Жорж Сорос нь 1930 онд Унгерын Будапешт хотод төрсөн. Тэрээр 1992 оны 9-р сарын “Хар лхагва
гариг” хэмээн алдаршсан тэр өдөр 10 тэрбум доллараар арилжаанд тоглон Их
Британы мөнгөн тэмдэгт фунтын ханшийг бууруулж 1 өдрийн дотор 1 тэрбум цаашлаад
2 тэрбум долларын ашиг олж байснаараа олон улсад нэр хүндтэй болсон байна.
Үүний үр дүнд түүнийг “Английн банкийг цөлмөгч” хэмээн хочлох болжээ. Сорос нь
мөн Quantum Fund-г/Квант сан/ үндэслэгчдийн нэг
бөгөөд түүний удирдлага дор энэ сан нь жилд 30 гаруй хувийн ашиг олдог байжээ. Мөн
тэрээр улс төр болоод сайн үйлс дэх идэвх зүтгэлээрээ дэлхий дахинаа алдартай
билээ.
Товч намтар:
Сорос 1947 онд Унгераас
Англируу яван Лондонгийн эдийн засгийн сургуулийг 1952 онд төгсөн Лондон дахь
нэгэн хөрөнгө оруулалтын банкинд дадлагажигч ажилтанаар оржээ. 1956 онд тэрээр
АНУ-руу цагаачлан 1959 он хүртэл F.M. Mayer-н Нью Йорк дахь компанид арбитрын арилжаалагчаар,
1959-1963 онд Wertheim & Co.-д
шинжээчээр, 1963-1973 онд Arnhold
& S. Bleichroeder-д дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан байна.
Сорос 1973 онд “Соросын сан”-гийн дэргэдэх хеж
санг /Hedge fund/ байгуулсан ба энэ нь өргөжин алдартай “Квант” сан болсон
байна. 20-иод жилийн туршид тэрээр энэхүү санг ажиллуулан жилийн 30-аас дээш
хувийн ашигтай байлгаж, 2 ч тохиолдолд жилийн 100-с дээш хувийн ашигтай байсан
нь тэмдэглэгджээ.
1980-аад оны сүүлээр Сорос “Квант” сангийнхаа
өдөр тутмын менежментийг хариуцахаа болин дэлхийн хамгийн баян хүний нэг гэдэг талаасаа
сайн үйлстэн болж өөрийн “Нээлттэй нийгэмлэг” сангаараа дамжуулан дэлхий нийтэд
их хэмжээний хандив өргөх болжээ.
Сүүлийн жилүүдэд Соросын хувьд улс төр нилээд
чухал байр суурь эзлэх болсон. Тэрээр АНУ-ын дэлхийн үйл явдал дахь үүрэг мөн
тулгамдаж буй асуудлууд, хүний эрх, улс төрийн эрх чөлөө, боловсрол гэсэн
сэдвүүдээр бичиж, лекц тавьж байжээ.
Сорост Оксфордын их сургуулиас хүндэт цол
олгохоор болж түүнээс өөрийг нь хэрхэн
тодорхойлох вэ гэж асуухад, “Би өөрийгөө санхүүгийн, сайн үйлсийн, философийн
худалдаачин гэж дуудуулмаар байна” гэж хэлжээ. Энэ өгүүлбэр дээр “үнэхээр
амжилттай” гэдэг үг нэмчихвэл түүний амьдралыг бүхэлд нь дүгнэж чадаж байгаа
юм.
Хөрөнгө оруулалтын хэв маяг:
Хөрөнгө оруулалтын хэв маяг:
Жорж
Сорос бэлэн бус эдийн засгийн хандлагыг хөрвүүлэн санхүүгийн өндөр хараат
байдалд оруулахдаа гаргууд төдийгүй бонд болон валютын зах зээл дээр алуурчин
гэгддэг байсан. Хөрөнгө оруулагчийн хувьд Сорос нь богино хугацааны арилжаалагч
байсан ба санхүүгийн зах зээлийн чиг хандлага дээр томоохон мөрий тавьдаг
байсан. Тэрээр санхүүгийн зах зээлийг эмх замбараагүй гэж тодорхойлбол хамгийн
оновчтой хэмээн үздэг. Үнэт цаас болоод валютын ханш нь хүмүүс эсвэл мэргэжлийн
болоод мэргэжлийн бус арилжаанд оролцогчид болох эдгээр хөрөнгийг худалдан авч,
зарж байдаг хүмүүсээс шалтгаалдаг. Эдгээр хүмүүс нь логикоор сэтгэхийн оронд
өөрсдийн сэтгэл хөдлөлдөө тулгуурлан тоглолт хийдэг хэмээн үздэг байжээ.
Мөн Сорос
зах зээлд оролцогчид нь бие биедээ дам нөлөөлж мал сүрэг мэт байдаг хэмээн
үздэг байжээ. Тэрээр хэлэхдээ ихэнх үед мал сүргээр хөдөлдөг байсан хэдий ч
үргэлж “алуур хийх” боломжийг хайж явсан гэж хэлсэн байна.
2000 онд
бүрэн тэтгэвэрт гарах үедээ Сорос 20-иод жилийг Квант сангаараа дамжуулан
бусдын тэрбум тэрбум доллараар арилжаа хийж
өөрийгөө болон тэдгээр хүмүүсийг баян чинээлэг болгосон билээ. Хэдийгээр
Сорос амьдралынхаа явцад алдаа гаргаж байсан ч цэвэр үр дүн нь түүнийг түүхэн
дэх хамгийн чинээлэг хөрөнгө оруулагчдын нэг болгосон юм.
Хэвлэл
- "The
Alchemy Of Finance" by George Soros (1988)
- "Soros On
Soros: Staying Ahead Of The Curve" by George Soros(1995)
- "Open
Society: Reforming Global Capitalism" by George Soros(2001)
- "The Bubble
Of American Supremacy: Correcting The Misuse Of American Power"by
George Soros(2003)
- "Soros: The
Life And Times Of A Messianic Billionaire" by Michael Kaufman(2002)
Ишлэл
"Чиний зөв, буруу эсэх нь чухал биш, гэвч зөв үедээ хэдийг олж байгаа ба буруу үедээ хэдийг алдаж байгаа нь чухал юм."
"Би амьтны төрөлх араншинд маш их итгэлтэй байдаг."
"Дүрмийн дагуу тоглох нь хүмүүсийн нийгмийн үр дагаврыг бодолцолгүйгээр хамгийн сайн хийж чадах зүйл юм. Гэтэл дүрмийг тогтоох үед хүмүүс өөрсдийн хувийн сонирхлоос илүүтэй нийгмийн үр дагаврыг бодож үзэх нь дээр юм."
"Жорж макро эдийн засгийн онолруу чиглэх бидний бодлыг нээж өгсөн ба АНУ-ын эдийн засаг дахь геополитикийн үйл явдлын утга учрыг ойлгуулан биднийг геополитикч болгосон." (Byron Wien, Morgan Stanley)
http://turkeymacedonia.files.wordpress.com/2010/06/george-soros-billionaire.jpeg
No comments:
Post a Comment