Грекийн эдийн засаг
3 жилийн өмнө яг энэ өдрөөс европын улсууд ээлийн зардал нь тэнгэрт хадсан, зах зээл нь хэт томорсон, хязгаарласан багцыг 4 дахин нугалсан хэмжээний еврогийн дутагдалд орон сул дорой болсон.
Гэвч “Европын Холбооны Улсын Олон Улсын Мөнгөний
Сан” тэрбумын төсөвийн зардлыг бууруулж хямралыг арилгахыг оролдсон ч,
одоогийг Грекийн нөхцөл аюултай хэвээр байна.
Европын холбооны 27 улсын удирдагчид цуглаж, дээд
хэмжээний хурал хийн, европд болж буй санхүүгийн хямрал болон грекийн
өнгөрсөнд ямар байсан болон одоо ямар байгаа талаар дүгнэлт хийн, хүснэгтлэхийг
оролдсон.
Өсөлт: Хямралаас өмнө Грек аль хэдийн мээ мэдээтэй
байсан байна. Өсөлт нь тогтворжиж /тогтсон гэдэг нь сайн утгаараа биш,
байрнаасаа хөдлөхөө больсон гэдэг утга илэрхийлнэ/, ахуйн хэрэглээний нийт
бүтээгдэхүүн 2008 он гэхэд 0,2 хувиар бууржээ. Дараа жил -3,1% болтлоо
дорджээ. Өнгөрсөн жил энэ нь бүр 7,1% болтлоо буурсан.
2013 оны төсвийн тодотгол 3,8%-иар хумигдана гэж
таамаглаж байгаа боловч бодит тоо үүнээс ч доогуур гэж тооцоологдож байгаа
бөгөөд эдийн засаг 4,2-р буурна гэж үзэж байна.
Ажилгүйдэл: Ажилгүйдэлд үзүүлэх нөлөө цочирдом болж
ирсэн. 7,7%-с огцом дээш өссөн. 8 сар гэхэд ажилгүйдэл 25% хүрсэн. Хүн амын
1/4 нь ажилгүй болсон нь Грекийн гэр бүлүүдийг хүндхэн байдалд оруулж байна.
Өр: Засгийн газрын өр аль хэдийн 129,4%-д хүрсэн ба
өнгөрсөн жилийн сүүлчээр 165,3% болтлоо хөөрөгдсөн.
|
No comments:
Post a Comment