Хуудас

10 February 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Bill Miller


Miller Washington хотын Lee их сургуулийг 1972 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн.Дараагаар нь J. E. Bakerкомпанид санхүүгийн хянагчаар ажилд орсон. Тэрээр 1981 болон 2007 онд Legg Mason Капитал Менежмент компанид захирал болон хөрөнгө оруулалтын багцын ахлагчаар ажилласан. Мөн тэрээр Santa Fe институтийн даргаар ажилдаг бөгөөд комплекс системийн томьёоны талаарх судалгааны ахлахаар ажилладаг.
1950 онд Хойд Carolina Laurinburg хотод төрсөн.
Харилцаа холбоо:
 J.E. Baker Компани
Legg Mason Capital Management
Santa Fe Institute.
Хамгийн алдартай:
Bill Miller түүний удирдлаган доор байдаг Legg Mason Value Trust(LMVTX) сангийн багцын менежерээр ажилдаг ба хамтын хөрөнгийн сангийн түүхэнд хамгийн удаан хугацаанд тэргүүлж байна.1991 оноос 2005 оны хооронд S&P 500 индексийг сангийн нийт эрэлтээрээ давсан ба дараагийн 15 жилд ч мөн тэргүүлэх төлөвлөгөөтэй байна. Miller-ийн сан 1990-оноос 2006  хүртэл 750 сая долларыг 20 тэрбум доллар болгож чадсан юм.
Хувийн намтар:
Miller Washington хотын Lee их сургуулийг 1972 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн.Дараагаар нь J. E. Bakerкомпанид санхүүгийн хянагчаар ажилд орсон. Тэрээр 1981 болон 2007 онд Legg Mason Капитал Менежмент компанид захирал болон хөрөнгө оруулалтын багцын ахлагчаар ажилласан. Мөн тэрээр Santa Fe институтийн даргаар ажилдаг бөгөөд комплекс системийн томьёоны талаарх судалгааны ахлахаар ажилладаг.
Хөрөнгө оруулалтын хэв маяг
Fortune Сэтгүүлийн редактор  Andy Serwer2006 оны 11 сарын нийтлэлдээ Bill Miller-ийн Хөрөнгө оруулалтын хэв маягийн талаар тэмдэглэхдээ: Дээд зэргийн өрсөлдөөнтэй маш их өгөөжтэй хувьцаа сонголтын ертөнцөд түүний хийснийг хийнэ гэдэг боломжгүй. Миллер 10 жилийг  чөлөөтэй сэтгэж , илүү хичээнгүй суралцахын тулд зарцуулсан ба тэр өөрийнхөө мөн чанарыг олоход 1 алхам ойртож чадсан юм.
Өдрийн нэг центийн хувьцаа
Bill Miller хөрөнгө оруулагчийн үнэ цэнийг тодорхойлж чаддаг ба түүний  энэ тодорхойлолтонд  зарим уламжлагдсан хөрөнгө оруулагчдыг бага зэрэг үгүйсгэж байсан. Miller бүх хувьцаанд өөрийн гэсэн онцлог үнэ цэнэ байдагт итгэдэг. Хувиараа хөрөнгө оруулагчид Miller-н Legg Mason Value Trust сангийн 15 жилийн амжилтууд болон түүний хөрөнгө оруулалтын зарчмаас суралцдаг.
Түүний амжилтанд 2 хүчин зүйл нөлөөлдөг ба үүнд: Багцын хөрөнгө оруулалт болоод нууцлалын шинжилгээ. 2006 оны 4 улиралд захидалдаа Bill Miller энэ 2 хүчин зүйл хэрхэн хэрэгждэг талаар тайлбарлахдаа:
Үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэдэг нь жинхэнэ үнэ цэнэ гэж юу вэ? Гэдгийг чухалчилдаг бөгөөд, учир нь гэвэл зарим хувьцаануудыг харахад нэрлэсэн үнэ өндөртэй байдаг боловч арилжааны тоо багасахад үнэ нь унадаг талтай. Заримдаа үнэтэй хувьцаа үнэ цэнэтэй , хямдхан хувьцаа нь их борлуулалттай байдаг ч гэж үздэг.
Үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэдэг жинхэнэ үнэ цэнийг л илэрхийлдэг байх ёстой. Энэ нь заавал үнэтэй байх албагүй ба жишээлбэл хувьцааны үнэ унахад энэ хувьцаа ямар ч үнэ цэнэгүй боллоо гэсэн үг биш юм. Заримдаа өсөлт нь удаан бөгөөд хямд хувьцаанууд үнэ цэнэ ихтэй байх тохиолдол ч байдаг. Хамгийн гол өөрөөсөө асуух ёстой асуулт бол үнэ нь өсч байгаа хувьцаа бус жинхэнэ үнэ цэнэтэй хувьцаа хаана байгаа вэ? юм.
Бид багцад хөрөнгө оруулахдаа олон талын хүчин зүйлсийг харгалзан үздэг. Бидэнд өөр өөрийн гэсэн бусдаас ялгарах үндсэн хүчин зүйлүүдтэй холимог компаниуд байдаг. Мөн бидэнд үр ашгийн харьцаа нь их ч бага ч компаниуд бий. Ихэнх хөрөнгө оруулагчид олон янзын үнэ цэнийн хүчин зүйлсүүдэд анхаарлаа хандуулах хандлагатай байдаг ба үүнд уламжлагдсан үнэ цэнийг эрхэмлэгчид бага үнэлгээтэй бүлэг хувьцааг сонирхдог бол, залуу хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээг илүүд үздэг байсан. Энэ үйл явдал 1990-ээд оны дундуур буюу бидний нэгэн давуу тал болсон олон төрлийн шинэлэг хүчин зүйлүүдтэй багцыг бүтээхэд болсон юм. Бидэнд үр ашгийн харьцаа нь их ч бага ч компаниуд байдаг нь ижилхэн шалтгаантай. Бид олон төрлийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулагчидтай ажилладаг ба тэд үнэхээр хувьцаануудын шинжилгээнүүдээс хамгийн үнэтэйг нь хайж олвол хэзээд хөрөнгө оруулахад бэлэн байдаг. Тэдний ихэнх нь бодит байдал дээр дүгнэлт хийдэг, харин зарим нь тэгдэггүй. Бид зөвийг олох гэж хугацаа уртасгавал, хувьцаа эзэмшигч болон үйлчлүүлэгчдэдээ ашиг өгөх болно.
Хэвлэлүүд:
"The Man Who Beats The S&P: Investing With Bill Miller" by Janet Lowe (2002)
Ишлэл:
Би шинжээч нартаа компаний талаар өнгөрсөн үеийн мэдээллийн 100% төсөөлөл чамд байвал, ирээдүйн хувьцааны үнэлгээ 100%  чамаас шалтгаална гэж үргэлж сануулдаг.

 “Профессоруудынхэлдэг шиг зах зээл боломжит мэдээллийг харуулдаг. Гэхдээ яаг л нөлөөт тольнууд биеийн жинг зөв харуулдаггүйтэй адил зах зээл үргэлж мэдээллийг нарийвчилж харуулдаггүй. Ихэвчлэн муу байхад тэд дэндүү гутранги үзэлтэй , сайн байхад дэндүү өөдрөг үзэлтэй болдог

Бидний туршиж үзэх гэж байгаа зүйл бол бусдын хийж буй алдаан дээр тулгуурлан өөрсөддөө давуу тал болгох явдал юм. Учир нь ихэнхдээ тэд хэт богино хугацаанд зүг чигээ олох , эсвэл хуурамч үйлдэл, эсвэл үйл явдлыг хэт өндрөөр үнэлдэг.


 Нийтлэл орчуулсан: Г.Баасанбат
Эх сурвалж:   investopedia.com

No comments:

Post a Comment