Хуудас

04 February 2013

Томоохон зах зээлийн уналтууд – Алтанзул ба Булцуун Галзуурал


Томоохон зах зээлийн уналтууд – Алтанзул ба Булцуун Галзуурал
Хэзээ: 1634-1637
Хаана: Голланд

Оргил хэсэгээс төсгөл хүртэлх зах зээлийн уналтын хэмжээ: Үүнийг тооцоолоход их хэцүү, гэвч бидний хэлж чадах зүйл бол зах зээлийн оргил үедээ нэг алтанзул цэцэгийг бүхэл бүтэн эдлэн газарын үнээр худалдаалах боломжтой байсан бол төгсгөл үедээ энгийн нэг булцуутай тэнцэх үнэтэй болсон юм.


Агуулга: 1593 онд алтанзул цэцэг нь Туркээс худалдагдаж Голланд улсад орж иржээ. Уг цэцэгийн шинэлэг байдал нь түүнийг эрэлт хэрэгцээтэй болгосон төдийгүй энэ шалтгаанаар өндөр үнэтэй байлаа. Хэсэг хугацааны дараа, алтанзул цэцэг нь мөхлийн бус мозайк нэрээрээ танигдсан вируст өртсөн бөгөөд тэрхүү вирус нь уг цэцэгийг тэр чигээр нь устагаагүй боловч дэлбээн дээр нь “дөл” үүсгэн өөрчилсөн байна. Энэ нь уг онцгой цэцгийн ховор хомс байдлыг ихэсгэж байлаа. Ийм байдлаар нэрлэгдсэн үнээсээ өндөр үнээр борлогдож байсан алтанзул цэцэгийн үнэ вирусээс үүсэлтэй өөрчлөлтийн үнэлгээний дагуу өсөж эхэллээ. Бүх хүмүүс голдуу хязгаар үгүй мэт сэтгэгдэл төрүүлж бүй алтанзул цэцгийн зах зээлд тоглон булцуугаар худалдаа явуулж байлаа. 

Жинхэнэ булцуу худалдан авагч нар нэмэлт ханган нийлүүлэлтийг дуусган, ховор хомс байдал болон эрэлт хэрэгцээг өсгөн ургацын улиралд зориулж нөөцөө бэлдэж эхэллээ. Удалгүй, үнэ маш хурдацтай өндөр өссөн бөгөөд хүмүүс алтан зул цэцгийн булцууг нэмж авахийн тулд газар, хадгаламж гээд л зарж үрж болох бүгдийг л үрэн таран хийж байлаа. Маш олон голландчууд өөрт бүй энэхүү нөөцийг заяагүй гадаадуудад зарснаар маш их ашиг олно гэдэгт итгэсээр байлаа. Ямартай ч, алтанзул цэцгийн үнэ ганцхан сарын дотор 20 дахин өссөн байлаа.

Эдгээр үнэ нь уг цэцгийн жинхэнэ үнэ цэнийн үнэн зөв тусгал нь болж чаддаггүй байсныг хэлэх нь илүүц биз. Маш олон зах зээлийн хөөсрөлтийн үед тохиолддогтой адил зарим хэрсүү хүмүүс зарж ашиг олох бодолтой байсан байна. Хүн болгон зархыг хүсч бүгд зарж чадахгүй байсантай холбогдон үнэ багассаар байлаа. Хүмүүсийн сандрал, алдагдлыг ч үл хайхран зарах эрмэлзэлээс болж үнэ хурдацтай унаж эхлэв.

Наймаачид гэрээгээ нөхөн төлхөөс татгалзаж байсан бөгөөд хүмүүс өвс ургамалын төлөө гэр орноо зарсан гэдэгээ ухаарч эхлэв; сандрал үймээн самуун хаа сайгүй тархаж байв. Засгийн газар оролцож гэрээний 10% ийг буцаан олгохыг санал болгосноор уг хямралыг зогсоох гэж оролсон боловч зах зээлийн байдал улам дордож нөхөн төлөх нь боломжгүй болов. Энэ бүх зүйлээс хохихол амсаалгүй үлдсэн хүн үгүй. Эрт гарснаар ашиг олж чадсан хүмүүс хүртэл энэ хямралаас болж зовж байв.

Алтанзул цэцгийн галзуурал голландчуудыг хэсэг хугацаанд дамлан үйлдэгдэх хөрөнгө оруулалтын талаар маш эргэлзээтэй үлдээсэн юм. Одоо хөрөнгө оруулагч нар ирээдүйгээ дэнчин тавихаас илүү зүгээр л хэсэг зуур зогсоод цэцгсийг үнэрлэх нь зөв болохыг ойлгосон. 

Орчуулсан: А. Индра
Эх сурвалж: www.investopedia.com

No comments:

Post a Comment