асуудлын талаар болон өргөн хүрээнд
хүлээн зөвшөөрөгдөх хамтын сангийн салбар дахь санаа зовоосон асуудлуудын
талаар шүүмжүүдийг үргэлжлүүлэн бичсээр байсан.
“Vanguard-ын туршилт: John
Bogle-ийн хамтын хөрөнгө оруулалтын салбарын өөрчлөлт” /1996/-д намтарч Robert Slater нь Bogle-ийн амьдралын талаар
тодорхойлохдоо: “тэрээр хөрөнгө оруулагчдын сонирхолд хамгийн их
анхаарлаа хандуулдаг ба хөрөнгө оруулалтын салбарын бодит байдалд бүтээлч
шүүмжлэл өгдөг бөгөөд хамтын сангийн бага зардал, үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйл
ажиллагааны төлөө тууштай тэмцэгч юм ” гэсэн байдаг.
Хөрөнгө оруулалтын хэв
маяг
Энгийнээр хэлбэл Jack Bogle-ийн хөрөнгө оруулалтын философи нь зах зээлийг
гартаа барьж ашигтай болох хүртэл хамгаалах ба хамтын хөрөнгийн найдвартай
суурь индексүүдийг ашигласнаар хаалттай, бага зардалтай, бага эргэлттэй ба
түүнчлэн зах зээлийн таамаглалыг харгалзан хөрөнгө оруулах явдал юм. Тэрээр
хувиараа хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтаа тараан байршуулахдаа дараах
зүйлсэд анхаарлаа хандуудах хэрэгтэй гэж зөвлөдөг.
· Хөрөнгө оруулалтын байнгын тогтвортой байдал
· Хамгийн бага хөрөнгө оруулалт – зардал ба өртгөөс
хамаарна
· Урт хугацааны хөрөнгө оруулалтанд үр ашигтай байх
· Оновчтой дүгнэлтэнд хамааралтай байгаа эсэх мөн
хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын үйл явцад сэтгэлийн хөдлөлөөс зайлсхийх
· Бүх нийтийн хөрөнгө оруулалтын индексүүдээс хувиараа
хөрөнгө оруулагчид өөрт тохирсон стратегийг хэрэглэх
Шилдэг хувьцаа арилжаалагч Jim Cramer Bogle-ийн хөрөнгө оруулалтын хэв маягийн талаар хамгийн сүүлд
өгсөн ярилцлагандаа “ Хувьцаа сонгосон
бүх цаг хугацааны дараагаар хөрөнгө оруулалтын индексийн талаар би Bogle - тай маргалдахаас илүүтэйгээр
санал нийлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон.” гэжээ.
Хэвлэлүүд
- “Bogle хөрөнгө оруулалтын хамтын санд” бичсэн John C. Bongle /1994/
- “Хөрөнгө оруулалтын хамтын сангийн ерөнхий бодлого: Ухаалаг хөрөнгө оруулагчдын шинэ үүрэг хариуцлага” бичсэн John C. Bongle /1999/
- “John Bongle хөрөнгө оруулалтанд: Анхны 50-н жил” бичсэн John C. Bongle /2000/
- “Хөрөнгө оруулалтын ерөнхий ойлголтын бяцхан ном: Ямар ч эрсдэлгүй шударга хуваарилалтын цорын ганц зам бол хувьцааны зах зээлийн эргэлт юм.” Бичсэн John C. Bongle /2007/
- “Vanguard-ийн туршилт: Хамтын хөрөнгө оруулалтын санг бүхэлд нь өөрчлөх John Bongle-ийн эрэл” бичсэн Robert Slater /1996/
Bongle-ийн ишлэлүүдээс:
“Цаг бол чиний найз, түргэн зан бол
чиний дайсан.”
“Хэрвээ чамд хувьцааны зах зээлд 20%-ийг алдана
гэсэн аймшигтай төсөөлөл байвал, чи
энэ зах зээлд оролцох хэрэггүй.”
“Шагналыг уулын орой гэж үзвэл уулын
бэл нь эрсдэл юм.”
No comments:
Post a Comment