Хуудас

27 October 2012

Америкийн эдийн засгийн 7 хоногийн тойм/10.22-10.28/

· Энэ долоо хоног   McDonald’s компанийн энэ оны 3-р улиралийн цэвэр ашиг хүлээгдэж байсанаас 3,5%-аар, хувьцааны үнэ нь 2,5%-аар тус тус буурсан гэх мэдээлэлээр эхэллээ.



·            Харин Yahoo! компанийн 3-р улиралийн цэвэр ашиг өмнө жилийнхтэй харьцуулхад 10,6 дахин нэмэгдсэн бөгөөд хувьцааны үнэ 5,7%-аар өссөн үзүүлэлттэй байна.
·            2 дахь өдрийн Dow Jones-ийн уналт 6 сараас хойшхи хамгийн их хувьтай буюу 1,82% байлаа. Мөн S&P сүүлийн 7 долоо хоногт хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна.
·            Ажилгүй иргэдийн тоо 23 мянгаар багасаж 369 мянга болсон байна. Эдийн засагчид энэхүү үзүүлэлийг 370 мянга хүртэл буурна хэмээн таамаглаж байгаа юм байна.
·            Америкийн томоохон гурван компанийн нэг болох ConocoPhillips-ийн 3-р улиралийн цэвэр ашиг өмнө жилийнхтэй харьцуулхад 818 сая доллараар буурсан байна.
·            Facebook компанийн хувьцаа 24-ны өдөр 19%-аар өссөн бөгөөд нэгж хувьцааны үнэ 23$ болсон байна. Үүнийг 23ны өдөр тус компаниас гаргасан улиралын тайлантай холбогдуулж үзэж байгаа юм.
·            Apple компанийн цэвэр ашиг 29%-аар өсч 8,2 тэрбум болсон байна.
·            Amazon компани 274 сая долларын алдагдалтай ажиллажээ.
·            АНУ-ийн ДНБ 2%-аар өссөн байна. Мэргэжилтэнүүдийн таамаглаж байсан өсөлтийн хэмжээ нь 1,8%  байсан байна. PCE Core (Personal Consumption Expenditures, Excluding Food & Energy) индекс нь 1,3%-аар өссөн байна. Мөн Америкийн ДНБ-ийн 70%-ийг эзэлдэг хэрэглээний зардал нь 3-р улиралд 2%-аар өссөн байна.
·            Энэ долоо хоногт Евро, Песо унасан байсан бол Иен өссөн байна.


No comments:

Post a Comment