Хуудас

27 October 2012

Азийн хөрөнгийн зах зээлийн тойм /7.15-7.21/

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл 
дээр Азийн хувьцаанууд энэ сарын хамгийн 
их өсөлттэй байлаа
АНУ-ын жижиглэн худалдаа болон үйлдвэрлэлийн салбарын бууралт болон Хятадын эдийн засгийн тогтворжилтын талаарх мэдээлэл нь Азийн хувьцаа болон бүс нутгийн бэнчмаркийн индекс энэ сарын хамгийн их хэмжээний өсөлтийг авчирлаа.
Вал-Март зэрэг жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд хүүхдийн тоглоом болон хувцас нийлүүлдэг Ли & Фунг компанийн хувьцаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 8.5 % өсчээ. Зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том зээлдүүлэгч Хятадын Худалдаа, Үйлдвэрлэлийн банк өнгөрсөн 9 сард Хятадын жижиглэнгийн худалдаа болон экспортын өсөлтийн үрээр хувьцаа нь 2.8% өссөн байна. Японы 3 дахь том гар утасны компани Софтбанк 20.1 тэрбум ам.доллараар Спринт Некстел корпрацийг худалдан авахаар болсноо зарласны дараа хувьцаа нь 7.3 % өсчээ.

MSCI Asia Pacific Index (MXAP) энэ 7 хоногт 2.3 %-иар өсөж 123.55 болсон нь 9 сарын 14-ий өдрөөс хойшхи анхны өсөлт юм.  “Бид тогтворжилтын шинж тэмдэгийг харж байгаа бөгөөд үүнээс үндэслэн АНУ-ын эдийн засаг урагшилж байгааг мэдэрч байна” гэж Хонг Конгийн IG Investment Ltd.-ийг 1.5 тэрбум ам.доллароо удирдахад тусласан портфолио менежер Тим Леионг мэдэгджээ.

Иений ханшны уналт
Японы Никкей 225 (Nikkei 225 Stock Average (NKY)) өнгөрсөн оны 12 сараас хойш хамгийн ихээр буюу энэ 7 хоногт 5.5 % өсөж, иенийн ам.доллартай харьцах ханш суларсан бөгөөд энэ нь Японы экспортлогч нарын ашгийг нэмэгдүүлж байгаа юм.
Өмнөд Солонгосын Коспи индекс 0.6 % өсчээ. Австралийн S&P/ASX 200 индекс 1.9 % , Хонг Конгийн Ханг Сенг индекс 2 % , Хятадын Шанхайн нийлмэл индекс 1.1 % тус тус өссөн байна.
Азийн бэнчмарк дундажаас 13.1 дахин их ашигтай арилжаалагдсан бол Standard & Poor’s 500 Index дундажаас 13.7 дахин их, Стокс Европ 600 индекс дундажаас 12.2 дахин үнэтэй арилжаалагдсан байна.

Боломжит уналт
“Би одоо эдийн засагт байгаа хөдөлгөгч хүчүүдийш мэдэрч байна. Бид боломжит уналтын үед ирээд байна. Гэвч асуудал бол бид Хятадаас бусад оронд хэрэглэж болох сэргээн босголтыг харж байна.” Гэж  Сиднейд байрлах Paradice Investment Management Pty компанийн 6.5 тэрбум ам.долларыг удирдахад тусласан портполио менежер Матт Риордан өгүүлжээ.
Том зах зээлээрээ АНУ-д алдартай Ли & Фунгийн хувьцаа 8.5 % өсөж 12.96 Хонг Конг доллар болжээ. Худалдааны 67 %-ийг АНУ-тай хийдэг барилгын материалын нийлүүлэгч Жеймс Хардие Индастриесын хувьцаа 5.5 % өссөн байна.  Зах зээлийн үнэ цэнээр дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч  Тоёото мотор компанийн хувьцаа 7 % өсөж 3140 иен болжээ.
Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжиж байна гэж ерөнхий сайд Вен Жибао 10-р сарын 17-нд Шинхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Засгийн газар жилийн төлөвлөгөө биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаа бөгөөд эдийн засаг эерэг өөрчлөлтүүдийг харуулж байна гэж Вен мэдэгджээ. Тус улсын экспорт, жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн өсөллттэй байхад  ДНБ-ий өсөлт 3-р улиралд удаашран 7.4 % болжээ.
Хятадын үндэсний хамгийн том банк ICBC хувьцаа 2.8 % өсөж 5.1 Хонг Конг доллар болсон байна.  Мөн Хятадын хөдөө аж ахуйн банкны хувьцаа 2.2 % өсөж 3.29 Хонг Конг доллар болжээ.  Хятадын үндэсний хамгийн том үл хөдлөх хөрөнгийн China Overseas Land & Investment Ltd хувьцаа 4.6 % өсөж 20.25 Хонг Конг доллар болжээ.

Испани үнэлгээ
Моодигийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ Испанийн хөрөнгө оруулалтын үнэлгээг хэвээр үлдээсний дараа Европт бизнес эрхэлдэг компаниуд өргөжин тэлжээ. Испани хөрөнгө оруулалтын доогуур үнэлгээ авсан Кипр, Поругаль, Ирланд, Грек улсуудын эгнээнд нэгдэхээс аврагдаж чадлаа.

Зах зээлийн үнэлгээгээр Европын хамгийн том зээлдүүлэгч HSBC Holdings хувьцааны ханш 3.2 % өсөж 76.55 Хонг Конг доллар болжээ. Европын зах зээл худалдааны 31 % эзэлдэг, дэлхийн тэргүүний камер үйлдвэрлэгч Canon Inc. хувьцаа 7.8 % өсөж 2649 иен болжээ.
“Хэрэв Испани уг үнэлгээгээ тогтвортой хадгэлж чадвал эрсдэл одооноос ашиг болон хувирах болно”  гэж Японы 3дагч том зээлдүүлэгч  Mizuho Trust & Banking Co. банкны ахлах стратегич Такерү Огихара мэдэгджээ.

Воодсайд, Софтбанк
Австралийн 2-р том газрын тос боловсруулагч  Woodside Petroleum Ltd. Бүтээгдэхүүнээ нэмэгдүүлснээр түүний хувьцаа 5.2 % өсөж 35.98 Австрали доллар болжээ.
Софтбанк 20.1 тэрбум ам.доллараар Спринт Некстел корпорацийг 20.1 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсноо зарласны дараа хувьцаа нь 7.3 % өсчээ.
Японы хамгийн том холбоо харилцааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч NEC Corp-ийн жилийн эхний хагасын үйл ажиллагааны ашиг төлөвлөснөөс 47 дахин их байснаас шалтгаалж хувьцааны ханш 9.6 % өсөж 137 иен болсон байна.

Хуьцааны ханш унасан компаниудаас Лаклан Мурдокын удирддаг Австралийн телевиз Ten Network Holdings Ltd хувьцаа 28 центээс 24 цент болж хамгийн бага түвшинд хүрчээ. Уг компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд ТУЗ уг компанийг худалдахаар шийдэж байгаа гэж Champ Private Equity мэдэгджээ.

No comments:

Post a Comment