СЭТГЭШГҮЙ БИРЖ 2013 FAQs
Өглөө, өдрийн захиалга гэж юу вэ?
Захиалга авах
|
Захиалга авах цаг
|
Биржүүд
|
Өглөөний захиалга
|
9:00 – 13:00
|
Нью-Йорк, Торонто, Лондон, Nasdaq
|
Өдрийн захиалга
|
14:30 – 17:00
|
Австрали, Солонгос, Токио
|
Хөрөнгийн биржүүд
|
Улаанбаатарын цагаар
|
|
Нээлт
|
Хаалт
|
|
Нью-Йоркийн хөрөнгийн бирж
|
22:30
|
5:00
|
Торонтогийн хөрөнгийн бирж
|
22:30
|
5:00
|
Лондонгийн хөрөнгийн бирж
|
16:00
|
00:30
|
Австралийн хөрөнгийн бирж
|
7:50
|
14:12
|
Солонгосын хөрөнгийн бирж
|
8:30
|
14:00
|
Токиогийн хөрөнгийн бирж
|
8:00
|
14:00
|
Өглөөний захиалгад
та Нью-Йорк, Торонто, Лондон, Nasdaq-ийн биржид бүртгэлтэй хувьцаанаас худалдан авах, зарах
боломжтой. Эдгээр биржүүд нь Монголын цагаар шөнө арилжаа нь явагддаг бөгөөд
өглөө 9 цагт захиалга авч эхлэхэд өмнөх оройны хаалтын ханшаар тооцон таны
захиалгыг биелүүлнэ.
Өдрийн захиалгад та
Авсртали, Солонгос, Токиогийн биржид бүртгэлтэй хувьцаануудаас худалдан авах,
зарах боломжтой. Эдгээр биржүүд нь Монголын цагаар өдөр арилжаа нь явагддаг тул
өдөр 2:30-аас захиалга авч эхлэхэд тухайн өдрийн хаалтын ханшаар тооцон таны
захиалгыг биелүүлнэ.
Өглөө захиалга хийж амжаагүй бол өдөр өгч болох уу?
Болно. Өглөөний
захиалгад та Нью-Йорк, Торонто, Лондон, Nasdaq-ийн биржид бүртгэлтэй хувьцаанаас худалдан авах, зарах
боломжтой бөгөөд энэхүү биржүүдэд бүртгэлтэй хувьцаанууд нь маргааш өглөөний
захиалгыг хүртэл ханш нь өөрчлөгдөхгүй тул та брокер хандан нөхөж өгч болно.
Хаанаас компаниудын талаар мэдээлэл авч болох вэ?
Мэдээлэл авах
боломжтой сайтууд:
Finance.yahoo.com
www.google.com/finance эдгээр сайтуудад ороод тухайн компаний симболыг Get quotes
хэсэгт бичихэд таны хайсан компани гарч ирэх болно. Гарч
ирсэн хуудсанд хайсан компаний тань бүх л мэдээ, мэдээлэл, санхүүгийн
үзүүлэлтүүд байх болно.
Валютын ханш ямар хэрэгтэй вэ?
Валют
|
Ханш
|
AUD/USD
|
1.01
|
GBP/USD
|
1.56
|
USD/CAD
|
1.004
|
USD/KRW
|
1146.97
|
USD/JPY
|
96.52
|
Тэмцээнд өгөгдсөн
12 компани дэлхийн томоохон 7 өөр биржид бүртгэлтэй. Та Bloomberg,
yahoo зэрэг сайтуудаас мэдээлэл
харахад таны хайсан хувьцаануудын ханш өөр өөрийн орон нутгийн валютаар
илэрхийлэгдсэн байдаг. Мөн таны манай брокерт нээлгэсэн данс зөвхөн
ам.доллараар гүйлгээ хийдэг. Тиймээс тэдгээр олон төрлийн валютыг ам.доллар руу
шилжүүлэх хэрэг гарч ирэх нь мэдээж. Гэхдээ оролцогчдод хялбар байх үүднээс бид
ханшийг шинэчлэхдээ тухайн орон нутгийн валютаас гадна ам.доллар руу шилжүүлсэн
ханшийг давхар гаргаж байгаа билээ.
Хамгийн багадаа 8 гүйлгээ буюу захиалга хийсэн байх ёстой
Та хэрвээ нэг
захиалга өгөхдөө 3 төрлийн хувьцаанаас худалдаж авсан бол үүнийг 1 удаагийн
захиалга гэж тооцно. Мөн дараагийн удаа 2 төрлийн хувьцаа зараад 1 төрлийн
хувьцаанаас худалдаж авсан бол бас л 1 удаагийн захиалгад тооцно.
No comments:
Post a Comment