Хувийн намтар
Philip Fisher-ийн амжилт 1928 онд Stanford Business School сургуулиасаа завсардаж San Francisco дахь Anglo-London банк-д үнэт цаас судлаачаар ажилд орсноос эхэлсэн юм. Тэрээр хөрөнгийн бирж-д ухаангүй сонирхолтой болж удалгүй өөрийн хөрөнгөөрөө Fisher & Company-г 1931онд байгуулсан юм. Тэр өөрийн компанийнхаа үйл ажиллагааг 1999онд 91 настайдаа огцрох хүртлээ удирдан,өөрийн үйлчлүүлэгчиддээ ер бусын хөрөнгө оруулалтын ашиг амжилтуудаар хариу барьж байсан.
Philip A. Fisher нь 1907онд San Francisco, California-д төрөн 2004онд нас барсан.
Philip A. Fisher нь 1907онд San Francisco, California-д төрөн 2004онд нас барсан.
Харилцаа холбоо
- Fisher & Company
Хамгийн алдартай
Philip Fisher нь
бүх цаг үеийн хамгийн их нөлөөтэй хөрөнгө оруулагчдын нэг юм. Түүний хөрөнгө
оруулалтын үзэл баримтлалын сонгодог онол нь “Энгийн
хувьцаа ба ер бусын ашиг” /1958/ ба үүнийг одоо хүртэл суралцагчид болон
хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд ашигласаар байна. Энэ нь New York Times –ийн шилдэг борлуулалттай номын жагсаалтанд орсон
хамгийн анхны хөрөнгө оруулалтын ном байсан юм.
Fisher-ийн
хүү Kenneth L. Fisher 2004оны 3 сарын 11-ний Forbes сэтгүүлд аавынхаа
талаар магтаалыг хэлэхдээ:
Хөрөнгө оруулалтын сургуульд
хувьцааны өсөлтийг үүсгэгч, санаачлагчдын дунд тэр магадгүй хамгийн сүүлд буюу
1929 онд алдартай болсон байх. Түүний амжилтын урт 74 жил гэвч тэр хувьцааны
сонголтонд илүү өөрөөр ханддаг байсан. Тэр аль хэдийн капитал болон ил далд аль
аль нөхцөлд азаа туршиж үзсэн, ерөнхий захиралуудад зөвлөгөө өгч тэдэнд зааж
сургадаг байсан. Тэр нөлөө бүхий нэгэн байсан. Арван жилийн турш, хөрөнгө
оруулалтын өрсөлдөөнд хүмүүжүүлэгч, удирдагч, зоригжуулагч минь
байсан жинхэнэ амьд жишээ Аав минь байсан гэжээ.
Хувийн намтар
Philip Fisher-ийн
амжилт 1928 онд Stanford Business School сургуулиасаа завсардаж San Francisco дахь Anglo-London банк-д үнэт
цаас судлаачаар ажилд орсноос эхэлсэн юм. Тэрээр хөрөнгийн бирж-д ухаангүй
сонирхолтой болж удалгүй өөрийн хөрөнгөөрөө Fisher & Company-г 1931онд байгуулсан юм. Тэр өөрийн
компанийнхаа үйл ажиллагааг 1999онд 91 настайдаа огцрох хүртлээ удирдан,өөрийн
үйлчлүүлэгчиддээ ер бусын хөрөнгө оруулалтын ашиг амжилтуудаар хариу барьж
байсан.
Гэсэн хэдий ч 50 жилийн өмнө Silicon
Valley нэрээр танигдсан мэргэжил дээшлүүлэх шинийг санаачлагч
компанид судалгаа хөгжлийн албыг хариуцан ажиллаж байсан. Тэрээр урт хугацаат
хөрөнгө оруулалтын талаар судалж, боломжийн үнээр ашигтай компаниудыг худалдаж
авахаар оролдож байсан. Тэрээр маш зожиг /ганцаардамал/ хүн байсан ба цөөн
хэдхэн ярилцлага өгсөн ба үйлчлүүлэгч нар нь түүнийг маш сонголт сайтай хүн гэж
хэлдэг байсан. Тэр 1958 онд анхныхаа номыг гаргах хүртлээ олон нийтэд тийм ч
танил болоогүй байсан юм.
