Хуудас

27 October 2012

НЬЮ-ЙОРКИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ/10.15-10.21/





6 сараас хойшхи хамгийн уналттай өдөр 10 сарын 17


CNNMoney-аас 10 сарын 19-ыг Wall Streetд энэ оны 6 сараас хойшхи хөрөнгө оруулагчдийг сандараасан хамгийн их уналттай байсан өдрөөр онцоллоо. Мөн энэ өдөр S&P 500 1.6%-иар , Dow Jones Industrial average 205 буюу 1,5% буурчээ. NASDAQ-ын 2,2%-ийн бууралт нь хамгийн өндөр бууралт байсан талаар мэдээлжээ.
• Энэ өдөр McDonald’s (MCD, Fortune 500), General Electric (GE, Fortune 500) ийн ашиг
буурна гэсэн таагүй мэдээллээр эхэлсэн юм. Энэ тухай LEK Securities-ийн арилжааны
хэлтсийн тэргүүн Frank Davis “Одоогийн байдлаар орлогын хэмжээ нь маш урам
хугармаар байна” гэжээ. Бидэнд хүмүүс үнэлгээг биш шинжилгээг сонирхож байгаа
талаар мэдээлэл их байна. NASDAQ 1.2%-иар буурч байтал S&P 500 болон Dow ашгийг
0.3%-аар нөхөв. Энэ мэдээлэл Баасан гарагаар дуусалгүй үүний дараагаар Microsoft
(MSFT, Fortune 500) Google (GOOG, Fortune 500)-г богино хугацаанд унана гэсэн
таамаглалын үр дүнг мэдээлсэн. Микрософтын хөрөнгийн чадамжийн шинжээчид
гуравдугаар улирлын ашгийг нийтдээ 0.04 хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь 2009
оны гуравдугаар улирлаас хойшхи таамглалуудаас хамгийн бага өсөлттэй улирал
болсон байна.

• 10-р сарын 20нд Dow-ийн индекс түүхэндээ нэг өдөрт хамгийн их буюу 22,6%
хэмжээтэй унасан Хар Даваа гарагын 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болсон
юм.

• Үл хөдлөх хөрөнгийн үндэсний нийгэмлэгээс 9-р сарын үл хөдлөх хөрөнгийн худалдаа
4,75 сая долларт хүрсэн талаар мэдээлсэн. Энэ нь өмнөх сард 4,83 байсан ба энэ нь
жилийн эхэнтэй харьцуулбал 11%-иар өсчээ.

• Америкаас гадна , Европийн холбоо банкны уналтаас сэргийлэхийн тулд 2013 онд
Европ дахь банкны хяналтын байгууллагыг байгуулахаар санал нэгдсэн байна. Энэ
баасан гарагт Европийн хувьцаанууд уналттай хаагдан Британийн FTSE 100 0,3%-аар ,
Германийн DAX 0,8%-аар , Францын CAC 40 1.1%-аар буурсан үзүүлэлтүүд гарчээ.

• Chipotle унах төлөвтэй байна. Chipotle Mexican Grill (CMG)-ийн уналт 15%-аас давсны
дараа компаны 3р улиралын ашиг өснө гэсэн таамаглалаас зөрж байгаа талаар
мэдээлсэн.

• Доллар , Евро , Иен өссөн боловч Британийн паунд харин эсрэгээрээ бууралттай
байлаа.

• Газрын тос баррель тутамд 2.05$-оор буурч 90.05$ болсон ба унци алт 20.70$-оор буурч
1,724.00$ болсон байна.

• Мөн Пүрэв гарагт Америкийн эрдэнэсийн сан 1.83%-аас 1.77% болж буурсан байна.
Эх сурвалж:http:www.money.cnn.com

No comments:

Post a Comment