Хаана: Гол төлөв Силикон-ы хөндий
Оргил үеээсээ доод хязгаар хүртэлх алдагдлын хувь: Насдак өөрийн үнэ цэнээ 70 хувиар буюу 5046.11-с 1114.11 болгож алдсан.
Оргил үеээсээ доод хязгаар хүртэлх алдагдлын хувь: Насдак өөрийн үнэ цэнээ 70 хувиар буюу 5046.11-с 1114.11 болгож алдсан.
Тойм: Бүх асуудлуудад
хариулахад амнаас гардаг “дотком” хэмээх үг бий болохоос өмнөх 10 жилд
Интернетийг АНУ-ийн цэргийн арми бий болгосон ба тэд хэр их хүн интернет
хэрэглэхийг хүсэх байсныг маш доогуур үнэлж байжээ. Интернет худалдааны
зориулалтаар 1955 онд 18 сая орчим хэрэглэгчтэй анхлан ашиглагдах болжээ. Хэрэглээний
энэхүү өсөлт нь ашиглагддаггүй байсан Олон улсын зах зээлийг нээж өгсөн юм.
Удалгүй, наймаачид “шинэ эдийн засаг” дахь сэргэлтийг бараг л хянаж чаддаг
болжээ.
Наяад оны эхэн үеийн АНУ болон 17-р зууны Англи
хоёрынхтой адил үзэгдэлтэй компаниуд тулгараад байв. Хөрөнгө оруулагчид хатуу
бизнес төлөвлөгөөнөөс илүү том санааг хүсч байв. Сүлжээ, шинэ парадигм,
мэдээллийн технологи, интернет, хэрэглэгч-удирдлагатай усан завь, тохируулсан
Вэб-ийн туршлага гэх мэт олон нууц үгүүд нь хөрөнгө оруулагчид болон хэвлэл
мэдээллийн хэрэгслээр дүүрэх болжээ. Хөрөнгө оруулагчид бизнес төлөвлөгөөг нь
харахгүйгээр шинэ санаа болгоныг хулгайлж байв. Тухайлбал, компани хэр
хугацааны дараагаас ашгаа өгч эхлэхийг хүртэл сонирхдоггүй байв.
Мэдээж үүнд асуудал байсан. Энэхүү хөөсрөлтийн эхний хагалалтыг
компаниуд өөрсдөө хийсэн. Олон газрууд их хэмжээний алдагдалд орж өөрсдийн
санал болгосон хугацааны дотор бүхэлдээ хаалгаа барьж байв. Сидиконайр 4 сая
долларын хөрөнгийг алдаж буцаад эцэг эхийнхээ гражжийн дээврийн өрөө рүү
очсон. 1999 онд, 457 IPO хийсэн ба үүний ихэнх нь интернет болон технологитой холбоотой байв. 457
IPO-н
117-гийнх нь арилжааны эхний өдөр хувьцааны үнэ 2 дахин өсч байсан. 2001 онд IPO-н тоо нь 76 болон
буурч, тэдгээрийн альных нь ч хувьцааны үнэ эхний өдрөө хоёр дахин өсөөгүй юм.
Доткомын энэхүү тэсрэлт хэт хурдан байсан нь шалтгаан байсан хэмээн яригддаг.
Эх сурвалж: investopedia.com
No comments:
Post a Comment