Хуудас

30 January 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Benjamin Graham


 Benjgamin Graham 1895 онд нэг настайдаа Англиас Америкт цагаачлалаар ирсэн. Тэрээр New York-н Brooklyn-д өссөн ба түүнийг 9 настай байхад нь аав өнгөрч, гэр бүл нь хүнд байдал орж арвич хямгач байх шаардлагатай болсон. Энэ үйл явдал нь Graham-г амьдралынх нь турш санхүүгийн найдвартай байдалд байх тухай бодоход хүргэжээ.

29 January 2013

Санхүүчдийн үзэх ёстой 5 кино



Хэрвээ та санхүү, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн салбаруудыг сонирхдог, судалдаг бол эдгээр кинонуудыг үзэхийг танд Сэтгэшгүй клуб зөвлөж байна. Удахгүй Монгол Улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн салбарыг авч явах таны цагийг хэмнээд бид шууд татаж авах линкүүдийг нь мөн орууллаа. Хэрвээ та torrent file татах програмтай бол бүр хялбар байх болно. Байхгүй бол дараах линкээр төвөггүйхэн татаж болох юм. Эдгээр линкүүдийг бүгдийг нь шалгаж үзсэн учраас таны цагийг огтхон ч дэмий үрэхгүй гэдгийг нэмж хэлье.

24 January 2013

BERKSHIRE HATHAWAY HEDGE FUND-ийн багц


            BERKSHIRE HATHAWAY HEDGE FUND
Бид өмнө нь дэлхийн шилдэг 20 хөрөнгө оруулагч гэсэн нийтлэл дээрээ Warren Buffet-ийн намтар амьдралын талаар оруулсан. Өнөөдөр түүний мэдэлд байдаг Berkshire Hathaway hedge fund-ийн хөрөнгө оруулалтын бүтцийг сонирхолтой байх болов уу гэсний үндсэн дээр орууллаа. Хэрвээ та гадаадын бирж дээр арилжаанд оролцдог мөн оролцохоор сониорхож буй бол дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч нар өөрсдийн хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөө хаана юунд хөрөнгө оруулалт хийж байгааг сонирхоод үзээрэй.

22 January 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Warren Buffet

Товчлол: Омаха-ийн зөнч гэдэг нэрээрээ олонд танигдсан бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй хувьцаат компани болох BERKSHIRE HATHAWAY (NYSE:BRK.A)-ийн ТУЗ-ийн дарга мөн гүйцэтгэх захирал. Түүнийг wall street-д яахын аргагүй хамгийн шилдэг хөрөнгө оруулагчдын тоонд оруулдаг байна. Түүний хөрөнгө нь 2008 оны хямралаар нэлээд хэлбэлзэлтэй байсан хэдий ч тухайн үедээ нийт хөрөнгө нь 62 тэрбум доллараар үнэлэгдэж байсан.  Түүнийг мөн үнэ цэнд хөрөнгө оруулагч хэмээн нэрлэдэг. Баффетийн эзэмшдэг  Berkshire Hathaway компани нь Coca Cola, American Express, Gillette зэрэг дэлхийн том том пүүсүүдийн хувийг эзэмшдэг. Түүний баримталдаг хөрөнгө оруулалтын стратеги нь түүнийг dotcom crash-ийн үед ихэээхэн баян болгосон байдаг.

21 January 2013

Бүх цаг үеийн шилдэг 20 хөрөнгө оруулагч - Carl Icahn


Carl Icahn
1936 онд new York хотноо төрсөн.

Харилцаа холбоо
 Icahn & Company (securities firm)
Icahn Enterprises L.P. (NYSE:IEP)
Icahn Partners (hedge fund)
Controlling ownership positions in several major corporations
·   Carl C. Icahn Center for Science at Princeton University
Хамгийн алдартай: Icahn лифт. Энэ нь Carl Icahn явцгүй удирдлагатай хэмээн үзсэн компаний хувьцааг худалдан авч эхлэх үед үүсдэг компаний хувьцааны үнийн огцом өсөлтийг тодорхойлдог WallStreet дэх тогтсон хэллэг юм. 1980-аад оны дунд үеэс хойш Icahn түүнийг тэрбумтан болгож чадах ач холбогдолтой хувьцаа эзэмшигчидтэй Америкийн хэд хэдэн корпорациудтай маш том хэмжээний тэмцэлдээнтэй байсан.