Хуудас

27 October 2012

Засгийн газар бонд гаргахаар боллоо


Засгийн газрын бонд гаргах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж буй. Засгийн газар 2012-2014 онд нийт 5 тэрбум ам. долларын үнэт цаасанд баталгаа гаргахаар болж, эхний жилд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахтухай асуудлыг өчигдөр хэлэлцэж, батлав.
Гэхдээ энэхүү мөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөх, халамжид зарцуулахыг хориглох тухай заалтыг бонд гаргах тухай саналдаа тусгасан аж. Тиймээс энэ удаагийн бондыг дээрх төрлийн зүйлд зарцуулахгүй хэмээн их хурлын гишүүд онцолсон байна. Энэ нь нийт 11 тэрбум ам.долларын асуудал гэдгийг ч чухалчилж,  эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад зөв зүйтэй зарцуулахыг хэлэлцүүлгийн төгсгөлд сануулсан байна.
Эх сурвалж: http://grandlinesec.com/


No comments:

Post a Comment