Ральф Уонгер нь 1933 онд АНУ-ын Чикаго хотод төрсөн. Тэрээр Acorn Fund-д ахлах менежерээр
ажиллаж байх хугацаандаа хувьцаа эзэмшигчиддээ ухаалаг, өргөн цар хүрээ бүхий
захидлыг улирал тутам илгээдэг байснаараа ихээхэн алдартай болсон.
Товч намтар:
Уонгер бакалавр болон
магистрын зэргээ Массачусеттсийн технологийн их сургуульд хамгаалан 1955 онд
төгссөн байна. Тэрээр ажлын гараагаа даатгалын бизнесээс эхлэн улмаар хөрөнгө
оруулалтын карьераа 1960 онд “Harris
Associates” хэмээх хөрөнгө оруулалтын компанид үнэт цаасны шинжээч болон багцын
менежерээр ажиллан эхлүүлсэн байна.
Үүний дараагаар 1977 оноос Acorn Fund-ын багцын менежер болон ерөнхийлөгчөөр
2003 он хүртэл тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Энэ хугацаанд S&P 500 индекс жил бүр 12.1%-р
өсч, Acorn жилийн 16.3%-н ашиг олж байжээ.
Хөрөнгө оруулалтын хэв маяг:
Уонгерийн Acorn-д мөрдөж байсан хөрөнгө оруулалтын хэв мяг
нь тун энгийн: Макро
эдийн засгийн хандлагаас ашиг хүртэж болохуйц санхүүгийн давуу талтай,
чадварлаг менежерүүдтэй, эрхэлж буй бизнес нь тодорхой байх жижиг компаний урт
хугацаат эзэмшигч байх. Тэрээр онцлон хэлэхдээ “ Хэрвээ та найдвартай байдлыг чухалчилж 5-10 ба
түүнээс олон жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг хүсч байвал ирээдүйг бүрхэх өтгөн мананг арилгах цорын
ганц арга нь урт хугацааны хандлагыг тодорхойлох явдал юм” гэжээ.
Уонгерыг хөрөнгө оруулалтын мэдээллийн идэвхитэй хэрэглэгч байсан гэж
тэмдэглэсэн байдаг. Тэрээр хөрөнгө оруулах гэж буй компаниа үнэлэхдээ дараах
зүйлсийг шалгуур болгодог байжээ:
· ·
Компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний
зах зээл нь өсөлттэй байх
·
Компаний зах зээлд эзлэх
хувь нь давамгайлагч байх үзүүлэлт
·
Онцгой менежмент
·
Эрхэлж буй бизнес нь
ойлгомжтой байх
·
Компаний маркетингийн
чадварын үзүүлэлт
·
Хэрэглэгчийн үйлчилгээний
өндөр түвшин
·
Компаниас их хувьавах
боломж
·
Сайн тайлан баланс
·
Үнэ анхаарал татахуйц
байх ёстой
- "Арслангийн нутаг дах тахь" – Ральф
Уонгер, Эверэтт Маттлин(1999)
Уонгер “чиний компани
сайн ч хувьцаа чинь муу байж болно” гэж өөртөө байнга сануулдаг байсан гэж хэлж
байжээ.
Хэвлэл
Онч үгс
"Анхаарал татахуйц хөрөнгө оруулалын хамрах хүрээ нь 5 болон түүнээс дээш жилийн турш үргэлжлэх таатай шинж чанаруудтай байх ёстой."
"Боломж бол чиний 30 жилийн өмнө хийгээд амжилтад хүрсэн зүйлийг дахин хэрэгжихээргүй болгон өөрчилсөн зүйлс юм. Миний бодлоор жижиг компаниуд дээр төвлөрсөнөөр чи дараагийн давалгааг барьж авах боломжоо дээшлүүлэх болно."
"Хэрвээ чи өөрийгөө болон хэн нэгнийг хөрөнгийн зах зээлийн ирээдүйг таамагладаг системтэй гэдэгт итгэдэг бол чи өөрийгөө тэнэг байдалд оруулах болно.”
"Аж үйлдвэрийн
хувьсгал эхэлснээс хойш ухрах буюу технологийн компанид өөрт нь хөрөнгө
оруулахаас илүүтэй шинэ технологиос ашиг олох компанид хөрөнгө оруулах нь илүү
ухаалаг стратеги болоод байна."
No comments:
Post a Comment