Хөрөнгө оруулалтын хэв маяг
Fisher 70-аад
оноос хойш сайн удирдлага, чанарын өндөр өсөлттэй компаниудад хөрөнгө оруулж
урт хугацаан дахь мөнгөний зөв удирдлагаар шилдэг амжилтуудыг гаргаж байлаа.
Жишээлбэл тэрээр Motorola-ийн
хувьцааг 1955 онд худалдаж авсан ба 2004онд нас барах хүртлээ зараагүй юм.
Түүний хамгийн алдартай “Энгийн хувьцааг сонгоход анхаарах Арван таван
онцлог шинж” нь хоёр үндсэн
зүйлээс бүрдэнэ.
Үүнд: удирдлагын хэв маяг ба бизнесийн онцлог шинж.
- Удирдлагын хамгийн чухал чанарууд нь
шударга үнэнч байдал, консерватив нягтлан бодох бүртгэл, хэрэглэж болох байдал, урт хугацааны төлөв байдал, өөрчлөлтийн ил
тод байдал, маш сайн санхүүгийн хяналт, болон сайн ажилчдын бодлого
- Бизнесийн онцлог шинжийн хамгийн чухал
зүйлс нь компаний өсөлт хөгжилд чиглэсэн,өндөр ашиг, капиталын хөрөнгө
оруулалтанд ноогдох өндөр ашиг, сургалт хөгжлийн албаны дагаж мөрдөх зүйлс,
хамгийн сайн борлуулалтын байгууллага, тухайн салбар дахь байршил болон
бүтээгдэхүүн үйлчилгээний тэргүүлэх байдал зэрэг багтана.
Philip Fisher байгууллагын
бүх төрлийн мэдээллийг эрж хайдаг байсан. Харахад ойлгомжтой “цуу
яриа”, эсвэл “бизнесийн хов жив ”-ийг
хүртэл ашигладаг нь түүний техникийн сонголт байсан.
Тэр “Энгийн
хувьцаа ба ер бусын ашиг” гэсэн сэдвийг бүрэн утгаар нь тайлбарлахын
тулд нилээд зүтгэсэн. Тэр сүлжээ үүсгэхдээ хамгийн шилдэг нь байсан ба
тухайн компаний талаар бүх л холбоо тогтоож чадах хүмүүсээс бүх төрлийн
мэдээллийг авдаг байсан. Тэрээр компаний судалгаа бол жинхэнэ үнэ цэнэ-ийг тодорхойлох
арга гэж үздэг байсан.
Хэвлэлүүд
- “Энгийн хувьцаа ба ер бусын
ашиг” бичсэн Philip
A. Fisher /1958/
- “Хуучинсаг хөрөнгө оруулагчид сайн унтдаг” бичсэн Philip A. Fisher /1975/
- “Хөрөнгө оруулалтын хөгжлийн үндсэн зарчим” бичсэн Philip A. Fisher /1980/
Philip Fisher-ийн ишлэлүүдээс:
“Би олон тооны сайн хөрөнгө оруулалтыг биш цөөн хэдэн гайхамшигтайг л хүсч байна.”
“Би зургаан жилийн өмнө компаний борлуулах
хувьцааны талаар зөвлөмжийн ном уншиж байхдаа шоконд
орж байснаа санадаг. Энэ зөвлөмж ямарч урт хугацаат зарчимд
тулгуурлаагүй байсан юм. Яг үнэндээ, мөнгөний санг илүү ашигтай өөр газар хэрэглэж болох юм.”
“Би Philip
Fisher-ийн “Энгийн хувьцаа ба ер бусын ашиг”-ийг уншсаныхаа дараа түүнийг өндрөөр үнэлсэн. Би түүнтэй уулзахад түүний санаа бодолд итгэж эхэлсэн. Phil-ийн арга техникүүдийг хэрэглэснээр би бизнесийг
бүрэн гүйцэд ойлгосон........тэрээр мөн ухаалаг хөрөнгө оруулалтын нэг боломжийг
олгосон юм.”
/Warren Buffett/
No comments:
Post a Comment