Хэзээ: 1989 - Одоог хүртэл
Хаана: Азийн
зүүн урд хэсгээр ба
гол төлөв Японд
Оргил үеээсээ доод хязгаар хүртэлх алдагдлын хувь: 63.5% as of 2003
Оргил үеээсээ доод хязгаар хүртэлх алдагдлын хувь: 63.5% as of 2003
Тойм: Япончууд
нь Америкчуудын зах зээлийн эдийн засгийг баримтлаж эхлэсэн ба түүнийгээ
хөгжүүлэх гайхалтай чадвартай. Гэвч Япон улс нь АНУ-н түүхэн дэх хямралуудаас
том хямралтай тулгарсан юм.
Никкей-ийн хямрал хүчээ авч,
“баавгай” зах зээл сэргэлтийн бүх шинж тэмдгийг үгүй хийж байв. Энэ бүхэн
1980-д оны “бух” зах зээлтэй хамт эхэлсэн.
Японы эдийн засаг дайн болон атомын
бөмбөгөөс хойшхи удаан хугацааны сэргэлтийн дараа маш их хүчийг олж авсан. Зүүн
өмнөд Азийн эдийн засаг, зогсоож боломгүй эдийн засгийн хүчтэй хавсарсан нь Япон яг л Кейрэцү-ийн
өө сэвгүй гүйцэтгэлийг бүтээсэн мэт санагдаж байжээ. Japan Inc. гэх үг нь
Японы эдийн засаг, бизнес, засгийн газар хэрхэн холбогддогийг тайлбарлахын тулд
зохиогдсон байна. Дэлхий дахины бизнес эрхлэгчид Япон энэхүү их амжилтыг хэрхэн
олж авч байгааг мэдүүлэхээр төлөөлөгчдөө илгээж байжээ. Жинхэнэ бизнесийн
ертөнцөд, Япончууд аялагчид, туршуулынхаа орчимд үйлдвэр барьж байсан юм. Удалгүй,
Азийн эдийн засаг 1987 онд хямралд өртсөн хөрөнгө оруулагчдын сонголтын бас
нэгэн хувилбар болсон юм.
1955-с 1990 оны хооронд Японы газрын үнэ 70 дахин, хувьцааны
үнэ 100 дахин өссөн юм. Арилжаа худалдаа нь үндэсний тоглоом болж Япончууд
1920-д оны Америкчуудаас илүү сохор, өөртөө итгэлтэйгээр эдгээр зах зээл рүү
үсрэн орж байсан юм. Наяад оны үеэр Токиогийн
томоохон үйлдвэрүүд нь Америкийн түншүүдээс илүү үнэ цэнэтэй болж, Японы
гольфийн курс Австралийн биржийн хувьцаанаас илүү үнэ цэнэтэй болсон юм.
Хөрөнгө оруулагчид Японы зах зээлийн
хөөсөрч байна гэдгийг ухаарах хэрэгтэй байсан боловч тэд Японы засгийн газар
болон бизнэс эрхлэгчдийн хоорондын хуйвалдаан энэхүү өсөлтийг үүрд үргэлжлүүлнэ
гэдэгт итгэж байсан юм. Гэтэл урвуу өсөлт нь мөнхөрч газар эзэмшигч пүүсүүд Америкийн
хөрөнгө худалдан авахад оруулж байсан хөрөнгийн хувьцаагаа худалдаж авахын тулд
өөрсдийн газраа бүртгэлийн үнээр нь зарж байв. Яг Ромын эзэнт гүрний сэргэн мандал адил Японы сэргэн
мандалт нь улс төр, бизнесийн орчинд тарж эхэлсэн авилга нь энэхүү уналтын
шалтгаан гэдгийг баталсан.
Хүүгийн өсөлтөөр бий болсон үл хөдлөх хөрөнгө, хувьцааны
өндөр өсөлтийг зогсоох болон үүсээд буй хавдрыг тайрч хаяхыг хичээж байсан. Харамсалтай нь энэ нь засгийн газрын хүсч байсан шиг үр дүнд хүрч чадаагүй юм. Үүний
оронд энэ нь Никкей индексийг 30 000 оноогоор буулгасан юм.
1987 он программын худалдааны мөсөн уулыг ил гаргасны
дараа хэмжилт нь биелэлээ олсон
боловч Азийн хөөсрөлтийн хагарал Америкийн эдийн засгийг бараг л сүйтгэсэн юм. Бид энэ бүх хямралаас нэг зүйл сурч мэдлээ. Энэ нь “Хүн
төрөлхтөн аливаа зүйлийг жижиг жижиг нөлөөгөөр олон давталттайгаар хийдэг бол,
компьютер нэг удаад л их хэмжээний сүйрэл авчирч чаддаг.”
Эх сурвалж: investopedia.com
No comments:
Post a Comment