Хуудас

04 March 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - John Neff


                                                                      John Neff

1931 онд Ohio мужийн Wauseon хотод төрсөн.
Харилцаа холбоо:   
National City Bank of Cleveland
Wellington Management Company

Хамгийн алдартай: Vanguard's Windsor Fund-д 31 жил (1964-1995) багцын менежерээр ажиллах хугацаанд John Neff-ийн дундаж жилийн нийт орлого нь 13,7% байсан бол S&P 500 Index–ийн энэхүү орлого нь 10,6% байсан аж. Тэрээр уг албан тушаалд байх хугацаандаа 22 удаа том зах зээлийн индексийг бут цохиж бусдыгаа манлайлж байлаа.
Тэрээр “шилдэгийн шилдэг мэргэжилтэн”-ээр тооцогддог байжээ, учир нь маш олон Fund manager үүд түүнд мөнгөө даатгаснаар найдвартай гарт орно гэж итгэдэг байв.

Хувийн намтар: Neff нь 1955 онд Toledo-н их сургуулийн Урлагийн ангийг онц дүнтэй төгсөв. Тэрээр National City Bank of Cleveland-д үнэт цаасны шинжээчээр ажиллаж байх 8 жилийн хугацаандаа Case Western Reserve их сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистр зэргээр суралцаж байжээ.
1964 онд John Wellington Management Co.-д Windsor, Gemini and Qualified Dividend funds-н багцын менежерээр ажилд оров. Гайхалтай хөрөнгө оруулалтын үр дүн ихтэй 30 гаран жилийн дараа 1995 онд тэрээр тэтгэвэрт гаржээ. Өөрийн хамтар болох “John Neff On Investing” номоо 2001 онд гаргасан байна.

Хөрөнгө оруулалтын хэв маяг: John Neff нь өөрийгөө үнэ цэнэд хөрөнгө оруулагч эсвэл хэвийн байдлаас гажих үед ашиг олдог хөрөнгө оруулагч гэж тодорхойлхоос илүү өөрийн арга барилаа “сайн компани, сайн салбарт, бага үнээр” хэмээн тодорхойлдог байжээ. Neff-йин хөрөнгө оруулалтын менежментийн амжилт түүний хөрөнгө оруулалтын стратегийн төрлүүдийг хэр их болохыг харуулдаг.
Neff багцын төвлөрүүлэлтийг диверсификациар хэрэгжүүлдэг байжээ. Тэрээр үнэ орлогийн харьцаа (P/E ratio) доогуур янз бүрийн хэмжээтэй хувьцаа оролддог байсан бөгөөд үүнийгээ “бага үнэ орлогийн харьцаатай хөрөнгө оруулалт” гэж нэрлэх болжээ. Neff хоёр хөрөнгө оруулалтын тактикд ихэд дуртай байв: муу мэдээ гарж хувьцаа үнэ нилээн их хэмжээгээр унасан үед авах, “шууд бус замаар” олны дунд нэр хүндээ олсон салбаруудыг худалдаж авах.
John Neff adrenaline market (эрсдэл ихтэй зах зээл)-д оролцохын эсрэг байр суурьтай байсан бөгөөд компаний бүрэн бүтэн байдал болон үр ашигтай байдлыг тодорхойлох зорилгоор уг компаний менежменттэй нь нүүр тулан “уулзах”-ыг илүүд үздэг байна. Зарим бие даасан хөрөнгө оруулагчид ийм төрлийн харилцаа холбоо бодит боломж биш юм, гэвч Neff-ийн нарийн суурь шинжилгээний арга барилыг ашигласанаар тус компаний менежрүүдтэй шууд уулзах боломжгүй байдлыг нөхөж хангалттай хэмжээний менежментийн биелүүлэтийн үзүүлэлтүүдийг гаргаж ирэх боломж нээгддэг.
2006 оны 7 сард John Neff-тэй өрнүүлсэн ярилцлагандаа Ryan Furman хэлэхдээ: “хамгийн агуу хөрөнгө оруулагчид номын хорхойтнууд байдаг”. John Neff тэдний нэг юм: “Тэрээр бүх Wall Street Journal-ийн хуулбаруудыг гэртээ амралтын өдрүүдийн дотор уншдаг байснаараа муу нэр зүүх болжээ” Furman-ний үгээр Neff Value Line-г ихэд шимтэн уншдаг байжээ. Хөрөнгө оруулагчид энэ хоёр хөрөнгө оруулалтын удирдамжийн эх үүсвэрүүдэд боломжоороо их анхаарал хандуулхад Neff шиг ухаалаг болход алхам алхамаар ойртоно.

Хэвлэлүүд:
John Neff On Investing" by John Neff and Steven L. Mintz (2001)

Ишлэлүүд:

“Өргөн дэлгэргэрээгүй зүйлийг хийх амар биш ч гэлээ энд л та мөнгө олно. Бусад болгоомжгүй хөрөнгө оруулагчдийн нүдээр муу харагдаж байгаа хувьцааг худалдан аваад тэдний жинхэнэ үнэ цэнэ танигдах хүртэл хүлээ.”
“Би хувьцааг үнэ хямдархаас нааш хэзээ ч авч байгаагүй.”
“Амжилттай хувьцаа танд хэзээ худалдахыг хэлж өгөхгүй. Баярхал мэдрэгдэж эхлэх үед худалдах цаг нь ирсэн байж болох юм.”

Орчуулсан: А. Индра
Эх үүсвэр: www.investopedia.com

No comments:

Post a Comment