Хуудас

30 October 2012

Бонд гаргаснаар инфляци, зээлийн хүүг зохицуулах боломжтой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2013 оны төсөв, УИХ-аар батлагдсан 5 тэрбум төгрөгийн ам.доллартай тэнцэх үнэт цаасны тухай бодлого хэрхэн хэрэгжих талаар Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.










УИХ-аас бонд гаргах эрхийг өгсөн тул эхний ээлжинд гаргах 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ гэдгийг нарийвчлах шаардлагатай болоод байгаа юм. Одоогоор Засгийн газар 1,5 ам.доллартай тэнцэх бондыг гадаад зах зээлд арилжаалж, 1800 км хөндлөн төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, аж үйлдвэрийн паркийг байгуулах,  жижиг дунд үйлдвэрлэлд олгох зээлийн бодлогыг дэмжих, эрчим хүчний үйлдвэрүүдийг бий болгох үндсэн чиглэл рүү орох нь үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа юм. Энэ бондыг гаргаснаар улс оронд үүсээд байгаа инфляци, арилжааны банкны зээлийн хүү, валютын өсөлттэй холбоотой асуудлыг зохицуулж чадах юм гэж бүлгийн гишүүд үзлээ.

Ирэх оноос эхлэн улс орны эдийн засгийн өсөлтийг жигд хангах, үнийг тогтвортой барих Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монголбанкны мөнгөний бодлогод туссан инфляцийг нэг оронтой тоонд оруулах, арилжааны банкны зээлийн хүүг мөн нэг оронтой тоонд оруулахад 1,5 тэрбум ам. долларын бонд чухал үүргээ гүйцэтгэх юм. Ирэх оны төсөвтэй уялдуулан үнэ тогтворжуулах тухай асуудлыг ярилцсан байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ардчилсан нам бодлогыг барьж ажиллах нь чухал байна гэж тус бүлгийн хуралдаанаас үзжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хүндэтгэлтэй хандах ёстой гэж үзэв.

Эх сурвалж: News.gogo.mn

No comments:

Post a Comment